Дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алджээ

Дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алджээ

Орон нутагт мотоциклийн осол буурахгүй байна. Тодруулбал, энэ долоо хоногт дөрвөн хүн мотоциклийн ослоор амиа алдсан хэрэг Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн байна.

Сануулахад, 2019 оны байдлаар 13-35 насны 122 иргэн мотоциклийн ослоор амь насаа алджээ. Монгол улсад 60 мянга гаруй мянган мотоцикль байгаагийн 80 хувь нь орон нутагт байна гэсэн тоо баримт бий. Эдгээр иргэд нь улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, хамгаалалтын малгай хэрэглэхгүй, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ мотоцикль жолооддог зэргээс үүдэн энэ төрлийн осол хэрэг буурахгүй байгаа аж. Тэр дундаа орон нутгийн замд иргэд малаа хариулах зорилгоор мотоцикль улирал харгалзахгүй унаж байгаа нь осол гарахад шууд нөлөөлж байгааг албаныхан онцолж байна.

Мотоцикль унахдаа хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгодог аж.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж