WNBA: Жижи Брайантыг хүндэтгэн сонгож, лигт элсүүллээ | News.MN

WNBA: Жижи Брайантыг хүндэтгэн сонгож, лигт элсүүллээ

WNBA: Жижи Брайантыг хүндэтгэн сонгож, лигт элсүүллээ

WNBA: Жижи Брайантыг хүндэтгэн сонгож, лигт элсүүллээ

Хойд Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу WNBA-ийн 2020 оны драфтын үйл ажиллагаа өнөөдөр/2020.04.18/ цахимаар явагдан өнгөрлөө. Энэ удаагийн драфтын үйл ажиллагааны үеэр сагсан бөмбөгийн домогт тоглогчдын нэг болох Коби Брайантын охин Жижи Брайант болон түүний багийн нөхөд болох Алисса Алтобелли, Пэйтон Честер нарын дурсгалыг хүндэтгэсэн нь онцлог байлаа. Тэд 2020 оны WNBA-ийн драфтын хүндэтгэлийн сонголтууд болж лигт элссэн юм.

Энэ тухай Жижи Брайантын ээж Ванесса Брайант " Миний охин Жижиг хүндэтгэж, энэ жилийн драфтаар хүндэтгэн сонгож байгаад маш их баярлалаа. Түүний хувьд энэ мөрөөдлийг нь биелүүлсэн үйл явдал болох байлаа. Тэр өдөр бүр үүний төлөө цуцашгүй хөдөлмөрлөдөг байсан. Жижи яг л аав шигээ бүх цагийн үеийн шилдгүүдийн нэг болохыг хүсдэг байсан. Маш их баярлалаа. Миний бяцхан охиныг хүндэтгэж байгаад баярлалаа" хэмээжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Коби Брайант тэргүүтэй есөн хүний амь насыг авч одсон аймшигт нисдэг тэрэгний осолд дээрх гурван охин багтсан. Тэд Mamba Sports Academy бэлтгэлийн бааз руугаа тэмцээнд оролцох гэж явж байсан юм.

Харин 2020 оны WNBA-ийн драфтын нэгдүгээр сонголтоор Сабрина Ионеску Нью-Йорк Либерти багт сонгогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-18 66.181.182.25

Эвий дээ сайхан охин.
Энэ он чинь яацан он бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж