Шакирагийн хөвгүүд аавыгаа “дэмжив”

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Шакирагийн хөвгүүд аавыгаа “дэмжив”

Дуучин Шакира хоёр хөөрхөн хүүгийн эх болсноор уран бүтээлээсээ хөндийрч, олны өмнө харагдах нь багассан. Тэгвэл Шакира өнгөрсөн амралтын өдрөөр хөвгүүдийнхээ хамт хөлбөмбөгч найз залуугийнхаа тоглолтыг үзжээ. Барселона болон Реал Сосьедад багийн хооронд болсон тоглолтод Жерар Пикегийн баг 4-0 оноогоор хожсон байна.

Шакира болон Жерар Пике нарын анхны хүү Милан 2013 оны нэгдүгээр сард төрсөн юм. Үүнээс хоёр жилийн дараа хосууд хоёр дахь хүү Сашаг өлгийдөн авчээ.  Өдгөө 38 настай дуучин Шакира болон насаар 10 дүү Пике нар 2010 оноос хойш дотно харилцаатай байгаа юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж