Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй

Б.Батзоригийн үйлдэл намаа аврахгүй

Бүтэн хоёр жил гүрийж байж, УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдлөө. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авсан нь Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын шалгалтаар батлагдаж, захаасаа яллагдагчаар татагдсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хаацайлж үлдээсэн нь сонгуулийн жилд гай болж буй тул гэнэтийн шийдвэр гаргаж, бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт тавин, чөлөөлөгдсөн нь энэ.

Уг нь тэрбээр тухайн үедээ чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж, хуулийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр араас нь олон хүн ээлжээ хүлээн жагсах байв.  Гэвч өдийг хүртэл цаг алдсан нь намынх нь даалгавар байсан уу, өөрийнх нь сонголт байсан уу бүү мэд. УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь  ЖДҮХС-тай нэр холбогдсон бусад гишүүдээ хаацайлсан явдал болов уу гэх хардлагад  ч хөтөлж буй.

Монголын улстөрчдийн нийтлэг имиж болж, “өвлөгдөх” болсон хууль зөрчсөн үйлдлийн нэг нь мэдээлэлд ойр байдлаа ашиглан төрийн нэртэй сангуудыг “мөлждөг”, зарим нь төрийн өмчит компанидаа зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал “шахдаг”,  мэргэжил, ур чадвар, ёс зүйг үл тоомсорлон өөрсдийн хүнээ төрийн чухал албанд тушаалд томилдог зуршилтай болсон. Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгждэг ч түүнийгээ зөрчдөг дархан эрхтэй хүмүүс нь улстөрчид гэж хэлэхэд буруудахгүй. Нэг үгээр хэлбэл, төрийн өндөр дээд албан тушаалд очихоороо хуулийн хулгай хийхээс эхлээд хууль зөрчдөг гэсэн үг.

УИХ дахь МАН-ын бүлэгт зөвхөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг хамаарал бүхий компанидаа зээл авсан юм биш. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан гээд жагсана. Уг нь 30 гаруй гишүүний нэр эхэндээ дуулдсан ч АТГ хүн, хүнд өөрөөр хандаад байна уу гэлтэй заримынх нь асуудлыг хөндөхгүй байгаа.  Иймээс 2020 оны УИХ-ын сонгуулийн нүүр халхавч болж, дээлээ нөмөрч болзошгүй улстөрчид нь гарын таван хуруунд багтах дээрх нэрсээр л хязгаарлагдаж мэдэхээр байгаа.

Уг нь шударга ёс хэрэгждэг бол АТГ, прокурор хоёр ЖДҮХС-д нэр холбогдсон 30 гаруй гишүүний нэрийг жагсаалт бүрээр гаргаж, тэр нь хамаарал бүхий компанидаа зээл авсан, энэ нь тойргийнхоо хүнээс ирүүлсэн хүсэлтийг нь биелүүлж, албан бичиг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт илгээсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас зээл авсан зэрэг нь үнэн үү гэдэгт тайлбар хийчих ёстой юм. Яагаад гэвэл жинхэнэ үйлдвэрлэгчид нь жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээл авч, өрнөөс өрний хооронд үйлдвэрлэл эрхлэх гэж зүтгэж байхад улс төрчид нь мөн хамаатан садан нь жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хамаарал бүхий компанидаа авах нь шударга бус. Жинхэнэ ялгаварлал. Эл асуудлыг нэгмөр шийдвэрлэх зорилгоор АТГ, Улсын ерөнхий прокурорыг өөрчлөх зүй ёсны шаардлага тавигдаж байна гэх мэдэгдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын гишүүд хийж, жагсаж тэмцсэн ч өмнөхөөсөө дээрдсэн зүйл алга.

АТГ-ын даргыг чөлөөлж, З.Дашдавааг томилсноос хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. УИХ-ын дарга Г.Занданшатарын хөтөлсөн “Бүрэн зураглал”-д ам нээснийг эс тооцвол Монголд яагаад авлига хээл хахууль хэрэг улам нэмэгдэв, юу нь болохгүй байна вэ гэдэгт тоймтой хариулт өнөөдрийг хүртэл өгөөгүй.

АТГ-аас мэдээлэл хийхэд авлига, албан тушаалын хэргээс болж улсад учирсан хохирлын хэмжээ нь 10 их наяд давчихаад байдаг. Гэтэл хэрэг илрээд ч байгаа юм шиг эсвэл дарагдаад ч байгаа юм шиг, нэг болохоор шүүх дээр очоод өнөөгийн УИХ-аас баталсан хуулийн нөлөөгөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг нэг технологитой болсон.

Хуульчид шуугиж байж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн ч ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээсээ зөвхөн нэгийг өнгөрч буй долоо хоногт явуулсан нь МАН энэ сонгуулиар аврагдах биш, нүглийн нүдийг гурилаар хуурна болж л дүр эсгэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж