МАН-ын гишүүд хуулийнханд хандахаа мэдэгдэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН-ын гишүүд хуулийнханд хандахаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд хуулийнханд хандахаа мэдэгдэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банк тойрсон асуудлыг хэлэлцэн, хууль хяналтын байгууллагад хандахаар шийджээ.

УИХ-аас өнгөрсөн хавар Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягтлах ажлын хэсгийг байгуулж ажилласан юм. Ажлын хэсгийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонсох байсан ч хойшилсон. Үүний дараа дээрх ажлын хэсэг мэдээлэл хийж, бондоос 5.4 сая ам.доллар дутсан тухай мэдээлсэн.

Эл мэдээллийг хийсний дараа Чингис, Самурай бондоос МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэх мэдээлэл цацагдсан байна. Энэ нь буруу ташаа гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК компани нь 600 орчим тэрбум төгрөгийг өөрсдөөс хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж цементийн үйлдвэр байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкнаас 600 тэрбум төгрөгийг авсан мэтээр буруу ойлгуулж байна” гэлээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Бондын зарцуулалттай холбоотойгоор буруу ташаа мэдээлэл цацагдах болсон тул МАН-ын гишүүдийн хувь эзэмшдэг компани бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, Ардчилсан намын гишүүд мөн бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, төсөл нь хэр үр дүнтэй явж байгаа вэ гэдгээ бүгдийг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хатуу зогсож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнийг олуулна” гэлээ.

Бүлгээр мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулж, УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн саналд нэгдсэн тухайгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Бүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Irgen 2015-11-30 202.72.245.61

Ene Xayanxirvaa chin Xongoriig xorduulaad bn geed l boon yum bolood bsan xun chin onoodor enxiin tsagaan tagtaa shig l soliorox yum aa

Ааа 2015-11-30 188.23.251.15

600 орчим тэр бум тѳг авчихсаны нь 600 тэр бум тѳг гээд гүтгээд гүжирдээд Номтой ч юмуу гүй ч юмуу баярыг доромжлоод байгаа юм байна л даа Тэр муу орчим гэдэг үгийг шүүхэд ѳг ѳг!

Би 2015-11-30 150.129.140.228

Яг зөв shuudkhan shalguulaad shudragaar shiidchikhvel zugeer yum khen ni khen be gedgiig ard tumen oilgono demjij baina

ИРгэн 2015-11-30 180.235.180.179

Дэмий маргалдаж сууснаас хуулийнханд хандасан нь дээр дээ

АХАХАХА 2015-11-30 202.179.10.150

ТИЙМЭЭ ТИЙМ ХУУЛИЙНХАНД ӨГӨГ,ШАЛГАСАНЫ ДАРАА Л ЮМАА ЯРЬЦГАА,ЯАГААЧГҮЙ БАЙХАД Л ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХЭНИЙГ НЬ Ч ХЭН ГЭХИЙН АРГАГҮЙ ЮМ ЯРЬЦГААЖ ҮНЭ ХҮНДЭЭ БАРАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА,ИЙМ НЭГ ЧАВГАНЦ ЗАНГАА ТАТАХАД ЯАДАГ БАЙНА,ХАЯН,БЯМБАЦОГТ НАР ХЭРЭЛДЭХИЙН ОДОНД ТӨРСӨН ЮМ ШИГ ХАЧИН ЗАНГАА БОЛИЛДОО,ХУУЛИАР НЬ ШАЛГУУЛ,ХЭРЭЛДЭХИЙН ОРОНД ХЭЛЭЛЦЭЖ АЖЛАА ЯВУУЛАХАА БОД,ДУТАГДАЛ СОНСОЖ БУРУУГАА ХҮЛЭЭЖ СУР,ДАНДАА БҮХНИЙГ ЖАНЖЛАЖ СУРСАН ЗАН ОДОО ХЭРЭГГҮЙШҮҮДЭЭ.

Irgen 2015-11-30 202.72.245.61

Ugaasaa MAN iiinha albaar shou hiigeed bga yum ene malnuud. 16 ond garah gants bolomj n AN iin zarim 1 hun bolon hiisen buteesen bolgoniig ard tumend muu muuhaigaar yarij hudal medeelel taraaj baij l ed nar garna oor yamar ch bolomj bhgui yuch hiigeegui malnuud oor yamar arga bga yum

Зочин 2015-11-30 202.179.20.78

хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоогоод өгнө биз .Тэрнээс өмнөтэр идуучин уугаачин тэр бондын мөнгнөөс идсэн уусан гээд хэмлэлдээд яахав. Тэгж ярьвал АН-д ч бас идсэн уусан бондын мөнгнөөс зувчуулсан нөхөд байгаа л байх

Зочин 2015-11-30 78.120.221.186

DUR ESGESEN KOMMUNISTUUD HEZEE AJIL HIIJ, HIILGEJ BAISAN YUM. BURUUGAA DANDAA BUSAD RUU CHIKHNE , BUSDIIN HIIJ BAIGAAG DANDAA HARLUULNA. TA NAR OLON JIL TUR BARIKHDAA ULS ORNOO OLIGTOI UUD NI TATCHIKHGUI DAMPUURLIIN EREGT AVAACHIJ UURSDUU HAGARTLAA BAYCHAAD GEMGUI ZARAILAAD BH HEREGGUI. 1 L UNEN BAIKHAAS 2 UNEN BAIKHGUI. TA NARIIN HIISEN NUGLEES BOLJ UNUUDUR ARD TUMEN YADUU HEVEEREE L BNA. GAVYA VAIGUULAKHGUI BOL BITGII GAI BOL. AN TA NARIIN HAJUUD BUTEEN BAIGUULALT HIIGEED YU YUM RUU HARAILGAJ L BNA. TA NAR SHIG UNTAA ZUGEER L ULSIIN HURUNGUNUUS GUZEELEEGUI.

Irgen 2015-11-30 202.72.245.61

Uneniig ch harin hellee dee

Зочин 2015-11-30 150.129.140.226

ХОЁР ХЭРЭЭ БИЕНЭЭ ГАЙХАВ ГЭЖ ҮГ БАЙДАГ МАНЫ СОДБИЛЭГ.НОМТОЙ.ЭНХАМГАЛАН НЯМДОРЖ ГЭЭД ТООЧВОЛ МУУР БАГШИЙН ДҮР Э ГЭЭД Л ЧИМЭЭГҮЙ АРД НЬ СУУЖ БАЙГАА ЛУУГАРУУД БАЙГАА ШҮҮ ДЭЭ

AH улс орныг минь сүйрүүлж байна даа 2015-11-30 59.153.114.46

би 2012 онд АН-д санал өгсөн. одоо үүндээ маш их харамсаж байна . яаж ч бодсон МАН нь тулхтай түшигтэй юм байна харлаа үзлээ мэдэрлээ

Зочин 2015-11-30 78.120.221.186

TULKHTAI TUSHIGTEI GEED ULS ORNOO HUGJUULSEN NI HAAN ABNA. YADAJ ZAMAA CH BARIAGUI BSAN SHUU DEE. TULKHTAI BAIJ BGAAD LIDDEG BAIKHGUI YU, IIM UCHUUHEN MEDLEGTEI BJ BOLOKHGUI SH DEE

Зочин 2015-11-30 103.229.122.129

Монголын улстөр бол шуналтай этгээдүүдийн баяжих хэрэгсэл мөн. Монголчуудын буюу улсын хөрөнгийг хувьдаа завших гэсэн луйварчид Төрд шургалан орох замыг Монголын улстөр, улстөрийн намууд /МАН АН МАХН/ чөлөөтэй нээж өгсөн юм. Тэд төрийг сульдааж ард түмний сонголтыг хулгайлж, хулхидаж, худалдаж авдаг болгосон. Мөн Монголын ЭЗ-ийг дампууруулж, далд ЭЗ-ийг гааруулан, улстөржсөн гэмт хэргтнүүдийг төрд олноор нь оруулж ирсэн юм. Өөрсдөө /МАН АН МАХН/ улстөржсөн гэмт бүлэглэл болсон.

Зочин 2015-11-30 59.153.113.202

Одоо жоохон юм олж долоосон бол зайлаасай МАНАН. Цаана чинь 3 сая хүний эрх ашиг гэж нэг юм бий. Та нар хаустай, зарцтай, мөнгөтэй болсон, одоо болоо биш үү

Зочин 2015-11-30 202.131.7.199

Ёстой нэг тамын тогооны үлгэр болох юмаа

Зочин 2015-11-30 202.179.10.70

AN d unen yridag hun neg ch algooo

Зочин 2015-11-30 202.179.10.70

AN d unen yridag hun neg ch algooo

Зочин 2015-11-30 202.21.106.151

Ичиж үхэхгүймаа

Зочин 2015-11-30 202.21.106.151

Ичиж үхэхгүймаа

хэрүүл хэрүүл бас дахин хэрүүл ***** юм аа 2015-11-30 202.131.225.42

хэрүүл хэрүүл бас дахин хэрүүл ***** юм аа хэрүүл хэрүүл бас дахин хэрүүл ***** юм аа хэрүүл хэрүүл бас дахин хэрүүл ***** юм аа хэрүүл хэрүүл бас дахин хэрүүл ***** юм аа

Зочин 2015-11-30 202.179.29.251

Ta nar ehleed HB naas avsan munguu erguuleed ugchihuuch!

Зочин 2015-11-30 59.153.114.253

ТӨРӨӨС ТЭР БУМТАН БОЛЖ ТӨРД ЛУЙВАРЧИД ГАРААД ООДОРЧ БАЙНА