Коронавирусийн дэгдэлтиийн улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагаа үндсэндээ зогсчхоод буй. Их, дээд сургууль болон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр болсон билээ. Харин хичээл сургалт нь тасалдсан оюутнуудын хувьд дотуур байрны төлбөрөө буцаан авахыг сургуулийн удирдлагуудад мэдэгдээд байсан юм. Их дээд сургуулиудын зүгээс уг шаардлагын дагуу төлбөрийг нь буцаан олгож эхэлсэн байна. Тухайлбал, МУИС оюутнууддаа дотуур байрны төлбөрийг нь хоёрдугаар сараас өгч эхэлжээ. Мөн адил МУБИС оюутнуудад төлбөрийг нь 100 хувь буцаан өгч байгаа аж. Харин СУИС дотуур байрны төлбөрийн буцаан олголтыг ирэх жилийн төлбөрт шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн оюутан өргөдлөө өгснөөс хамаарах юм байна.
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны мэдээлснээр 2019-2020 оны хичээлийн оюутны дотуур байрны төлбөрийн буцаалтыг төгсөх ангийн оюутнуудад олгож байгаа аж. Тэгвэл нэг, хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын төлбөрийг ирэх жилийн байрны төлбөр рүү шилжүүлэхээр болсон байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ