Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

  • Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ӨНӨӨДӨР

Улаанбаатар хотод:

Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, өмнөд хэсгээр 0-5 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 2-7 градус, зүүн хэсгээр 6-11 градус дулаан байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар  шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж