Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй | News.MN

Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй

Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй

Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй

Бүтэн хоёр жил гүрийж байж, УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдлөө. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авсан нь Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын шалгалтаар батлагдаж, захаасаа яллагдагчаар татагдсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хаацайлж үлдээсэн нь сонгуулийн жилд гай болж буй тул гэнэтийн шийдвэр гаргаж, бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт тавин, чөлөөлөгдсөн нь энэ.

Уг нь тэрбээр тухайн үедээ чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж, хуулийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр араас нь олон хүн ээлжээ хүлээн жагсах байв.  Гэвч өдийг хүртэл цаг алдсан нь намынх нь даалгавар байсан уу, өөрийнх нь сонголт байсан уу бүү мэд. УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь  ЖДҮХС-тай нэр холбогдсон бусад гишүүдээ хаацайлсан явдал болов уу гэх хардлагад  ч хөтөлж буй.

Монголын улстөрчдийн нийтлэг имиж болж, “өвлөгдөх” болсон хууль зөрчсөн үйлдлийн нэг нь мэдээлэлд ойр байдлаа ашиглан төрийн нэртэй сангуудыг “мөлждөг”, зарим нь төрийн өмчит компанидаа зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал “шахдаг”,  мэргэжил, ур чадвар, ёс зүйг үл тоомсорлон өөрсдийн хүнээ төрийн чухал албанд тушаалд томилдог зуршилтай болсон. Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгждэг ч түүнийгээ зөрчдөг дархан эрхтэй хүмүүс нь улстөрчид гэж хэлэхэд буруудахгүй. Нэг үгээр хэлбэл, төрийн өндөр дээд албан тушаалд очихоороо хуулийн хулгай хийхээс эхлээд хууль зөрчдөг гэсэн үг.

УИХ дахь МАН-ын бүлэгт зөвхөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг хамаарал бүхий компанидаа зээл авсан юм биш. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан гээд жагсана. Уг нь 30 гаруй гишүүний нэр эхэндээ дуулдсан ч АТГ хүн, хүнд өөрөөр хандаад байна уу гэлтэй заримынх нь асуудлыг хөндөхгүй байгаа.  Иймээс 2020 оны УИХ-ын сонгуулийн нүүр халхавч болж, дээлээ нөмөрч болзошгүй улстөрчид нь гарын таван хуруунд багтах дээрх нэрсээр л хязгаарлагдаж мэдэхээр байгаа.

Уг нь шударга ёс хэрэгждэг бол АТГ, прокурор хоёр ЖДҮХС-д нэр холбогдсон 30 гаруй гишүүний нэрийг жагсаалт бүрээр гаргаж, тэр нь хамаарал бүхий компанидаа зээл авсан, энэ нь тойргийнхоо хүнээс ирүүлсэн хүсэлтийг нь биелүүлж, албан бичиг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт илгээсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас зээл авсан зэрэг нь үнэн үү гэдэгт тайлбар хийчих ёстой юм. Яагаад гэвэл жинхэнэ үйлдвэрлэгчид нь жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээл авч, өрнөөс өрний хооронд үйлдвэрлэл эрхлэх гэж зүтгэж байхад улс төрчид нь мөн хамаатан садан нь жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хамаарал бүхий компанидаа авах нь шударга бус. Жинхэнэ ялгаварлал. Эл асуудлыг нэгмөр шийдвэрлэх зорилгоор АТГ, Улсын ерөнхий прокурорыг өөрчлөх зүй ёсны шаардлага тавигдаж байна гэх мэдэгдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын гишүүд хийж, жагсаж тэмцсэн ч өмнөхөөсөө дээрдсэн зүйл алга.

АТГ-ын даргыг чөлөөлж, З.Дашдавааг томилсноос хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. УИХ-ын дарга Г.Занданшатарын хөтөлсөн “Бүрэн зураглал”-д ам нээснийг эс тооцвол Монголд яагаад авлига хээл хахууль хэрэг улам нэмэгдэв, юу нь болохгүй байна вэ гэдэгт тоймтой хариулт өнөөдрийг хүртэл өгөөгүй.

АТГ-аас мэдээлэл хийхэд авлига, албан тушаалын хэргээс болж улсад учирсан хохирлын хэмжээ нь 10 их наяд давчихаад байдаг. Гэтэл хэрэг илрээд ч байгаа юм шиг эсвэл дарагдаад ч байгаа юм шиг, нэг болохоор шүүх дээр очоод өнөөгийн УИХ-аас баталсан хуулийн нөлөөгөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг нэг технологитой болсон.

Хуульчид шуугиж байж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн ч ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээсээ зөвхөн нэгийг өнгөрч буй долоо хоногт явуулсан нь МАН энэ сонгуулиар аврагдах биш, нүглийн нүдийг гурилаар хуурна болж л дүр эсгэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2020-04-19 174.231.3.158

Goliison hulgaichid

Avatar

Эрдэмээ 2020-04-19 202.126.88.221

Сэтгүүлчээ дарсан хэргийг ил болгоод шалгахаар авилгын хэргийн тоо өсч харагдана биздээ. Ажил хийхээр нь битгий садаа бололдоо.

Avatar

Зочин 2020-04-19 202.55.188.40

Энэ 2 нам аль нь ч хэрэг алга жириин малчин ажилчин эрдэмтэн мэргэдээ сонгьё

Avatar

Зочин 2020-04-19 183.81.171.2

МАНЫ МАЛАНЦАРУУДИЙГ ТАРАА.. ЭНЭ МАН МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ ЗҮЙН ЯМАР Ч ЧАДАМЖГҮЙ БӨӨН ХУЛГАЙЧИД б**с БАЗАГЧИД ЖДҮЧИД АЛУУРЧИД ИЙМ БУЗАРУУДИЙГ СОНГОСОН НЬ МОНГОЛЧУУД БИДНИЙ ЭМЭГНЭЛ ТЭНЭГЛЭЛ… ДӨРВӨН ЖИЛ СОНГОСОНДОО ШАНАЛЖ БАЙГАА АРД ТҮМЭН.. МАНЫ б**с ДОЛООГЧИД ПИАРЧИДИЙГ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЭХ УХУУЛГА ХИЙЖ БАЙГААД НЬ ХАТУУ ХАРИУЦЛЛАГА ТООЦЬЕ ОО..ЭНЭ СОНГУУЛИАР МАНЫГ ЗАЙЛУУЛЦГААЯ

Avatar

Зочин 2020-04-19 183.81.171.2

МАНЫ МАЛАНЦАРУУДИЙГ ТАРАА.. ЭНЭ МАН МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ ЗҮЙН ЯМАР Ч ЧАДАМЖГҮЙ БӨӨН ХУЛГАЙЧИД б**с БАЗАГЧИД ЖДҮЧИД АЛУУРЧИД ИЙМ БУЗАРУУДИЙГ СОНГОСОН НЬ МОНГОЛЧУУД БИДНИЙ ЭМЭГНЭЛ ТЭНЭГЛЭЛ… ДӨРВӨН ЖИЛ СОНГОСОНДОО ШАНАЛЖ БАЙГАА АРД ТҮМЭН.. МАНЫ б**с ДОЛООГЧИД ПИАРЧИДИЙГ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЭХ УХУУЛГА ХИЙЖ БАЙГААД НЬ ХАТУУ ХАРИУЦЛЛАГА ТООЦЬЕ ОО..ЭНЭ СОНГУУЛИАР МАНЫГ ЗАЙЛУУЛЦГААЯ

Avatar

Зочин 2020-04-19 99.203.10.72

Энэ Ман нам ахиж монголд төр барихгүй үүгээр поп Гурилсүхтэйгээ газар өнхөрч унаж түмний шившиг болно Хамгийн их шударга хүний дүрд тоглоно тэд жинхэнэ хулгайч худалч байдаг Ард түмэн минь нүдээ нээгээч өгөөч дээ

Avatar

Hurelsuh ogtsor !!!! 2020-04-19 103.229.121.90

JDV, 60 terbum, huchin, hun ami, hulgai luivar geed 9 shid ni burdsen buzar nam bol MAN !!!!

Avatar

mr 2020-04-19 202.55.191.130

Namaas ner devshsen huniig b** songo!

Avatar

Ard 2020-04-19 202.55.191.130

uurtuu zoriulj huuli uurchilsun ulsuud shiitguulne gej ugui baih

Avatar

Бат 2020-04-19 192.82.76.130

Аймшигийн шуналтай гаруудыг хууль чанга гараар шийтгэ

Avatar

Зочин 2020-04-19 103.57.94.18

ЖДҮ бол муухай асуудал мөнөөсөө мөн билээ. Гэхдээ ОюуТолгойг авилгаар өгсөн АН-ынхны нүглийн дэргэд ёстой шүдэнд торсон мах төдий юм. МАН-ын шуналтай нөхдүүдээс болж АН-ын мангасууд нүглээ ЖДҮ гэдэг үгээр булж бултах боломж эрэлхийлж баына. Энэ жилийн сонгуулиар АН-ыг арчиж арилгая монголчуудаа.

Avatar

Эрх зүйн 2020-04-19 202.9.46.71

Бусад нь аваад 1 сар болоод төлчихсөн тэгээд зээл ээ төлчихсөн болхоор тэгж байгаа юм. Эрх зүйн хувь хуулийнхаа дагуув Энэ 3 төлөөгүй л байхгүй юу даа

Avatar

Бор 2020-04-19 66.181.161.2

МАН ард түмний төлөө ажиллана гэж амалж гарч ирээд өнгөрсөн 4 жил өөрёдийнхөө төлөө ажлаад дууслаа бүтээн байгуулалт нэрийн доор баахан болсон болоогүй цемент зуурааад өнгөрөх шүү дээ ямарч эдийн засгийн өгөөжгүй зүйлд улсын хөрөнгийг зараад л өөрсдөө тендер, концесс, ЖДҮ, ХЭДС хувааж авах болгоныг хуваагаад авсан одоо болох юм бишүү
Одоо төрд ажиллах хүмүүс улс төрөө хиймээр байна улс төр бизнес хоёрыг зэрэг хйихээр хүний шунал дундаршгүй тул улсыг хувааж идээд дуусгах юм

Avatar

Зочин 2020-04-19 202.179.24.113

ATG-g prokurur shalgaj bolno. Prokuroriig ATG shalgaj bolno. Tegeheer neg n nuguuhiinhuu deer baidaggui gesen ug.

Avatar

Зочин 2020-04-19 103.57.94.226

Сонгууль дөхөж АН ыхан ЖДҮээр зэвсэглэн дайрах нь хэмээс хэтэрчээ. Тэдний олон удаагийн их луйврын хажууд ЖДҮ-ийн асуудал дэндүү жижигээр барахгүй луйвар биш зээл мөн

Avatar

иргэн 2020-04-19 66.181.180.124

Би ямарч нам адилхан гэж боддог гарсан нөхдүүд өөрсдийгөө бодохоос бусад ядруухан хүн ардаа эх орноо таг мартаад баяжаад шуналтаад солиороод явчихын бна шүү дээ 30 жил ээлжлээд аймшигтай хуслаа шүү ээ бурхан тэнгэр минь гэж.

Avatar

анбаширг 2020-04-19 66.181.161.117

ждү жинхэнэ эзэн нь та нарын шүтээн хүрэлсүх ш дээ

Avatar

zochin 2020-04-19 150.129.141.55

chi ulin khutsmoi

Avatar

Tsuh 2020-04-19 150.129.142.173

Yostoi ulin khutsmoi

Avatar

Ард 2020-04-19 49.0.212.122

Энэ нам нь өөрийн гүшүүнийг шуухэд өгдөг, өөрийгөө засах гэж байна уу, харин нөгөө нам нь ил тод 100 сая авч байдаг, энэ хуулийн хувилбар уу, нэг нь зуу зуун саяаар хахууль, нөгөө нь шүүх гайхалтай хууль байгаа юм байна. шудрага гэдэг нэг байна даа!!!

Avatar

Зочин 2020-04-19 103.9.90.98

сэтгүүлчээ албан тушаалын хувьд ч прокурор АТГ-ын дээр нь бдаг цаашид бичих дарааллын хувьд прокурор атг гэж бичиж бн уу хаанаас ч сонссон юм хов жив шиг зүйл хамаад биччих юм

Avatar

Зочин 2020-04-19 202.179.24.113

Hawriin hawsarga

Avatar

Аврахгүй 2020-04-19 139.5.219.240

Тэр үнэн

Avatar

Зочин 2020-04-19 182.160.35.148

Энэ сонгуулиар МАН-ыг л сонгохгүй байхад болно. Иргэдээ

Avatar

zochin 2020-04-19 150.129.141.55

cham shig usan tolgoyt ni l tegne dee

Avatar

zochin 2020-04-19 150.129.141.55

cham shig usan tolgoytuud l tegne dee

Avatar

зочин 2020-04-19 59.153.112.164

Хулгайч нар санаа нь амрахгүй, хүмүүс ээ, Гитлерийн Майн Кампф зохиолыг олж уншаарай, тэнд парламентыг худалдаж авахад хамгийн амархан тул жижиг орнуудад парламентын засаглал тулган хүлээлгээд бай гэсэн ХХ зууны 30 аад оны номлол бий, үүнийг л либерал даяарчлагчид бидэнд тулгаж, өөрсдөө хагартлаа баяжиж байна

Avatar

Иргэн 2020-04-19 202.126.89.240

Өгсөн нь шүүхээр хэргээ шийдүүлнэ, одоо авсан гишүүд нь яах гэж байна аа, Батзориг л өгсөн юм бил ээ, бид дансанд мөнгө орж ирснийг мэдээ ч үгүй гээд мэлзэх юм байх даа.

Avatar

mgl 2020-04-19 202.9.40.47

AN uuriinhuu gemt heregt holbogdson gishuudiig huuh bitgii hel uneniig ni helj ch chadahgui. MAN hagas dutuu ch gesen tseverlej ehelj baina. Ard tumen bid harj bayarlaj suuna. AN uuniig dagaad namaa tseverlehgui bol uurd duusna, uuniigee hezee oilgoh yum be? Uls maani suirliin irmegt irchiheed baina shuu dee.

Avatar

Зочин 2020-04-19 103.212.116.65

ГАНЦ БАТЗОРИГООР СОР ЗАЛЧИХЛАА МАНАРАА УНДАРМАА А.СҮХБАТ ГЭЭД ОЛОН ЖАГСААЛТ ҮРГЭЛЖИЛНЭ ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ БҮҮ АЛАГЧЛАН ҮЗЭЭЧ. БҮГДЭЭРЭЭ Л МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЖДҮЧИН ДАНДАА МӨНГӨӨР ӨЛСДӨГ ДОН ТУСЧИХСАН ГАРУУД БИЗ ДЭЭ. БҮГДИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ХӨӨГӨӨД ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙ ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮҮХЭН РҮҮ ЭГЦЭЛЖ ХАРДАГГҮЙ ГАРУУДЫГ СОНГУУЛЬД ОРУУЛААЧ. МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ЗАМАА АЛДАЖ ДАМПУУРААД ИХ УДЛАА ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ АЛГАА. УЛАМ Л ДОРДООД ДЭЭДЭС НЬ ЯДУУРААД ТУЙЛДААД ӨЛСӨӨД

Avatar

Зочин 2020-04-19 66.181.177.201

Хулгана жил, Ардын намд тун эвгүй тусаад байх шиг байгаа юм 1984 оны Хулгана жилд Намын ЕНДарга Ю.Цэдэнбал гуайг авч хаясан , 1996 оны Хулгана жилд Ардын нам УИХ-ын сонгуульд ялагдсан , 2008 оны хулгана жилд болсон УИХ-ын сонгуулийн дараахан нь Ардын нам , Намын байраа шатаалгаж 5 хүний алтан амь эрсэдсэн Энэ 2020 онд болох УИХ-ын сонгуулиар Ардын на яаж ч мэднэ , яагаад гэвэл Намынх нь нэр хүнд навс унасан У.Хүрэлсүх , Л.Оюун-Эрдэнэ , Ө.Энхтүвшин нарын цөөхөн хүн УИХ-д гарна

Avatar

Зочин 2020-04-19 202.9.46.117

Ард түмээн ядуу дарга нараа дэмжиж тэдэнд хандив цуглуулж өгцгөөе: хогийн цэг дээгүүр уут бариад дарга нарт хандив гуйцгаая. Хөгжилийн бэрхшээлтэй иргэд 3 сарын тэтгэвэрээ хандивлацгая. Турж үхэх гээд байгаа МАН ы дарга нарт өөрсдөөсөө ичтэл нь өгцгөөе.

Avatar

zochin 2020-04-19 150.129.141.55

cham shig amisgaa chadakhguy l dee, ter erdeniinkhee chatsagatay bugsiig doloogood taashaalaa aw ,

Avatar

zochin 2020-04-19 150.129.141.55

MAN YASAN YUM BE , SAYN L AJILLAJ OLON SALBART BUTEEN BAYGUULALT KHIIJ BOLOLTSOOTOY BUGDIIG L KHIIJ BAYNA , AWARAKHGUY CH GEKH SHIG ,TER BULT USREED BAYGAA PATSAANUUD CHINI ULS ORNYG AWAAD YAWNA GEJ BODOJ BAYNA UU , b** GORID , $ JILIIN SURGALT , DADLAGA KHIISEER JAWKHLAN SHIG DEMIIRSEER DUUSNA , TANIKHGFUY LAMAAS TANIDAG CHUTGUR NI DEER GEDEG BAYKHAA

Avatar

ЧД иргэн 2020-04-19 202.179.27.63

news.mn Ванга болсон юм уу эсвэл тааж хэлдэг тарлан бухтай болсон юм уу

Avatar

Зочин 2020-04-19 202.21.107.70

МАН-д хариуг нь шударгаар өгөх хэрэгтэй болж байх шив дээ

Avatar

Бат 2020-04-19 64.119.19.21

Хүрэлсүх төрсөн дүү давхарбаяртаа ЖДҮ гээс 650,0 сая төг авч өгсөн өөрөө бас УИХ нэр дэвших эрхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-19 122.201.31.171

Ж ЭНХБАЯР Н УЧРАЛ НАР 3% р АВААД ИРГЭДЭД 30% р ХҮҮЛЖ МӨНГӨ УГААЖ АЛБАНЫ ЭРХЭЭ ХОРТОЙГООР АШИГЛАСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД АТГ г АВИЛАГДЦАН ЮМ УУ ?

Avatar

ЖДҮЧИД 2020-04-19 59.153.114.177

ЖДҮчин МАН-ын хэрэг даравч далдайна,булавч бултайна гэдгээр нэмэргүй дээ. Юуны өмнө Хүрэлсүх 2 тэрбумын ЖДҮ-ээс авсан зээлээ төлж хариуцлагаа хүлээх хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2020-04-19 202.179.24.113

Tiim bj busdiig murduj hawchina bas.

Avatar

Иргэн 2020-04-19 66.181.161.61

МАН хүн а**а , хүрээ тална , жаран тэрбумаар засгийг булаана , ждү- чдээс мөнгийг нь дээрэмдэнэ. Хийхгүй муу муухай бүхнийг хийдэг энэ намыг яах ёстойгоо ард түмэн мэдэж байгаа байхаа.

Avatar

Зочин 2020-04-19 202.126.88.199

Чи сайхан хэллээ Муу шаарнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж