Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас түймрийн дуудлага ихсэж байна | News.MN

Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас түймрийн дуудлага ихсэж байна

Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас түймрийн дуудлага ихсэж байна

Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд хөдөө, орон нутагт зорчих нь ихсэж амралтын өдрүүдээр зуслан, агаар салхинд гарахаар явах үедээ тамхи, шүдэнзний галаа бүрэн гүйцэд унтраахгүй, үнс нурмаа ил задгай асгах, хашаа хороогоо цэвэрлэх үүднээс шар өвс шатаасны улмаас гал түймрийн дуудлага  нэмэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдөр Жаргалантын амны баруун энгэр “Алдар толгой” гэх газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 12 алба хаагч 6 автомашинтай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2 байгаль хамгаалагчийн хамт галыг богино хугацаанд унтраасан байна.
Нийслэлийн Засаг даргын баталсан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалтат баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон тухай тодорхой тусгасан. Захирамжийн дагуу  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ирэх 06 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд дүүргийн ногоон бүсэд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг буулгах, тараах,  коронавирус (Covid19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлгийг 3520 иргэнд хүргэж ажилласан байна.
ЭХ СУРВАЛЖ: ХУД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж