Хөл хориог эсэргүүцсэн жагсаал, тэмцэл олширч байна

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Хөл хориог эсэргүүцсэн жагсаал, тэмцэл олширч байна

Хөл хориог эсэргүүцсэн жагсаал, тэмцэл олширч байна

Берлинд зуу зуун эсэргүүцэгчид цуглан коронавирусийн эсрэг хөл хориог буруушаан, засгийн газар Авторитар дэглэмд шилжиж байна хэмээн шүүмжилжээ. Гэхдээ жагсаал удаан үргэлжилсэнгүй цагдаа нарын хүчинд дарагдсан байна.

Германы нийслэл Берлин хотын төв талбайд өчигдөр/2020.04.18/ 300 гаруй эсэргүүцэгч цугларч, засгийн газрын үйл ажиллагаа, коронавирусийн эсрэг хөл хориог буруушаан жагсчээ. Жагсагчид зай барих дүрмийг баримтлаагүйн дээр ердөө цөөхөн хэд нь л масктай байсан гэнэ.

Жагсаалд оролцогчид өөр хоорондоо ялгаатай олон янзын үзэл бодолтой байжээ. Тэдний зарим нь ардчиллыг дэмжиж, хүнд хэцүү байгаа ард иргэддээ туслахыг уриалж байсан бол өөр нэг жагсагч “Вакцин бол алан хядлага” гэсэн самбар барьж зогссон аж. Жагсаалыг тараахаар цагдаа нар шуурхай ирж, шаардлага тавьсан ч хэд хэдэн хүн эсэргүүцсэн тул тэднийг хүчээр баривчилжээ.

Энэ долоо хоногийн эхээр Германы засгийн газар ард иргэд хэрвээ зай барих дүрмийг баримталбал жагсаал зохион байгуулах эрхтэй хэвээрээ хэмээн мэдэгдсэн билээ.

Харин АНУ-д техасчууд нийслэл Остин хотдоо цугларч хөл хориог эсэргүүцэн, зай барих дүрмийг баримталмааргүй байгаагаа илэрхийлэхийн сацуу Ерөнхийлөгч Дональд Трампыг АНУ-ын коронавирустай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж буй гол хүн доктор Энтони Фаучиг ажлаас нь халахыг шаардан жагсчээ.

Дөрөвдүгээр сарын 18-нд болсон уг жагсаалыг “АНУ-ыг зүгээр л хаачхаж болохгүй” хэмээх давлагаа эхлүүлсэн InfoWars компанийн үүсгэн байгуулагч Алекс Жонс, Оуэн Шроер нар зохион байгуулж, 200 гаруй хүн цуглуулжээ. Шроер доктор Энтони Фаучиг “фашист” хэмээн тодорхойлж, халахыг шаардахын хажуугаар CNN зэрэг мэдээллийн том эх сурвалжуудыг буруушаажээ.

Энтони Фаучи бол Цагаан ордонд сууж, коронавирустай тэмцэх асуудлыг ахлан ажиллаж буй бөгөөд өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргах, хөл хорио тогтоох болон сунгах тал дээр Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй байгаа хүн юм.

АНУ-ын өөр олон мужид өмнө нь хөл хориог эсэргүүцсэн жагсаал болсны нэг нь Мичиганы автомашин, зэвсэгтэй жагсаал юм. Мичиганы захирагч Гретчен Витмер нэн шаардлагатай бус худалдаа үйлчилгээг хориглосныг оршин суугчид нь эсэргүүцэн, хэдэн мянгаараа  жагсчээ. Ачааны, суудлын гээд том, жижиг олон машин унацгаан эсэргүүцлээ илэрхийлэн хотын замуудыг хаан түгжирсэн байна. Машинтай жагсагчид дуут дохиогоо хангинуулахын зэрэгцээ зарим нь машин дээрээ гаран зогсож, АНУ-ын далбаа намируулан, зарим нь Трампыг дэмжсэн самбар барьж, олон хүн “Эрх чөлөө”, “Ардчилал”, “Ажилламаар байна” гэх мэт уриа барин жагсчээ.

“Карантин бол өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлахыг хэлнэ. Харин эрүүл хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлахыг дарангуйлал гэдэг юм. Бид бүгдээрээ хэрхэн бие биеэсээ зай барихыг сайн сурсан. Одоо бидэнд хэрхэн болгоомжтой байхыг заадаг асрагч төр хэрэггүй. Тэр биднийг ажил, амьдралаас минь гаргаж байна. Харин бид түүнийг оффисоос нь гаргах болно” хэмээн жагсагчид ярьсан байна.

Цаашид ч гэсэн зарим мужуудад жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Гэвч харамсалтай нь өнөөг хүртэл болсон бүх жагсаалд оролцогчид хэн нь ч зай барих дүрмийг үл баримталж, маск зүүлгүй тэмцэж байна. Аль ч мужид зохион байгуулагдсан жагсаалаас харахад ард иргэд хөл хориог цуцлуулж, ажилдаа  эргэн орохыг хүсч байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж