Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ойн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ. Сайдын тушаалаар нэг шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350 мянган төгрөг байсан бол одоо 977130 төгрөг болж байгаа юм.
Хэрэв хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд дээрх үнийг гурав нугалж хохирлыг тооцохоор болж байна. Ингэснээр хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлага өндөрсгөж, үүнийг таслан зогсоох алхам болно гэж үзжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ