Гурван тэрбум еврогийн гэрээ байгууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гурван тэрбум еврогийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Гурван тэрбум еврогийн гэрээ байгууллаа

 

Европын холбоо Турктэй гурван тэрбум еврогийн “түүхэн” гэрээ байгууллаа. Тусламжийн гэрээний энэ их мөнгөөр Туркээр дамжин Европт ирэх Сирийн дүрвэгчид болон бусад орны цагаачдын урсгалыг зохицуулахад зарцуулагдах аж.

 

Турк нь Европын холбооны гишүүний үүргийн дагуу Сирийн 2.2 сая дүрвэгчийг эх орондоо байршуулсан хэмээн зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ. Харин Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу “Турк Европын холбооны хамтарсан төлөвлөгөөний үүргийг биелүүлэхээ амлаж байна. Энэ гурван тэрбум еврог Туркт биш дүрвэгчдэд зарцуулагдана” хэмээн мэдэгдэв.

 

Европын холбооны орнуудад энэ онд 850 мянган дүрвэгч ирж, 3500 гаруй нь замдаа амь үрэгдэж, сураггүй болсон аж. Турк улс нь дүрвэгсдийн Европ руу гарах гол хаалга гэж хэлж болно.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-30 203.169.50.63

ТУРКУУД ХУЛХИДАХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ.

Зочин 2015-11-30 203.91.118.70

Хэдэн жилийн өмнө нэг этгээд зангиагаа идчихсэн Путин руу утас залгаад холбогдож чадаагүй дээ. Рэжэп Түгжил Пердоган Парист уулзъя гэж Путиныг гуйгаад барсангүй.

Зочин 2015-11-30 202.55.191.130

Турк ЕХ-ны гишүүн биш ш дээ.

Зочин 2015-11-30 203.91.118.70

Европоос өрнөд Ази руу, өрнөд Азиас Европ руу террорристуудыг оруулсны шагнал.