Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ | News.MN

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ.

Урьдчилсан байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар агнасан хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон аж. Уг хэргийг Монгол Улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Мөн дээрх этгээдүүдээс мэдүүлэг авч хүрэн баавгайн найман савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авч  шалгалтын ажиллагааг хийж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-19 139.5.219.91

Хөдөөнийхөн дотор тэр тусмаа нэрээ ч бичиж чадахгүй мэдлэг мэдээлэлгүй эргүү гөлөгнүүд ховор ан амьтнаа агнаж,уул усаа ширгээн алт,эрдэнэс ухаж аймаар баян болохын дон шүгэлцгээсэн явж байдагтай их таарсан.Тархийг нь зөв зүйлрүү ойртуулахад олон цаг орох юм билээ.

Avatar

зочин 2020-04-19 103.212.119.217

амьтны амь таслагч алуурчныг адилхан алаад эд эрхтэнийг гаргаж хогтой хутгаж хая үхэж далд ормор хүн сүг

Avatar

Зочин 2020-04-19 103.212.117.199

хятадын гар хол наймаачдыг буудан хороо

Avatar

Зз 2020-04-19 202.9.46.230

Маш хатуу хууль хэрэгтэй б** шагайхдаа санаанданна буухаар

Avatar

ZOCHIN 2020-04-19 1.159.148.175

UURSDIIG N HURUUD.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж