Олон сарын дараа дэлхийд газардсан сансрын нисгэгч нар цочирджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Олон сарын дараа дэлхийд газардсан сансрын нисгэгч нар цочирджээ

Олон сарын дараа дэлхийд газардсан сансрын нисгэгч нар цочирджээ

ОХУ-ын нисэгч Олег Скрипочка, АНУ-ын нисэгч Жессика Мэйр, Эндрью Морган нар олон сарын турш сансрын уудамд ажиллаж байгаад өнөөдөр /2020.04.17/ эх дэлхийдээ газарджээ. Энэ үед тэднийг тахалд нэрвэгдсэн, бараг бүхлээрээ хөл хорионд орсон дэлхий тэднийг угтаж авсанд ихэд цочирдсон тухайгаа ярьцгаажээ.

Тэдний хоёр 2019 оны есдүгээр сард, нэг нь долдугаар сард дэлхийгээс хөөрч байсан ба ийнхүү удаан хугацааны дараа ирчихээд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Энгийн үед сансрын нисгэгчдийг газардсан газраас нь хамгийн ойрын нисэх буудлаас гэр гэрийнх нь зүг нисгэдэг байсан ч энэ удаад хөл хорионы улмаас ихэнх нисэх буудлууд хаалгаа барьсан учир Оросын сансрын нисэгчийг Казахстаны Байконураас өөрийнх нь улсын нисэх онгоц авч явах бол Америкийн нисэгчдийг гурван цагийн зайд орших Кызылордад хүргэж, тэндээс “NASA”-гийн онгоц авч явахаар болжээ.

Дээрх гурван нисэгчийг орлож Олон Улсын Сансрын Станцад ажиллахаар хөөрсөн Оросын хоёр, Америкийн нэг сансрын нисэгч дөрөвдүгээр сарын 9-нд хөөрөхөөсөө өмнө коронавирусийн халдварыг тойрог замд хүргэхгүйн тулд маш олон шат дараалсан шинжилгээнд орсон байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж