Тойм: Б.Батзориг чөлөөлж, Франц иргэнийг эмчилж байна | News.MN

Тойм: Б.Батзориг чөлөөлж, Франц иргэнийг эмчилж байна

Тойм: Б.Батзориг чөлөөлж, Франц иргэнийг эмчилж байна

Тойм: Б.Батзориг чөлөөлж, Франц иргэнийг эмчилж байна

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ПАРЛАМЕНТ ГУРАВ ДАХЬ ГИШҮҮНЭЭ  ЧӨЛӨӨЛӨВ

2016 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болж, 64-үүлээ эрх барьсан МАН гурав дахь гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮХС-аас зээл олгохдоо бусдад давуу байдал үүсгэсэн хэмээн хэрэг нь шүүхэд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор Б.Батзориг гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргад өгснийг нь Баасан гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөв. Ингэснээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад чөлөөлөгдсөн гурав дахь гишүүн нь болов. Үүний өмнө УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэж байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, өдгөө шоронд сууж байгаа бол, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хуулийн байгууллага шалгаж, тэрбээр мөн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Эрх баригч нам цаашид бүрэн эрхийн хугацаагаа хэдэн гишүүнтэй төгсгөх асуудал нь тодорхойгүй байна. Учир нь МАН-ын гурван ч гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудал нь шүүхэд шилжсэн, хуулийн байгууллагаар шалгуулж байгаа юм. Тэднийг намын удирдлага нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгд гэсэн үүрэг өгсөн ч эсэргүүцэж байгаа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байгаа юм.

ХЭҮК-ЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖИЙГ ЧӨЛӨӨЛӨВ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Үүний УИХ маш шуурхай шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.Бямбадоржийн хувьд  "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй" гэсэн утсаар ярисан бичлэгийг олон нийтэд цацсан юм. Энэ олон хүнийг дургуйцлийг хүргэсэн бөгөөд иргэн Г.Загдааг хуулийн байгууллага шалгаж, 461-р хорих ангид нэг сарын хугацаанд хорихоор болсон юм.

Тэрбээр 2010 онд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд 2016 онд улираан томилоод байсан юм.

ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ БАГЦ ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ БАТЛАВ

Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар  хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.  Ингэснээр аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байна. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын саналаар аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуй нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тус хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор батлав.

КОРОНАВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ ЭМЧЛЭГДЭЖ,  31 ДЭХ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Дэлхийн даяар тархаад буй коронавирусийн халдварын 31 дэх тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдэв. Тодруулбал, ОХУ-аас ирсэн 11 хүнээс 10 хүнээс илрээгүй бол нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ. Харин эмнэлгээс эдгэж гарсан тохиолдол нь дөрөв болсон юм.

Монгол Улсад хамгийн анхны тохиолдол болох коронавирусийн халдварыг тээгч нь Франц улсын иргэн юм. Франц улсын иргэний бие сайн байгаа бөгөөд халдвар авсан өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахдаа лабораторийн шинжилгээгээр шинэ коронавирус илрээгүй болсон үед нь эмнэлгээс гаргаж байгаа аж. Харин Франц иргэний биеийн байдлын бүх шинжилгээнүүд нь болохгүй байгаа учраас ажиглалт, тандалт үргэлжилж байна.

МҮБХ-НЫ ТЭРГҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Удаан хугацаанд маргаантай байсан Монголын Үндэсний Бөхийн Холбоо/МҮБХ/ тэргүүлэгчдийн өнгөрсөн долоо хоногт хуралдаж,  МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тиймээс дараагийн “Их Эе” хурал хүртэл түүний түр орлон гүйцэтгэгчээр дэд тэргүүн Ц.Магалжав дүрмийн дагуу тодорчээ.

МҮАХ хоёр хуваагдаж,  удаан хугацаанд маргаан үүсгэсэн. Бөхчүүд нь барилдахгүй, түрүү бөх нь додинг хэрэглэсэн эсэх гээд тус холбооны маргаан олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-18 66.181.176.197

энэ франц буянтай франц, энэ орж ирж түргэн авахуулаагүй бол манай европ зүгийн нислэг зуун задгай байсан шүүдээ, энэ орж ирж сенсаци үүсгэж байж хурдан хязгаарлалт хийлгэхэд хүрсэн, тэрний ачаар вирус хяналтгүй импортлогдоогүй азтай гэж хэлж болно, тэгээд бас манай эмч нарт хангалттай төлсөн, өөр 1 тэрбум өгсөн компани лав байхгүй дэг, тэхээр хөөрхийг элдэвлээд яахав, харин бие нь ямар удаан эдгэж байнаа?

Avatar

Зочин 2020-04-18 202.179.24.113

Namiinhaa tuluu uuriguu zoliosloj baigaamuu. Muug dagawal mogoin hor gj.

Avatar

Зочин 2020-04-18 202.55.188.88

Тэр франц аль чадлаараа л төлбөр мөнгө төллөө. Тэгээд ч халдвар тараагаагүй нь их юм гэж баярлах юм

Avatar

Зочин 2020-04-18 202.179.24.206

Түүнээс болж хичнээн хүн ажлаа алдав, бөөн хорио цээр, хязгаарлалт

Avatar

Зочин 2020-04-18 202.55.188.88

Тэр франц аль чадахаараа л төлбөр мөнгө өглөө. Одоо болоо юм биш үү. Тэгээд ч халдвар тараагаагүйд нь баярлах юм

Avatar

зочин 2020-04-18 66.181.182.25

Гэр орноосоо хол харийн хүнийг адлаад яах ву Монголчуудаа.
Ази хүмүүсийг харьд гадуурхаж байгааг сонсоход таагүй л байлаа.
Ялгаа юү байхав. Тэр ганцаараа бид нутагтаа олуулаа байна.
Бөөрөлхөөд яахав.

Avatar

OD 2020-04-18 78.156.32.233

Энэ Франц эр Монгол төрийн өмнөөс Халдвартын эмнэлэгийн Эмч сувилагч асрагч ажилчиддад нь илүү цагийн мөнгий нь төлөөд байгаа хүн шиг ойлгогдож байгаа.
Олныг эргэцүүлэн бодохоор нэг талаас Франц эр Монголын лус савдагийг хилэгнүүлснийхээ горыг амссан, гэм нүгэлээ ойлгоод лиценцээ хураалгаад, сүйтгэсэн байгалаа сэргээгээд буцвал урт насалж удаан жаргана даа,,, Нөгөө талаас Монголын Засгийн Газар Монгол Улсаа цөмийн бохирдлоор дүүргэх эсэхээ шийдэх байхдаа,,,

Avatar

Иргэн 2020-04-18 202.126.88.49

Бөхчүүдээс хүсч байгаа зүйл:
1. Найраагүй шударга барилдаан
2. Жалга довын үзэлгүй болох
3. Шуналгүй, даруу, зөв ёс суртахуун

Ийм болтол хол байна даа, манай бөхчүүд.
Тэгэхээр яаж ч хөгжих вэ дээ.
Дараа нь Буриад, Халимаг, Өвөр монголчуудыгаа наадмаар урьж барилддаг болох. Ийм болоход дор хаяж 20 жил хэрэгтэй байх.

Avatar

зочин 2020-04-18 202.21.100.210

Батзориг чөлөөлөгдснөөр франц эр эмчилэгдэж байгаа юм байна гэж ойлголоо доо

Avatar

Энхээ 2020-04-18 202.126.88.201

ОХУ ч дэгээ алдаж байх шиг байна. Ялангуяа захын хэдэн муж улсуудаа хөсөр хаясан шиг байгаан.
Манай улс ийм хүнд үёд ОХУ -аас болгоомжлох хэрэгтэй.

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Батзориг тэгээд чухам юуг чөлөөлчихсөн юм бэ

Avatar

MAN z**l 2020-04-18 108.53.42.248

MANgaruud 1 sariin daraa komooroo archigdanadaa.

Avatar

иргзн 2020-04-18 202.179.24.150

нэг муу Францийг Мануусыг татварын мөнгөөр одоо хүртэл эмчлэж л байдаг, тэгэхэд Гадаадад байгаа Монголчуудыг Тахал туссан бол Эмнэлэгт биш Гэрээрээ эмчил гээд л Гадныхан хаяж байгаа шүү дээ,

Avatar

ҮХЭР ХАЛХ 2020-04-18 103.212.117.105

франц эрд улс ба кмпани нь нэг тэрбум төгрөг өгсөнийг мэдээгүй мал уу чи айн.

Avatar

зочин 2020-04-18 139.5.218.74

саяхан эмчлэж буй хүмүүст нь зориулж 100 сая төгрөг өгснийг нь эмчилж буй хүмүүс нь тарааж өгсөн гэсэн. тийм болохоор тэр хүнийг хараагаад байх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-04-18 66.181.187.188

Монголчууд франц, Турк гадны тээвэрлэж орж ирсэн хүмүүсийг иргэн шигээ гадуурхал үгүй эмчилээд байдаг гэтэл барууныхан бүүр азиуудыг үзэн ядаад л өөрсдөө одоо бөөр барьц алдаад л тэнд нөгөө ардчилал хүний эрх нь байдаг юмуу бид элдэв хэл иам хийлгүй дэг журмаа бариад явбал аюулд өртөхгүй ,

Avatar

Зочин 2020-04-18 78.156.32.233

Энэ Франц эр Монгол төрийн өмнөөс Халдвартын эмнэлэгийн Эмч сувилагч асрагч ажилчиддад нь илүү цагийн мөнгий нь төлчөөд байгаа хүн дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж