Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна | News.MN

Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна

Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна

Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүлсэн. Ерөнхийлөгч хуулийн төсөлд саналаа өгөх эрхтэй бөгөөд саналыг УИХ хүлээж авах эсэхээ шийдвэрлэх юм.  Түүний саналаас онцлох нэг зүйл нь Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах гэсэн санал юм. Энэ саналыг хэрэв УИХ дэмжвэл голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, багш нарыг нэн хөнгөлөлттэй ипотекийн зээл хамруулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.

Яг үүнтэй холбоотойгоор УИХ-аас баталсан багц арга хэмжээнд  эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан бөгөөд “Түрээслээд-өмчлөх” гэсэн хувилбар явж байгаа юм байна. Нийслэлийн орон сууцны корпораци энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, иргэд ч дэмжиж байгаа юм.  Энэхүү хувилбар нь орон сууцаа түрээслэнгээ өөрийн орон сууцтай болох хэлбэр юм. Жишээ нь, ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүү нь зургаа орчим хувь байх ажээ. Өнөөгийн байдлаар “түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 4000 гаруй орон сууц бэлэн байгаа бөгөөд ойрын үед ашиглалтад орох сууцууд ч бий аж. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарчээ.

Ямартай ч хэн нь санал гаргахаас үл хамаараад онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа гээд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулах ажлыг албаныхан судалж байна. Цаг хугацааны хувьд ч ойрын хугацаанд шийдвэрлэх үүргийг өгчээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-18 46.65.158.229

Тэгээд хурдан өгөөч дэ !?

Avatar

үнэн 2020-04-18 203.91.112.146

Эмч нарыг бол янз бүрийн хөнгөлөлтөнд хамааруулах нь зөвөө Харин амиа золиослон ажиллаж байгаа эмч нартай ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ АВИЛГААРАА ХАНГАЛТТАЙ АМЬДАРДАГ л*****н ЦАГДАА НАРЫГ ХАМТАТГАХ ШААРДЛАГА ЮУ БАЙНАА МОНГОЛЫН ЦАГДААд ХҮН ДАРАМТАЛЖ АВИЛГА ӨГСӨН НЭГЭНД ҮЙЛЧИЛЭХЭЭС ӨӨР ИД ШИД БАЙНУУ

Avatar

Зочин 2020-04-18 202.21.109.56

Зээл авсан багш нарын зээлийг хөнгөлээсэй.

Avatar

зочин 2020-04-18 103.140.11.42

багш нар ч бас төрийн албан хаагч шүү дээ. Олигтой хүрэлцэх цалинтай ч биш. Өөрсдийнхөө хүүхдийг дээд боловсрол эзэмшүүлэх ч цалин хөлсгүй байна шүү дээ. Дандаа л банкинд зээл авч шулуулж байна. Орон сууцгүй түрээсийн байр, айл хунараар, уулын мухарт гэрт амьдарч байгаа олон багш байна. Олон жил орон байргүй явсаар тэтгэвэрт гарч байгаа багш ч байна. Бүгдийг нь тэгш хамруулах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-04-18 139.5.218.171

Тёлё хичээлд оролцсон багш нараа хамруулаад ээ. Тэр хүмүүс дунд орон гэргүй түрээсийн байранд үр хүүхдээ орхиод хичээл заах гэж яваа олон багш нар бгаа.

Avatar

Зочин 2020-04-18 202.126.88.203

Багш нарын зээлийг тэглэ. Хоосон хонож байна

Avatar

Зочин 2020-04-18 202.55.191.205

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЖИЛЧИД , ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ,ХИЛ ХАМГААЛАХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД, ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД ХАМГААЛАЛТЫН БИТҮҮ ХУВЦАСТАЙ ОЛОН ЦАГААР АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ГАР БОЛОН БИЕИЙН АРЬС НЬ ХАГАРЧ, БӨӨР НУРУУ ӨВДӨХ, ДАРАЛТ НЬ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙХАД Ч ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ХҮЛЭЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ТЭД ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ЭГЭЛ БААТРУУД ЮМ ШҮҮ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРАА ТӨР ОЙЛГОЖ ТУСЛАХ ГЭЖ БУЙД МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА АА.

Avatar

Зочин 2020-04-18 202.55.191.205

ЭМЧ, СУВИЛАГ, АСРАГЧ , ГОЛОМТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА, ХИЛ ХАМГААЛАХ АБАНЫ АЛБАН ХААГЧИД,ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР БОЛОН ЦАГДААГЫН БАЙГУУЛГЫН АЛБАН ХААГЧИД, МӨН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧ НАРТ 6% ХҮҮТЭЙ ОРОН СУУЦЫН ЗЭЭЛЭЭ ОЛГОХ ЗҮЙТЭЙ ДЭМЖИЖ БАЙНА.
0 0

Avatar

Зочин 2020-04-18 202.55.191.205

ЭМЧ, СУВИЛАГ, АСРАГЧ , ГОЛОМТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА, ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР БОЛОН ЦАГДААГЫН БАЙГУУЛГЫН АЛБАН ХААГЧИД, МӨН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧ НАРТ 6% ХҮҮТЭЙ ОРОН СУУЦЫН ЗЭЭЛЭЭ ОЛГОХ ЗҮЙТЭЙ ДЭМЖИЖ БАЙНА.
0 0
Хариулах

Avatar

Зочин 2020-04-18 150.129.141.74

ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАРЫГ БОЛ ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Urhiin emch 2020-04-18 59.153.115.56

Zaawal golomtond ajillaj bgaa gej ylgawarlah ni ymar uchirtai yum be urh, duurgiin emch bid nar afilhan l olon tumnii eruul mendiin tuluu tsag nargui ajillaj bgaa shude. Bid ch bas hungululttei oron suutstai bolmoor bn.

Avatar

Иргэн 2020-04-18 103.212.116.9

За зайлаа биздааааа.

Avatar

Amjilt 2020-04-18 24.46.100.17

Demjij b.a

Avatar

Иргэн 2020-04-18 43.242.243.167

Энэ ялгаварлаа болимоор юм.Бүгд л хичээж бна.

Avatar

Зочин 2020-04-18 139.5.216.71

Tsagdaa ni laa

Avatar

Зочин 2020-04-18 64.119.22.41

Эмч цагдаа нар баян шуудээ харин сувилагч асрагч нар жирийн цагдаа албан хаагчид нь болж бн

Avatar

zochin 2020-04-18 192.82.74.41

bolio busad ulsad undur tatvar tulj baigaa ulsuud bas yasan yum

Avatar

иргэн 2020-04-18 64.119.23.233

Хэдэн жилийн өмнө байгалийн музейн өмнө би зогсож байсан араас нэг машин мөргөчиж билээ. Урьд өмнө би цагдааг ямар нэг байдлаар дуудаж үзээгүй, цагдааг маш их хүндэлдэг, шударга үнэний туйл гэж боддог байж билээ. Би цагдаа дуудна гэсээр байгаад цагдаа ирлээ. Мөргөсөн залуу цагдаа хоёр ярисаар байгаад Тасганы овоогийн хажуу тойрогт байх цагдаагийн газар биднийг аваачаад намайг 50 мянган төгрөг торгоод, гадаа хүйтэнд олон цаг зогсоосоноос бөөр өвдөөд эмнэлэг хэвтэж билээ.

Avatar

Зочин 2020-04-18 202.21.107.106

tsagdaagiin shiidver buruu sanagdval shuuhed gomdol gargah bolomjtoi baidag. humuus ene talaar sain meddeggui

Avatar

Хохирчоод торгуулж л байдаг 2020-04-18 202.55.180.219

Мен таарсан ч юмаа, хохирчоод торгуулж хэлмэгддэг, тэгчээд тэрийг нь телж л байдаг. Цагдаа нар мэдээж еертее ашигтайгаар л шийднэ шдэ, тэр жолооч хэдэн юм атгуулаа биз, ойлгомжтой.

Avatar

Ёндон 2020-04-18 103.29.144.170

Авлигачин болох сонирхолтонгууд цагдаа болдог.Тэртээ тэргүй авилга аваад цулайчихна.Цагдаа-тэрбумтнуудын тоо замбараагүй болсон шүү

Avatar

Зочин 2020-04-18 46.65.158.229

хэлсэн дээр нь хурдхан шийдүүлээд авахгүй бол удвал замхараад алга болно шүү ! Эмнэлгийн ажилчид олноор хамрагдаасай

Avatar

Эмч 2020-04-18 59.153.114.27

Цагда а, хангалттай хангамж авч байгаа, эмч нар үхлийн аюултай шууд нүүр тулж байна. Эхлээд эмч нараа байраар ханга, үхсэн хойноо ядахдаа , байртай үхмээр байна.

Avatar

Unen ug 2020-04-18 49.173.8.9

zeeliin huug buuruulah ystoi terend enend geltgui buh hund ijil uilchleh ystoi.

Avatar

Unen ug 2020-04-18 49.173.8.9

emch tsagda l ene ovchintei temtseed bga bish hun burl ard irged dor burteil ene ovchnii delgeruulehguin tuld temtsej hicheej bna.battulga gyai!

Avatar

Zochin 2020-04-18 202.9.46.106

Ard tumnee ylgavarlasan shiidver gargaj baih hereggui dee

Avatar

зөв 2020-04-18 192.82.66.101

хөөрхийс нийгмийн хамгийн хэцүү эсвэл боих заваан юмтай орооцолддог хүмүүс дээ

Avatar

Зочин 2020-04-18 202.9.46.32

Цагдаа бол ажлаа хийдэггүй хохирогчийн өмнөөс акт үйлдээд хэргийг нь зөрчлийн хэрэг болгоод хаадаг юм байна лээ. Миний хохирогч болсон хэргийг тэгэж хааж намайг хохироосон. Хулгайчтайгаа хамтраад ч байгаа юм шиг

Avatar

Жанхуу огцор. 2020-04-18 43.242.243.65

Коронагийн эсрэг тэмцэх ямар ч бодит төлөвлөгөө байхгүй МАН-г нэг өдрийн өмнө ч гэсэн зайлуулах шаардлага байгаа тул сонгуулийг хугацаанд нь хийх хэрэгтэй. УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийж нэг өдрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жанхуугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 7 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болго

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Зүйтэй, браво

Avatar

Зочин 2020-04-18 103.26.194.106

цагдаа?

Avatar

Зочин 2020-04-18 202.179.24.97

СОНГУУЛИЙН ШОУ

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

МАН-ын шоу шүү

Avatar

Зочин 2020-04-18 66.181.190.229

ЗӨВ ШҮҮ ! БҮХ НӨХЦЛӨӨР НЬ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж