АНУ хөл хориогоо сулруулна

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

АНУ хөл хориогоо сулруулна

АНУ хөл хориогоо сулруулна

АНУ-д ажилгүйчүүдийн тоо нь 2.2 сая давснаар хэд хэдэн мужуудад нь эргэж ажилдаа орох, бизнесээ аврах хүсэлтэй иргэд хөл хориог суллахыг шаардаж машинтай, зэвсэгтэй зэрэг олон янзаар жагсаал, цуглаан хийх болсон билээ.

Харин АНУ-ын халдварт өвчин хяналт, сэргийллийн төв өнгөрч буй долоо хоногийн сүүлээр Америкийн ард иргэдийг буцаан ажилд нь оруулж, цаашид ч тогтвортой ажиллуулахын тулд шинэ нарийвчилсан төлөвлөгөө боловсруулжээ.

Шинэ төлөвлөгөөнд ард иргэдийг хувийн өндөр хариуцлага, ухамсартай байхыг онцлон тэмдэглэж, шаардлагатай хүмүүсийг сайтар хянах зэрэг асуудлыг багтаасан аж. Төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхийн тулд АНУ-ын халдварт өвчин хяналт, сэргийллийн төвд тандалт, эпидемиологи, лабораторийн хүчин чадал, халдварын хяналт, бууруулах, харилцаа холбоо болон бусад бэлэн байдал, хариу арга хэмжээнүүдэд зориулж 730 сая ам.доллар олгосон байна. Мөн Аляска, Айдахо, Кентаки, Нью Мехико, Хойд Дакота, Охайо, Баруун Виржиниа, Вайоминг мужуудад хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ. Харин зарим мэргэжилтнүүд АНУ хөл хорио сулруулахаас өмнө дор хаяж хагас сая хүнээс тандалтын шинжилгээ авж үзэх ёстой хэмээн үзэж байна.

Одоогийн байдлаар дэлхий дахинд Covid-19 өвчний халдвар авсан 2 сая 330 мянга 937 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нас барсан 160 мянга 755, эдгэсэн 596 мянга 537-г хасч үзвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо 1 сая 573 мянга 645 гэсэн үг юм. Тэдгээр өвчтөнүүдийн дөрвөн хувь буюу 55 мянга 265-ынх нь бие хүнд байгаа бол үлдсэн 1 сая 518 мянга 380 өвчтөний бие харьцангуй сайн байгаа аж.

Хамгийн сүүлд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын тухайд гэвэл, АНУ-д 38 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварлагсад 738 мянга 830 болсон байна. мөн БНХАУ-д 16, Бразилд 38, Мексикт 622, Норвегид 33, Боливд 27, Парагвайд 4, Мянмарт 9, нийт 787 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: CNN.COM WORLDOMETERS.INFO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж