Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв | News.MN

Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв

Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв

Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ.

Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж зорчихыг  иргэдэд анхаарууллаа.

Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна.  Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах ажилтнууд хуваарийн дагуу өглөөний эх авалт, оройн буултаар үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг баазууд дээр тогтмол шалган ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-17 59.153.113.175

автобусан дотор зай барьж зогсоох хашлагаар

Avatar

Зочин 2020-04-17 122.201.24.180

Орон сууцны хорооллууд дахь тоглоомын болон биеийн тамирын талбайд залуучууд хүүхдүүд олноороо цугларч сагс тоглож байна шүү. Нөгөө 2 метрийн зай барих энд юу ч биш болж байна. Зам дагуу шалгахын хамт орон сууцны хорооллуудын дотоодод явж шаардлага, хяналтаа тавимаар байна.

Avatar

USD BANK 2020-04-17 105.112.97.168

Бүгдээрээ сайн уу,
Олон улсын долларын банк нь 19 – 80 насны өргөдөл гаргагчид 150,000 долларын буцалтгүй тусламж үзүүлж байна.
Та бизнесийн зээл, хувийн зээл, орон сууцны зээл, авто машин хайж байна уу
зээл, оюутны зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө эсвэл зээлийн хаан, ам.доллар нь олон улсын хувийн банк бөгөөд тэд ихэвчлэн компани, хувь хүмүүст 0% -ийн хүүтэй, хямд хүүтэй зээл олгодог. Тэдгээр имэйлээр: Info@usdbanko.com

Avatar

Зочин 2020-04-17 103.57.95.195

Маскгүй яваа хүнийг торгоочээ

Avatar

Хотын уугуул 2020-04-17 103.26.194.91

Яараагүй үедээ,суудлын бүрээс нь цэвэрхэн сэлүүхэн автобусанд дуртай суудалдаа сууж хуучин дурсамжаа эрэгцүүлж хотоо харж явах ч сайхан байдаг даа…

Avatar

Зочин 2020-04-17 192.82.69.161

орк жолооч нь бэлэн мөнгө аваад л суулгана ш дээ

Avatar

Зочин 2020-04-17 66.181.185.43

ТЭГЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР НААД АВТОБУСАА ОЛИГТОЙХОН ЦЭВЭРЛЭВ БАРАВ. АВТОБУС ДУТУУ ЦЭВЭРЛЭСЭН БААЗЫГ 150-ААР ТОРГОЦГООЁ.

Avatar

Зочин 2020-04-17 202.21.108.22

МАНАЙХАН АМНААС ГАДНА ХАМРАА ДАЛДАЛЖ ХААЖ ЯВ!!!

Avatar

Зочин 2020-04-17 192.82.72.27

Nil benzin umhii unertsrn autobusnuudaa l yanzalmaar bna. Baingiin oroi bolgon tseverlegee hiij suudlig soliod bmaar bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж