Золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар золбин нохой муур устгалын ажлыг эрчимжүүлэх нохой устгалын 12 бригадыг хороодод 2-4 өдөр ажиллуулж байна. Мөн  нохой муур тооллогын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулах ажил хийж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд 5366, Баянзүрх дүүрэг 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 2481 золбин нохой, муур устгасан. Нэг сард устгадаг байсан 7847 нохой муурыг эхний 6 өдрийн байдлаар устгаад байна. Уг ажил 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж