Covid-19: Уханьд нас барсан хүний тоо 50 хувиар нэмэгдэв | News.MN

Covid-19: Уханьд нас барсан хүний тоо 50 хувиар нэмэгдэв

Covid-19: Уханьд нас барсан хүний тоо 50 хувиар нэмэгдэв

Covid-19: Уханьд нас барсан хүний тоо 50 хувиар нэмэгдэв

Шинэ төрлийн коронавирусийн тохиолдол анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2020.04.17/ чухал мэдэгдлийг хийлээ. Тодруулбал, тус хотод цар тахалд өртсөн хүмүүсийн тоон мэдээллийг дахин хянан шалгасны үр дүнд нас барагсдын тоо бараг 50 хувиар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо ч мөн тодорхой хувиар нэмэгджээ.

Учир нь цар тахлын эхэн үеэр зарим эмнэлгүүд өвчний тархалтад хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийн нэгдсэн системд холбогдож чадаагүй, зарим эмнэлгүүд ачаалал ихтэй гэсэн шалтгааны улмаас тоон мэдээлэл, тайланг хожимдуулах, мартах, алдаатай мэдээллэх тохиолдол гарч байсан гэнэ.

Ингээд удаан хугацааны туршид бүх мэдээллийг дахин нягталж шалгахад Ухань хотод коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 1,290-ээр нэмэгдэж 3,869 болсон бол халдвар авсан хүний тоо 325-аар нэмэгдэж 50 333-т хүрсэн байна. Ингэснээр Хятад улсад нийт халдвар авсан нийт хүний тоо 82 мянга 692 болж, нас барсан тохиолдлын тоо 4,632 болж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-04-17 202.9.46.30

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-17 182.160.35.75

Тэгээд тэр 50 % -аар нэмэгдсэн нь хаана байна ? худал мэдээ тараах нь хууль зөрчсөн хэрэг гэдгийг мэдэж байгаа юм байгаа биз дээ ?

Avatar

DPRK 2020-04-17 49.0.213.170

Өмөөрөхийг бодоход чи Xятадын э****з байна

Avatar

zochin 2020-04-17 103.26.194.157

hytad c bai mongolc bai ymr c medeeg 100% unen medeeleesei l gj hussen bnshuudee.

Avatar

Зочин 2020-04-17 39.115.114.99

Ганц бие хүмүүс үхсэн бол мэдэхгүй лдээ

Avatar

/*-*/ 2020-04-17 49.0.213.170

Гоё гоё

Avatar

Байрны буурайчууд 2020-04-17 202.72.245.122

Хүрэлбаатар сайд та өөрөө жинхэнэ вирус. Та нарын зөвхөн сонгууль бодоод, өөрсдийгөө бодоод энэ хүнд хэцүү цагт эрдэмтэн судлаачдын үгийг эс хайхран өөрсдийгөө л дахин сонгуулихаар улайрч мугуйдлан төсөвт тодотгол хийхгүй, хүн бараг байхгүй сум, багуудад шавар байшин хөшөө мэтэд 2 их наяд төгрөг үрж сонгуулийн мөнгөө босгох гээд байгааг чинь ухаан мулгуу өтөл бидний бие ч ойлгоод л байна

Avatar

ard 2020-04-17 73.202.10.232

Naad toonuud chin xoorondoo yamar ch avtsaldaa alga baina daa.

Avatar

Зочин 2020-04-17 39.115.114.99

Монгол хүн биш байх. Ийм амархан юм уншаад ойлгохгүй бол

Avatar

Зочин 2020-04-17 66.181.160.53

tegsen hirnee shataah zuuhnuudaas n 12 honog ocherluulj gargargasan bumba n 50 myanga bolson geed baigaa. ihenh n gertee, emnelgiin tuslamjguigeer ungursun gedgiig nuugaad l baih yum

Avatar

Зочин 2020-04-17 182.160.1.128

Ингэлээ гээд тоо л өөрчлөгдөнө биз, өөр яах юм, юу хүссэн юм бол? Хятадын эмч нар энэ том аюултай амиа золин байж дийлж гараад байгаа гавъяаг харлуулж чадахгүй шүү дээ. Энэ бол Трампад тал засаж буй хэрэг. Энэ ухаа ягаан нөхөр өөрийн алдаагаа хүн рүү чихэхдээ үнэхээр гаргуун. Бүлт үсрээд байсан одоо хүний эндлээрээ дэлхийд нэгд хүрээд ирлээ. ДЭМБ өөрт нь бодит мэдээлэл өгөөгүйгээс болсон гэж байгаа, сайк.

Avatar

zochin 2020-04-17 73.111.180.213

medeej nuusan ot xorxoi shig urjdeg xumuus x3n ch medex argagyi

Avatar

zochin 2020-04-17 66.181.179.125

ХҮНИЙ юм яахав,өөрсдөө хичээеь

Avatar

Зочин 2020-04-17 176.63.23.26

Тэнэг хятадууд

Avatar

Зочин 2020-04-17 202.21.107.93

Тоог мянгаар нь салгаж чацга шиг бичдэг дүрэм хэзээ хэл зүйд нэвтэрсэн юм бэ.

Avatar

Буд 2020-04-17 103.229.122.233

За даа энэ бас л буруу тоо байх шуу

Avatar

Хятадын бух мэдээ худлаа 2020-04-17 150.129.141.72

Мэдээлсэн тооных нь ард гурван 000 нэмээд ойлговол унэнд дехеж очно. Серег мэдээнд нь +000, эерэг мэдээнд нь -000 гээд ойлгоцгоо.

Avatar

зочин 2020-04-17 66.181.161.89

Трампын шахалтаар жоохон өсгөж байна … дахиад сайн шахвал дахиад өөр тоо хэлэдээ !

Avatar

Зочин 2020-04-17 64.119.19.60

Бид өөрсдөө эв нэгдэлтэй байж хичээх цаг үе ирсэн эвтэй байхдаа бид хүчтэй маскаа зүүж гараа угааж хоорондын зайгаа барьж олноороо нэг дор цугларахгүй байцгаая бид чадна

Avatar

Сармис 2020-04-17 2.136.17.240

Өмкийй сармиснуудад итгэх хүн байхгүй

Avatar

Зочин 2020-04-17 39.155.40.82

Fort Detrick Lab – Greenspring retirement- e-cigarette July 2019
Peter Forster type A 2020

Avatar

Зочин 2020-04-17 103.11.192.34

Монголд гадуур тарчихсан байх вий. маш сайн ажиллах хэрэгтэй. Өөрсдийгөө фейсбүүкээр рекламдаад байх юм. Тэр Франц гадуур их явсан ш дээ. Хавьтсан хүмүүсийг нь тусгаарлаж сайн шинжилгээ хийсэн юм уу?

Avatar

Zochin 2020-04-17 150.129.140.153

Hudalaa hudal, naaduul chin ueiin ued l hudal medeelleer delhiig huursaar irsen uls

Avatar

Зочин 2020-04-17 202.21.108.45

Hyataduud Amerikiin tulbur nehemjilsenees bolj hohiroloo zuv bolgoh gevuu esvel….

Avatar

Зочин 2020-04-17 39.155.40.82

Fort Detrick Lab – Greenspring retirement- e-cigarette July 2019
Peter Forster type A 2020

Avatar

Уншигч 2020-04-17 202.126.89.238

50 мянга 333 ??????? 50333 гэдгийг уншиж чадахгүй гэж бодсон бололтой шүү. Хэсэгтээ л эргэлзүүллээ

Avatar

Иргэн 2020-04-17 203.91.115.50

Энэ тоо бас л арай дутуу байна. Дахиад шалгавал багадаа 1000-р нэмэгдэх байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж