400 орчим цагаан зээр хотод орж иржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

400 орчим цагаан зээр хотод орж иржээ

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

400 орчим цагаан зээр хотод орж иржээ

Улаанбаатарт буюу 22-ын товчоогоор сүрэг цагаан зээр нийслэлийг чиглэн орж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Үүнд хүн бүр өөр өөрийн үүднээс тайлбар өгч, ихэнх нь “Энэ өвөл зуд болохын шинж”, “Тал хээрийн бүсэд цаг агаар муудаж байгааг илтгэнэ” хэмээн тайлбарлаж байна. Харин энэ үйл явдалд туршлагатай судлаач ямар тайлбар хэлэхийг сонслоо.

Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор Б.Лхагвасүрэнгийн хэлснээр үүнээс өмнө 1990 онд сүрэг цагаан зээр нийслэлийг зорьж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нутаглаад буцаж байжээ. Тэрбээр “Цагаан зээр бол өөрөө нутаггүй амьтан гэгддэг. Бэлчээрийн сайныг дагаад нүүдэллэдэг. Тэр ч утгаараа нутагласан газар нь цасны зузаан нэмэгдэж, цаг агаарын байдал хүндэрснээс ийнхүү сайн бэлчээр хайгаад нүүдэллээд явж байгаа” гэв.

Харин энэ талаар БОНХАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Баясгалан “Цагаан зээрийн тоо толгойг 400 орчим хэмээн таамаглаж байна. Өчигдрөөс хойш цагаан зээр нийслэлд орж ирж байгаа талаар яаманд иргэдээс мэдээлэл ирсэн. Тиймээс энэ асуудалд яамны зүгээс нэн тэргүүнд хяналт шинжилгээ явуулж, мэргэжлийн судлаачидтай хамтран, тэдний үгийг сонсож, цаашид хийх арга хэмжээгээ боловсруулж байна” гэв.

Энэ талаар үргэлжлүүлэн видео мэдээгээр хүргэх болно.

 

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-30 202.9.41.163

Улс орон тогтворгүй болоод ирэхээр цагаан зээр нь хүртэл бослого, тэмцэл жагсаал хийхээр хотод ороод ирээд байна биш үү?

Зочин 2015-11-30 103.57.92.146

харх шиг

Huga 2015-11-30 71.198.253.33

Huushuur avaarai boondono

Зочин 2015-11-30 182.160.35.171

4 ni ger horoolliin nohoid bariulj yhsen gej baina.hotod bas 1 mogoi 1 shar shuvuu 2 tuulai orj irsen gene.

Зочин 2015-11-30 182.160.35.171

za hotod maan er busiin zochid orj irj baiogaan yum baina.yuugaar dailnaa odoo.

Зочин 2015-11-30 182.160.35.171

1990 онд сүрэг цагаан зээр нийслэлийг зорьж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нутаглаад буцаж байжээ gej hudlaa.tiim medee eroosoo garch baigaagyi.

Зочин 2015-11-30 103.229.122.129

Эсэргүүцлийн жагсаал шүү, байгальд ээлтэй хүнээр буруу гаруудыг шалгарууллаа гэж ... ха ха.

Зочин 2015-11-30 59.153.112.23

хэдэн бүлтгэр үрстэй өгөх хоолгүй байгаа айл өрхүүд хотын цахаар зөндөө байгаа шүү. тийм хүмүүс нь хангайн хишгийг хүртээд хэдэн бор хүүхдүүдийхээ гэдсийг нэг цадгахад юу нь буруу байхав. харин зүгээр амьтан алж дур хүслээ хангадаг өөрсдийгөө анчин гээд бодчихсон гаж донтонгууд бас бий шүү тийм хүмүүсээс л хамгаалах хэрэгтэй дээ.

Зочин 2015-11-30 219.103.190.222

Tovchoogoor orj irehdee ch yahav dee, ene setguulchiin helj, bichij bgaa ni urovdoltoi

Зочин 2015-11-30 103.10.22.9

махны үнэ унасныг яаж мэдэв ээ

Зочин 2015-11-30 103.26.195.219

Бондын мөнгөнөөс хүртэх гэж хотод ирж байгаа гэнээ. ккккк Манай 76-с ялгаа юу байхав дээ. Тэд нар ч гэсэн эрхтэй ш дээ гэнээ. ккккккк

зочин 2015-11-30 150.129.141.207

Ардчиллын буянаар хийх ажил, идэх хоолгүй болсон хотын захын хорооллын люмпэнгүүд шүлсээ гүд гүд хийтэл залгиад хутгаа билүүээд сууж байгаа нь лавтай.

Зочин 2015-11-30 124.158.92.27

Өлөн залуус алаад идчих вий дээ

hunter 2015-11-30 202.179.20.70

za ashgui haahna bn genee?oroihon ***** gerelee avaad garahaas kkkkk

Zochin 2015-11-30 150.129.140.218

Ulun yumnuud ny alaad idchih bii dee, yunaas ch butsahgui yumnuud olon bolchood baigaa shuu

Зочин 2015-11-30 202.21.116.99

UB-t belcheer sain bag um bh daa hehe.

тт 2015-11-30 202.9.40.56

идэх юмсан

Иргэн 2015-11-30 202.21.106.158

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд оруулж өвөлжүүлж нэмэлт өвс тэжээл өгч байнга ус уух нөхцлөөр хангах, эзэнгүй нохдоос,траншейны хулгайч нараас хамгаалах.

Зочин 2015-11-30 103.26.195.219

буутай траншейны анчидаас уу? кккк

Зочин 2015-11-30 202.131.226.86

Jagsaal hiisen ni ene bus uu, Turiin ordon Baigali orchnii yamand uunees iluu yaj oirtoh bilee

зочин 2015-11-30 103.9.91.214

хотод өвөлжиж шинэчлэл сурах нь дээ

ччч 2015-11-30 202.9.40.100

за нөгөө эх нутагтаа хайртай монголчууд бүгдий н буудаад алчин да.

Зочин 2015-11-30 202.179.31.242

Хөөрхий амьтдыг хамгаалалтанд аваасай, балиар амьтад агнахыг оролдохвийдээ.

Зочин 2015-11-30 59.153.112.210

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ШУУРХАЙ, САЙН АЖИЛЛАМААР БАЙНА ДАА. ЭНЭ ХЭДЭН ЗЭЭР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН БАЯЛАГ АН АМЬТАДЫГ ХАМГААЛАХ ЯМАР БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГИЙМ ДЭЭ. ХЯТАДУУД ХИЛИЙНХЭЭ ОЙРОЛЦОО ӨВС, УС, ХУЖИР ДАВС ТАВИАД ОРООД ИРЭХЭЭР НЬ НУТГИЙН ГҮНРҮҮ ХӨӨДӨГ Л ГЭСЭН.

Иргэн 2015-11-30 59.153.112.210

Өвс тэжээл, ус, хужир шүү өгч, хараа хамгаалалтад авах хэрэгтэй, Хустай хавиар нутагшууглж тогтоовол яадаг бол.

eegii 2015-11-30 124.158.91.33

яанаа хүмүүс агнах вий дээ. гадаад дотоодгүй өөдгүй болсон шүү дээ.

дарга 2015-11-30 202.179.29.66

урагшаа цас ихтэй баисан шүү. дахиад орвол цаг агаар хүндрэх баидалдаа орсон баина билээ.

Зочин 2015-11-30 202.21.124.29

harin tiimee, olontood alaad duusgah vii dee

Зочин 2015-11-30 202.179.20.120

Өлөн гарууд хөөрхий амьтдаас хол яваарай. Хустайн нуруунд ч байсан даа