Covid-19: Нийт халдварын тоо 2,2 сая болж, 154 мянган хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.18-нд нийтлэгдсэн

Covid-19: Нийт халдварын тоо 2,2 сая болж, 154 мянган хүн нас баржээ

Covid-19: Нийт халдварын тоо 2,2 сая болж, 154 мянган хүн нас баржээ

Дэлхий даяар өнөөдөр /2020.04.18/ 11.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 2,248,864, нас барсан хүний тоо 154,145, эдгэрсэн хүний тоо 571,573 байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 86,497 шинэ тохиолдол, 8,672 шинэ нас баралт бүртгэгджээ. Коронавирусийн хямралт хамгийн их өртөж буй АНУ-д 32,165 шинэ халдвар бүртгэгдэж, нийт халдварын тоо 709,735 болсон бол нас баралт 2,535-аар нэмэгдэж 37,154 болжээ.

Испанид 5,891 шинэ тохиолдол бүртгэгдснээр нийт халдварын тоо 190,839-д хүрсэн байна. Их Британид 5,599 халдвар илэрч, нийт 108,692 хүн халдвар аваад байгаа юм. Түүнчлэн халдварын тоогоор дээгүүр жагсч буй Иран, Герман, Францад нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа бол Турк, Бразил, ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байна.

Коронавирусийн халдвар анх дэгдсэн Хятад улсад 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба үүний 15 нь гадаад улсаас ирсэн иргэд байгаа аж. Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нэмж нас баржээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 10,653 болж байгаа бол нас барагсдын тоо 262 болж байна. Мөн парламентын сонгууль болсонтой холбогдуулан халдварын тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүй гэж рэх баригчид болгоомжилж байна. Орон даяар онц байдал зарлаад буй Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй улс орнуудын сүүлийн 24 цагийн мэдээлэл:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж