Автобусанд амны хаалтгүй зорчвол 150 мянгаар торгоно | News.MN

Автобусанд амны хаалтгүй зорчвол 150 мянгаар торгоно

COVID-19

Автобусанд амны хаалтгүй зорчвол 150 мянгаар торгоно

Автобусанд амны хаалтгүй зорчвол 150 мянгаар торгоно

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалт зүүж хэвшүүлэхийн тулд  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авахаар болжээ.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгожээ. Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах ажилтнууд хуваарийн дагуу өглөөний эх авалт, оройн буултаар үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг баазууд дээр тогтмол шалган ажиллаж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-19 202.126.89.22

Автобусанд сууж байгаа хүн 150к явдаг бол монголчууд гадагшаа гарч ажиллах ямар ч шаардлагагүй л гэсэн үг.

Avatar

Зочин 2020-04-19 203.91.115.50

ХУДЛАА МАСК ГЭЭД БАЙХААР ГАДНААС ӨВЧИН ЗӨӨЖ ИРЭХЭЭ БОЛЬЧИХ. ДОТРООСОО ӨВЧИН ГАРААГҮЙ Ш ДЭЭ. МАСК БОЛ ЯС ХЭРЭГ ДЭЭРЭЭ ХАМГААЛАХГҮЙ ГЭДГИЙГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА

Avatar

Иргэн 2020-04-19 59.153.112.121

Юун торгох, автобусандаа оруулахгуй л байхгуй юу

Avatar

Зочин 2020-04-19 64.119.16.215

жолооч нар байнга бэлэн мөнгө аваад байх юм. Оркууд нь ч өгөөд байх юм. эргүү юмнууд нийтийн тээврийг бушлах юм хийж байгаагаа мэддэг болов уу?

Avatar

Зочин 2020-04-19 59.153.115.115

Өчигдөр автусанд 1 авгай маскгүй явсан. Торгож байгаа хүн байгаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж