Хлое Кардашян экс нөхрөөсөө “жаахан сперм зээлж” магадгүй | News.MN

Хлое Кардашян экс нөхрөөсөө “жаахан сперм зээлж” магадгүй

Хлое Кардашян экс нөхрөөсөө “жаахан сперм зээлж” магадгүй

Хлое Кардашян экс нөхрөөсөө “жаахан сперм зээлж” магадгүй

Хлое Кардашян бүл нэмэхийг хүсээд байна уу? Тэрбээр өчигдөр/2020.04.16/-ийн Keeping Up with the Kardashians шоуны үеэр хоёр настай охин Трьюдээ дүү гаргаж өгч магадгүй талаараа ярьжээ.

Шоуны үеэр Хлое экс нөхөр Тристан Томпсонтой утсаар ярих аж. Сагсан бөмбөгийн тамирчин Тристан гэртээ Трьюгийн тоглоомууд дунд сууж байх бөгөөд тэдгээр тоглоомуудыг хаяхыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, “Хэрвээ бид дахиад хүүхэдтэй болбол яах болж байна аа? Дахиад л баахан тоглоом худалдаж гэж үү” хэмээн хэлсэн байна. “Хэн хүүхэдтэй болох гээд байгаа юм?” гэж Хлоег асуухад тэрбээр “Сонс, би зүгээр л хэлж байна. Трьюд дүү үнэхээр хэрэгтэй” хэмээн хариулжээ. Харин Хлое аль хэдийн энэ талаар бодож үзсэн байв. Тэрбээр “Би дахиж жирэмслээд түүнд дүү гаргаад өгч болно л доо. Гэхдээ тэгэхийн тулд надад сперм, магадгүй чиний сперм хэрэг болох байх. Гэхдээ энэ талаар дараа ярья. Их яриа болох байх. Ичмээр юм”хэмээн инээсэн байна.

Дүү төрүүлэх ч холын асуудал байж магадгүй. Харин сүүлийн үед Хлое өөр асуудалтай нүүр тулжээ. “Томпсоны тоглолтын үеэр хэрхэн хүүхдээ ээлжилж харах вэ?” Хлое нэг удаа ээж Крис Женнертээ “Тусдаа амьдардаг аав, ээж байх бол хэцүү зүйл. Магадгүй миний хэзээ ч учрыг нь олж чадахааргүй тийм зүйл. Үргэлж л “Энэ бол миний хүүхэд, юу хийх ёстойг минь битгий заа” гэх маргаан үүсэх юм” хэмээн ярьж байсан билээ.

Өмнө нь Томпсоны тоглолтын үеэр Хлое түүнийг дагаад Лос Анжелес, Охайо хотуудаар явдаг байж. Гэвч хос өнгөрсөн жил салснаас хойш тэрбээр яахаа мэдэхээ байжээ. Хлое энэ талаараа “Энэ бол бид хоёрын салснаас хойш анхны тоглолтын улирал. Тэр охиноо үнэхээр санаж байгаа. Бас дахиад хэзээ уулзаж чадахаа ч мэдэхгүй байгаа. Би үнэхээр Трьюг Кливлэнд дэх аавтай нь хэрхэн уулзуулах учраа олохгүй байна. Би үнэхээр Тристантай тайван нөхөрлөлийн харилцаатай баймаар байна. Гэхдээ би түүн дээр явж очихгүй. Тэр нь дээр. Гэхдээ тэглээ гээд охиноо ганцааранг нь явуулж болно гэж үү? Хэцүү юм аа” хэмээн яриад удаан бодсоны эцэст охиноо өөрийн биеэр аавд нь хүргэж өгөөд, гэртээ буцаж ирэхээр шийджээ.

Эх сурвалж: PEOPLE.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-17 59.153.114.27

Монголоос үнэгүй сперм, их хэмжээгээр нийлүүлж болно.

Avatar

Зочин 2020-04-17 207.6.112.23

Ene horvoo deer bolj baigaa ochnoon sonin hachin news-ees iim l yum olj tavij baidag hoorhiiloltei um. Ooriinhoo tahianii chine tarhinii hemjeegeer setgedeg setguulch geech medehgui yu ch um kk

Avatar

betisha 2020-04-17 103.10.22.32

ene site deer garch baigaa ochnoon sonin xachin medeenees iim l ym olj unshij bdg orowdoltei ym. ooriinxoo yalaanii chinee tarxinii xemjeegeer busdig muuldag unshigch ch gej dee medexgvi ym bn.

Avatar

USD BANK 2020-04-17 105.112.97.168

Бүгдээрээ сайн уу,
Олон улсын долларын банк нь 19 – 80 насны өргөдөл гаргагчид 150,000 долларын буцалтгүй тусламж үзүүлж байна.
Та бизнесийн зээл, хувийн зээл, орон сууцны зээл, авто машин хайж байна уу
зээл, оюутны зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө эсвэл зээлийн хаан, ам.доллар нь олон улсын хувийн банк бөгөөд тэд ихэвчлэн компани, хувь хүмүүст 0% -ийн хүүтэй, хямд хүүтэй зээл олгодог. Тэдгээр имэйлээр: Info@usdbanko.com
apply now

Avatar

Зочин 2020-04-17 202.21.107.93

Үр хүүхэддээ амьдын хагацал үзүүлнэ гэж үүнийг хэлдэг байхдаа. Бас ч яахав уулзуулаад байхыг бодоход хагас хагацал юм болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж