Ойгоос мод хулгайлбал торгуулиа гурав дахин нугалж төлнө | News.MN

Ойгоос мод хулгайлбал торгуулиа гурав дахин нугалж төлнө

Ойгоос мод хулгайлбал торгуулиа гурав дахин нугалж төлнө

Ойгоос мод хулгайлбал торгуулиа гурав дахин нугалж төлнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ойн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ. Сайдын тушаалаар нэг шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж байгаа юм.  Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350 мянган төгрөг байсан бол одоо 977130 төгрөг болж байгаа юм.

Хэрэв хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд дээрх үнийг гурав нугалж хохирлыг тооцохоор болж байна. Ингэснээр хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлага өндөрсгөж, үүнийг таслан зогсоох алхам болно гэж үзжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2020-04-18 103.14.38.144

хорих ялаар торговол дээр биш үү,

Avatar

Дорж 2020-04-18 66.181.161.37

Өдөр бүр том орос ногоон тэргээр шинэ мод ачиж ирдэг зүүн зүгээс ирээд цайзын модны хашаа руу ордог. Ер нь МАН-ын засаглалын 4 жилд Цайз зах залуу шинэ модоор дүүрсэн дээ

Avatar

bi 2020-04-18 103.242.47.50

xotiin darga SAMARSAIXAN talbain ochnoon modiig ustgalaa..naad balaigaa torgo…tewgbel xuuli xeregjine

Avatar

Зочин 2020-04-18 202.179.13.130

Батсүмбэр суманд маш их мод бэлдэж бна.

Avatar

jk 2020-04-18 202.179.31.106

hotiin darga mod ustgasan biz dee

Avatar

Зочин 2020-04-18 202.21.108.219

Тагнуулын газрын дарга Гэрэлийн алтны уурхай, Богд уулан дахь газрыг яах гэж байна

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

МАН-ын хүн учраас хэн ч оролдож чадахгүй

Avatar

Зочин 2020-04-18 202.126.88.59

Zuslangiin oiroltsoo modyg hulgaigaar ortlood duuslaa boditoi ajil hiimeer bnaa tsaasan deerhi ajil chin butelguil bolovuda erguul sain gargaj hulgaich naryg gardaj barihn chuhal bnshu

Avatar

Монгол 2020-04-18 85.5.170.52

Маш хатуу шийтгэ, олон нийтэд нэр ус, зурагтай нь зарла, машин техникийг нь хурааж авах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-18 66.181.185.43

Сайн байна хулгайч нарын машиныг сайн хураагаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж