“Скала” компанийг этилийн спирт хэрэглэсэн гэж торгожээ | News.MN

“Скала” компанийг этилийн спирт хэрэглэсэн гэж торгожээ

“Скала” компанийг этилийн спирт хэрэглэсэн гэж торгожээ

“Скала” компанийг этилийн спирт хэрэглэсэн гэж торгожээ

Дотоодын зах зээлд эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Монос групп”, “Нахиа” эмийн үйлдвэрүүд гар ариутгагч бодистоо техникийн спирт ашигласан зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас илрүүлсэн. Тус газраас стандартын шаардлага хангаагүй дээрх аж ахуй нэгжүүдэд гурван сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулснаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл дахин нэг компани стандарт шаардлага хангасангүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар "Скала" ХХК нь халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй, стандартын шаардлага хангасан ажлын байргүй, "АПУ" ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох нь шалгалтын явцад баримтаар тогтоогдсон байна.

Мөн тус компани энэ сарын 16-ны өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг  хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан зөрчлийг үйлдэл дээр нь илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод үйл ажиллагаа явуулдаг  “Скала” ХХК нь  ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр спирт денатурат 1.4 тонн үйлдвэрлэн, худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар тогтоосон байна. Уг зөрчилд Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol ulsad murdugddug standart aa odoo benzin kolonkuudaar murduuleesei ! Chadah uuuu ?? 2020-04-18 66.181.180.86

са

Avatar

эрдэнэ.с 2020-04-18 64.119.18.99

Этанол хэзээнээс хортой болчихов оо хө.

Avatar

Зочин 2020-04-18 146.115.161.230

Гар арчихад зүгээр юм бишүү. Ямар уух гэж байгаа биш

Avatar

Зочин 2020-04-18 66.181.187.45

этилийн спирт л гэсэн байна.

Avatar

zochin 2020-04-18 202.9.46.49

Humuusiin uvchin zovlongoor dalimduulj olon zuun sayiin orlogo olson Monosiin spirtiin hudaldaanaas olson buh orlogiig ni huraaj avah heregtei. Tegehgui bol hen ch gesen 3han sayaar torguulaad olon zuun sayiin orlogo hiigeed l bna shuudee.

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Тэгээд яах болж байнаа, шаардлагатай байгаа гар ариутгагчаа бүгдий нь дахиад л гадаадаас, Xятадаас зөөх үү

Avatar

ЧД иргэн 2020-04-18 202.179.24.86

Гадаад оронд тзхникийн спиртээр хийсэн ариутгагч бодис хэрэгдэснээс болж зөндөө хүмүүс, ялагуяа эмзэг арьстай хүүхдүүдийн гар спртэнп түлэгдэх, улайх, алерги хөдөлгөх г.м. хортой үр дагавартай юм байна. Өвчин зовлонгоор ашиг олох гэсэн цэвдэг сэтгэлтэй компаинудыг ядаагч юм бтлээ. Тэгээд бас ичихгүй элдэв тайлбар хийгээд өөрсдийгээ зөвтгөөд байж байдаг. Буруугаа хүлээгээд иргэдээс уйчлалт гуйсан компани байна уу Бизнесийн ямарч соёл байхгуй.. шуналын туламнууд….

Avatar

Зочин 2020-04-18 182.160.38.193

etiliin spirtiig hunsend heregledeg. metanol bish nom unsh.

Avatar

Архичин 2020-04-18 64.119.22.99

Этанол метанол хоёроо ялгадаг хүн энд алга аа. Аль алийг нь ариутгалд зарчмын хувьд хэрэглэж болно. Хэрэв этанол ашиглах гээд байгаа юм бол харин архичидад битгий хэлээрэй …..

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Бөбөөчид бол ямар ч ялгаа байхгүй, цэнхэр спирт байсан ч щааж л орхино

Avatar

Зочин 2020-04-18 202.179.26.28

ЯГ ҮНЭНДЭЭ ОНЦГОЙ ТАТВАРЫГ НЬ Л ХАСААД ӨГЧҮҮЛ СПИРТ ШИГ ҮНЭГҮЙ ЗАРДАЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХААНА Ч БАЙХГҮЙ. АРХИ НЭРТЭЙ БӨӨН ТАТВАР Л УУДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. 20 Ч БАЙ 30 Ч БАЙ 40 Ч БАЙ ХЭДЭН МЯНГЫН Ч АРХИ БАЙСАН ДОТОР НЬ ҮСРЭЭЛ 200-400 МЛ СПИРТ ОРДОГ. ЛИТР СПИРТИЙН ТАТВАРГҮЙ ҮНЭ ОДОО Ч 2000 ТӨГ ХҮРЭЭГҮЙ БАЙГАА БОЛОВ УУ. 40 МЯНГЫН СОЁМБО АРХИНД ҮСРЭЭЛ ХАГАС ЛИТР БУЮУ 1000 ТӨГРӨГНИЙ СПИРТ Л ОРНО. ҮЛДЭХ НЬ ТАТВАР АШИГ. ШИЛ БӨГЛӨӨ ШАЛИХГҮЙ ЗАРДАЛ.

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Этилийн спиртээр үйлдвэрлэх ёстой, харин метилийн спиртээр үйлдвэрлэж болохгүй

Avatar

Зочин 2020-04-18 64.119.22.99

Уух биш болно шүү дээ

Avatar

Зочин 2020-04-18 103.229.120.2

Shaardlaga hangahgui bol monsiin salbaruudaas ter gar ariutgagchaa tataach !!!! Zamiin tsagdaagiin home plazagiin salbat zarj l b.a shuu deemons bol monnpol bolson uy ch garch medne !!!

Avatar

зочин 2020-04-18 66.181.161.89

Хэрээ мэдэхгүй бас Ойго стандарттай …. айии… 5 цаасны цалин чинь амжиргаандаа хүрэхгүй шд

Avatar

Зочин 2020-04-18 202.179.18.52

Стандарт нь Этилийн спиртээр хийх ёстой юм. Метилын спиртээр хийсэн гээд торгоод байгаа юм.
Уул нь андуураад байхааргүй, 10 жилийн хичээл шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-18 202.21.107.70

Метил байгаагүй нь их юм

Avatar

Зочин 2020-04-18 202.179.26.28

ЭТИЛИЙН ТЕХНИКИЙН СПИРТ ГЭЖ ЮУ БАЙДЫН. МЕТИЛ ЧИНЬ ТЕХНИКИЙН ГЭЖ ЯВДАГГҮЙ БИЛҮҮ МЕТАНОЛ Ч БИЛҮҮ. ЭТИЛ БОЛ ХҮНСНИЙ Л ГЭЖ ЯВДАГ БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2020-04-18 202.55.188.42

3 саяын инээд шоу байна

Avatar

бодлын хулгайч 2020-04-18 66.181.167.53

ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВИАД КОМПАНИЙГ НЬ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ ӨВЧИН ЗОВЛОНГООР МӨНГӨ ХИЙНЭ ГЭДЭГ МАШ ТОМ ГЭМТ ХЭРЭГ

Avatar

DPRK 2020-04-18 49.0.213.170

Тэгвэл чи энэ олон лам нараа торгоод татан буулгаачээ, зовлон тохиоход лам баяждаг, зуд тохиоход нохой таргалдаг гэдэг биз дээ малаа

Avatar

Зочин 2020-04-18 202.55.188.88

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цагт лам нар дээр очиж сэтгэлийн тайвшрал авдаг. Тэдэнгүй бол хүн зовлонгоо дийлэхгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-04-18 202.9.46.44

нээх учиргүй тайвшруулаад байгаа лам ах ч одоохондоо таараагүй л байна

Avatar

Зочин 2020-04-18 223.24.169.224

Техникийн гэж нэрлэгдэх этилийн спиртээр гар ариутгагч хийж, олонд тус болсон нь зөв байжээ. Энд компануудыг болон нэгийгээ үзэн ядсан бохир улс төр явж байна. Цэндээхүү гэдэг хүний моносын эсрэг хийлгэж буй бохир ажил.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж