Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.04.18-нд нийтлэгдсэн

Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна

Эмч, цагдаа нарыг хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүлсэн. Ерөнхийлөгч хуулийн төсөлд саналаа өгөх эрхтэй бөгөөд саналыг УИХ хүлээж авах эсэхээ шийдвэрлэх юм.  Түүний саналаас онцлох нэг зүйл нь Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах гэсэн санал юм. Энэ саналыг хэрэв УИХ дэмжвэл голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, багш нарыг нэн хөнгөлөлттэй ипотекийн зээл хамруулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.

Яг үүнтэй холбоотойгоор УИХ-аас баталсан багц арга хэмжээнд  эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан бөгөөд “Түрээслээд-өмчлөх” гэсэн хувилбар явж байгаа юм байна. Нийслэлийн орон сууцны корпораци энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, иргэд ч дэмжиж байгаа юм.  Энэхүү хувилбар нь орон сууцаа түрээслэнгээ өөрийн орон сууцтай болох хэлбэр юм. Жишээ нь, ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүү нь зургаа орчим хувь байх ажээ. Өнөөгийн байдлаар “түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 4000 гаруй орон сууц бэлэн байгаа бөгөөд ойрын үед ашиглалтад орох сууцууд ч бий аж. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарчээ.

Ямартай ч хэн нь санал гаргахаас үл хамаараад онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа гээд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулах ажлыг албаныхан судалж байна. Цаг хугацааны хувьд ч ойрын хугацаанд шийдвэрлэх үүргийг өгчээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж