Фото: @isakovsky / Twitter
Зөвлөлт, Оросын алдартай кино найруулагч Эльдар Рязанов Москвагийн нэгэн эмнэлэгт 88 насандаа таалал төгсжээ. LifeNews телевиз мэдээлснээр, киноны уран бүтээлч арваннэгдүгээр сарын 29- 30-нд шилжих шөнө мөнх бусыг үзүүлсэн байна.
Кино найруулагч, кино зохиолч, Зөвлөлтийн Ардын жүжигчин Эльдар Рязанов 1927 оны арваннэгдүгээр сарын 18-нд Самара хотод төржээ. Бүх холбоотын киноны дээд сургуулийг (ВГИК) 1950 онд дүүргэсний дараа таван жилийн турш Баримтат киноны төв студид ажиллажээ. Тэрбээр 1956 онд “Багт наадмын шөнө” уран сайхны киног бүтээсэн нь түүнийг алдаршуулсан байдаг.
Мөн “Хаяггүй бүсгүй” (1957), “Торгон цэргийн дууль” (1962 год), “Санал гомдлын дэвтрээ өгнө үү” (1964), “Италичуудтай Орост учирсан ер бусын адал явдал” (1973), “Хувь тавилангийн ёжлол буюу…!” (1975), “Ийм нэгэн явдал” (1977), “Гарааш” (1979), “Вокзалд учирсан хоёр” (1982) зэрэг олон алдартай кинонуудыг Рязанов бүтээжээ.
Түүний сүүлчийн кинонууд нь “Хөгшин адсагууд” (2000), “Намуун цээлүүд” (2000), “Унтлагын өрөөний түлхүүр” (2003), “Андерсен, Хайр сэтгэлгүй амьдрал” (2006), “Багт наадмын шөнө 2” (2006) зэргийг нэрлэж болно.
Рязанов Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор (ЗХУ) хоёр удаа, Найрамдлын одон, Эх орны өмнө байгуулсан зүтгэлийн төлөө одонгийн III (1996) ба II (2008) зэргээр шагнагдаж байлаа. Мөн тэрээр Францын “Дүрслэх урлаг ба уран зохиолын одон” ба “Парисын нууц” цуврал нэвтрүүлэг (1998) цуврал нэвтрүүлэг хийснээ төлөө “Хүндэт легионы” одонгоор тус тус шагнуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР