Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2020.04.18-нд нийтлэгдсэн

Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Алтны салбараас бусад бүх ААН-үүд НДШ-ээс чөлөөлөгдөнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих багц хөтөлбөртэй холбоотойгоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхтэй холбоотой журам маргаан дагуулсан. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, "Нийгмийн даатгалаас хөнгөлөх асуудлаар иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрүүтэй мэдээлэл тархаж байна. Нийгмийн даатгалыг дараах дөрвөн бүлгийнхэн төлөхгүй. Тодруулбал,

  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль
  • Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад татвараа төлж буй 108.8 мянган аж ахуйн нэгж байна.  Үүнээс 99.99 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж буй 0.01 хувь нь алтны компаниуд юм. Цар тахлын хямралын үед алтны ханш дэлхийн зах зээлд өссөн тул энэ салбарынхан шимтгэлээ төлнө. Татвар төлөлтийн байдлыг авч үзэхэд алтнаас бусад бүх компанийн орлого буурсан байгаа. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Ажил олгогч болон ажилтны төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар төлнө. Хэрвээ энэ сард төлсөн бол буцаан олгоно. Зарим ААН-ийн орлого одоогоор хэвийн байгаа тул НДШ-ийн хөнгөлөлтөд хамаарахгүй гэж бодоод байна. Гэхдээ коронавирусийн нөлөө он дуустал үргэлжилнэ гэж харж байгаа. Тиймээс өнөөдөр хэвийн байгаа ч ирэх сард, цаашлаад долоо, наймдугаар сард ч орлого буурах магадлалтай. Нэг төгрөгөөр л буурсан бол ААН-ийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ. Иймд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх магадлалтай байгаа тул төлчихөөд эргүүлж авъя гэснээс анхнаасаа төлөхгүй явах нь зөв гэдэг журмыг Засгийн газраас гаргасан" гэдгийг онцлов.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж