Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө | News.MN

Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих багц хөтөлбөртэй холбоотойгоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхтэй холбоотой журам маргаан дагуулсан. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, "Нийгмийн даатгалаас хөнгөлөх асуудлаар иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрүүтэй мэдээлэл тархаж байна. Нийгмийн даатгалыг дараах дөрвөн бүлгийнхэн төлөхгүй. Тодруулбал,

  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль
  • Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад татвараа төлж буй 108.8 мянган аж ахуйн нэгж байна.  Үүнээс 99.99 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж буй 0.01 хувь нь алтны компаниуд юм. Цар тахлын хямралын үед алтны ханш дэлхийн зах зээлд өссөн тул энэ салбарынхан шимтгэлээ төлнө. Татвар төлөлтийн байдлыг авч үзэхэд алтнаас бусад бүх компанийн орлого буурсан байгаа. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Ажил олгогч болон ажилтны төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар төлнө. Хэрвээ энэ сард төлсөн бол буцаан олгоно. Зарим ААН-ийн орлого одоогоор хэвийн байгаа тул НДШ-ийн хөнгөлөлтөд хамаарахгүй гэж бодоод байна. Гэхдээ коронавирусийн нөлөө он дуустал үргэлжилнэ гэж харж байгаа. Тиймээс өнөөдөр хэвийн байгаа ч ирэх сард, цаашлаад долоо, наймдугаар сард ч орлого буурах магадлалтай. Нэг төгрөгөөр л буурсан бол ААН-ийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ. Иймд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх магадлалтай байгаа тул төлчихөөд эргүүлж авъя гэснээс анхнаасаа төлөхгүй явах нь зөв гэдэг журмыг Засгийн газраас гаргасан" гэдгийг онцлов.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-18 203.91.112.146

хүн амын орлогын албан татварыг тэглэсэн юмуу тодорхой болгооч тэрийг тэглэхгүй бол иргэдэд очих мөнгө бол НДШийн 11хувь нэг их буян хийчихсэн юм шиг яг үнэндээ НДЕГазар энэ тэр ямар ч хэрэггүй энэ шимтгэлийг төлөх шаардлага ч байхгүй иргэд өөрсдөө банкинд хадгалуулсан нь ашигтай юм байналээ

Avatar

zochin 2020-04-18 182.160.33.28

Ямар ядаргаатай юм бэ?3 удаа 3 өөр янзаар тайлбарлалаа. Шийдвэр нь гарахаараа юу болохыг ТААШГҮЙ

Avatar

Асуулт 2020-04-18 64.119.22.223

Алт олборлодоггүй төрийн өмч газар НДШ төлөхгүй гэсэн үг үү.

Avatar

Иргэн 2020-04-18 59.153.114.177

Хүрэлсүх.Хүрэлбаатар хоёроо ядарсан иргэдээрээ даапаалж хуурдагаа ЗОГСОО. Та нарын үлгэр амьдарлаас тасархай огт хэрэгжихгүй байна.

Avatar

Зочин 2020-04-18 139.5.219.117

Хуурамч чанаргүй шатахуун оруулж ирдэг хулгайч компаниудыг чөлөөлж байгаа юм бна л даа. Хүрэлбаатар тэгнэ л дээ

Avatar

Цаашдаа 2020-04-18 66.181.179.65

Цаашид алив хандивыг бэлэн мөнгө төгрөг өгмөөргүй байна Үүний оронд хэрэгцээтэй эм хэрэгсэл аппарат энэ тэрийг нь захиалж авч биeтээр нь өгвөл хамгийн зөвдөө. Угаасаа энэ халдвар намар дахиад дэгдэх магадлал маш өндөр учраас улс орнууд одооноос л дараагийн юмандаа бэлдээд эхэлсэн шүү. 11 сараас юу болохыг хэн ч мэдэхгүй . Уг нь улс орнууд иргэдээ нийтээр шинжилгээнд хамруулж дараагийн удаад хэдэн хувьд халдвар тархах талаар мэдээлэл цуглуулж эм хэрэгсэл бэлэн байдлаа олон талаар хангаж байна

Avatar

Зочин 2020-04-18 66.181.185.173

gaigui zaluu baisan odoo j hamgiin huiramj hogiin bagaa tailj baina zevuin hogiin s***r

Avatar

Зочин 2020-04-18 202.21.113.238

barin tavin hudlaa yariad bh yumaa. yagaad 1 togtson shiidee helj bologuim bnaa

Avatar

Энэ 2020-04-18 202.126.88.158

Коммунистуудыг засгаас татан буулгая

Avatar

Тогмид 2020-04-18 64.119.19.21

Чинзориг үнэн үү, тодор Хүрэлсүх нь үү, хотгор шанага Хүрэлбаатар нь үнэн үү, хэний хэлсэн нь зөв болж байнаа? Та хэдийг ойлгох оо байлаа!!

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Энэний зурагных нь өмнө зул асаг

Avatar

Од 2020-04-18 66.181.161.52

Энэ хүн өөрийгөө хамгийн ухаантай гээд итгэчихсэн. Энэ хүн л ЗГ МАН аа шороотойн хутгах байхдаа.

Avatar

123456 2020-04-18 64.119.18.140

Hurelbaatar Sarangerel 2 ard tumneer togloh shig boljjinoo

Avatar

Зочин 2020-04-18 202.126.88.157

V shaped recovery yaridag hun yasan yum boloo. Hyatad dotoodiin uurhainuudaa ajilluulj humuusee ajiltai bailgah geed gadnaas nuurs avahgui mayagiin yum yariad ehelsen yahav saidaa. Nuurs gargaal bolno geed baisan yasiin bol. Gants gaigui yavah altnii salbaraa ad uzeed unagaaj darj avmaar bnuu?

Avatar

ИРГЭН 2020-04-18 66.181.190.229

Алтны салбар гээд л нэг их харж үзчихсэн юм байхгүй шүү ! Ядаж хүнд суртлаа багасгаад, ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх тал дээр анхаараач ! Тэр зөвшөөрлөө олгодог элдэв хурал, зөвлөлөө хуралдуулаач, шуурхайлаач, Сумъяабазар, Цэрэнбат сайд нар аа ! Элдэв цаасаа багасгаач ! 30-40 орчим бичиг цаас, зөвшөөрөлтэй байж нэг юм хөдөлвөл хөдөлнө. Эцсийн эцэст валют авчирдаг, өндөр татвартай, засгаас харж үзэх шаардлагагүй ажиллах боломжтой ганц салбар шүү ! Бусад нь яадаг билээ ?

Avatar

Зочин 2020-04-18 202.9.47.22

Малчид иргэний ходолгооний нохдоос валют оруулж ирэхийг шаардах цаг нь болж бна

Avatar

Зочин 2020-04-18 192.82.68.80

ЭНЭ ХҮРЭЛБААТАРААС "U МАЯГИЙН БИШ V МАЯГИЙН ХЯМРАЛ ДОРХНОО БОСООД ИРНЭ" ГЭСЭН ЮУ БОЛВОО ГЭЭД АСУУГААД ӨГӨХ СУРВАЛЖЛАГЧ БАЙНА УУ. ДОРЛИГЖАВЫН ӨРӨӨНД ГАЛДАН БОШИГТЫН ХӨРӨГ,ХҮРЭЛБААТАРЫН ӨРӨӨНД ЦЭДЭНБАЛЫН ХӨРӨГ БАЙХ ЮМ. НЭГ ЯСТНЫ НЬ САЙД ЮМУУ НИЙТ УЛСЫН САЙД ЮМУУ? ГЭЭД АСУУГААД ӨГӨӨЧ.

Avatar

/*-*/ 2020-04-18 49.0.213.170

Хотгор шанагын нүүрсний ордыг олон сая доллараар зарсан пясдаа

Avatar

Зочин 2020-04-18 202.9.47.22

Харсан юм шиг бурж бнаа

Avatar

бат. 2020-04-18 59.153.113.80

Эргэж буцаад ухнатчих юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж