Гэрээсээ ажиллаж буй цаг уурчийг муур нь “од” болгожээ

Хуучирсан мэдээ: 2020.04.18-нд нийтлэгдсэн

Гэрээсээ ажиллаж буй цаг уурчийг муур нь “од” болгожээ

Гэрээсээ ажиллаж буй цаг уурчийг муур нь “од” болгожээ

Дэлхий даяараа хөл хорионд орсон энэ цаг үед гэрийн тэжээвэр амьтдын хувьд хамгийн сайхан завшаан болж байна. АНУ-ын Индиана мужийн Эвансвилле хотын “14news” сувгийн цаг агаарын мэдээний хөтлөгч Жефф Лайонст нэгэн хөгжилтэй явдал тохиолдож, тэрбээр сахилгагүй муурныхаа ачаар олны танил болжээ.

Хөл хорионы дэглэмийн улмаас гэрээсээ ажиллаж буй Лайонс гэрийнхээ гал тогооны өрөөнд жижигхэн студи засчээ. Нэг өдөр мэдээгээ уншиж байтал түүний муур гэнэт үсрэн гарч ирснээр Жефф болон түүний муур олны анхаарлыг татсан байна. Үүнээс хойш тэр мууртайгаа хамт мэдээгээ хөтлөх болсон ба тус сувгийн үзэгчдийн тоо ч нэмэгдэж эхэлжээ. Түүнчлэн Бетти нэртэй энэ дэггүй муурны үйлдэл эзнийхээ фэйсбүүк, инстаграммынх нь дагагчийн тоог ч өсгөсөн байна.

Эх сурвалж: 14news

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж