Дүрэм зөрчигчдийг журамлаж, амны хаалт зүүх аян зарлалаа | News.MN

Дүрэм зөрчигчдийг журамлаж, амны хаалт зүүх аян зарлалаа

Дүрэм зөрчигчдийг журамлаж, амны хаалт зүүх аян зарлалаа

Дүрэм зөрчигчдийг журамлаж, амны хаалт зүүх аян зарлалаа

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа. Ялангуяа хорио цээрийн дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавирусийн халдвар цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байгааг албаныхан хэлж буй. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага иргэн, аж ахуй нэгжид шаардлага тавьж болох ч зөрчсөн тохиолдол торгох, хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.

Ялангуяа хорио цээрийн үед иргэд амны хаалт зүүхгүй байх, тусгаарлалтын дүрэм журмыг сахихгүй байх, тусгаарлалтад байхдаа дүрэм зөрчих тохиолдол маш их гарч. Гэвч ийн тохиолдолд ямар нэг хариуцлага тооцох аргагүй нөхцөл байдал үүсээд буй. Тэгвэл коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.  Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй юм байна. Хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйлийг тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна. Хуулийн төслийг баталснаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй.

“АМНЫ ХААЛТ ЗҮҮЦГЭЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Амны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан байна.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-18 66.181.161.51

Маскийг эрүүндээ л зүүсэн харагдах юм байна шүүдээ, Зүүгээгүйг нь халдвар тараагчаар тооцож бүртгэвэл яадаг юм Дараа нь хөнгөлөлт тусламжаас нь хасч байхаар шийдээрэй

Avatar

MOGEUH 2020-04-18 202.9.46.30

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-18 66.181.184.91

Хууль дүрмийг жирийн борчууд тэр бүр зөрчдөггүй юм томчууд л өөрсдөө гаргаад тэрийгээ өөрсдөө зөрчдөг л байхгүй тэгээд өөрсдөө цэвэр хуурай мултардаг

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Өгөөмөр захын эзэн Энхтүвшин л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж