ОХУ-ын тамирчин, талбайн теннисний супер од Мария Шарапова өөрийн хэрэглэж байсан теннисний цохиураа дуудлага худалдаанд оруулж, олсон ашгаа коронавирустэй тэмцэж буй эмч нарт зарцуулна гэдгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Дуудлага худалдаа ням гаригт /2020.04.19/-нд өндөрлөнө.
Өдгөө 33 настай Шарапова нь хоёрдугаар сард их спортоосоо албан ёсоор гарч, зодог тайлж байгаагаа зарласан ба талбайн теннисний ертөнцөд өөрийн бүтээсэн амжилтаараа тодоос тод бичигдэж үлдсэн чадварлаг тамирчин юм.
Тэрбээр дуудлага худалдаанаас олсон ашгаа “Хил хязгааргүй эмч нар” олон улсын тусламжийн байгууллагад хандивлах юм байна. Энэ байгууллагын эмч нар дэлхий даяар тахал, байгалийн гамшиг тохиолдсон газруудад хамгийн түрүүнд очиж ажилладаг ажээ. Дуудлага худалдаанд оруулж буй цохиур дээр Мария Шарапова өөрийн гарын үсгийг үлдээсэн байгаагаа дурджээ.
Эх сурвалж: TENNISWORLDUSA.ORG
Холбоотой мэдээ