Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 512 дуудлага бүртгэгджээ. Ослоор дөрвөн хүн орон нутагт амь насаа алдаж, 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ.
Энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэд нь 26-46 насныхан байжээ.
- 2020.04.16-ны өдрийн 11:00 минутын орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.
- 2020.04.15-ны шөнийн 22:00 минутын орчим Говь-Алтай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,
- 2020.04.16-ны шөнийн 02:00 минутын орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р баг “Цагаан хөтлийн даваа” гэх газар асфальтан хучилттай автозамд Howo маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй И-ийн амь нас хохирсон,
- 2020.04.16-ны өдрийн 13:00 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Өнгөрч буй долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,9, бүртгэгдсэн зам тээврийн осол 5,0, ослын улмаас гэмтсэн хүн 7,6, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 25 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Б.ЦЭЦЭГ