ОХУ-д хоногт 4,000 шинэ халдвар бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

ОХУ-д хоногт 4,000 шинэ халдвар бүртгэгдлээ

ОХУ-д хоногт 4,000 шинэ халдвар бүртгэгдлээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 4,069 шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нэмж нас баржээ. Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 32,007 болсон бол халдварын улмаас нас барсан хүний тоо 273 болж нэмэгдсэн байна.

Энэ нь тус улсад халдвар анх бүртгэгдсэнээс хойшхи нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байгаа ба нийт халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд 11-т жагсч байна.

ОХУ-нь Европын бусад улс орнуудтай харьцуулахад нийт халдварын тоо харьцангуй бага байгаа ч шинээр халдвар авч буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт маш эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Тус улсын эрх баригчид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл ард иргэддээ цалинтай чөлөө олгож, олон нийтийн үйлчилгээний газруудыг хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж