М.Энхсайханыг нээлттэй шүүе! | News.MN

М.Энхсайханыг нээлттэй шүүе!

М.Энхсайханыг нээлттэй шүүе!

М.Энхсайханыг нээлттэй шүүе!

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр /2020.04.16/ боллоо. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 23-нд товлогдсон тухай М.Энхсайхан хэвлэлийнхэнд дуулгав. Түүнийг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж яллахыг хүсч байгаа юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн ахалж ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр. Харин М.Энхсайхан шүүхэд хандаж, УИХ-аас гаргасан тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан учраас юуны өмнө З.Энхболд, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нараас тодруулга авахыг шаарджээ.

Өнөөдрөөс яг арван жилийн өмнө УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолыг батлахдаа “…ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байдаг.  Гэвч, энэ “даалгавар”-ыг биелүүлсэн засаг байхгүй. Учир нь, засаг болгоны шийдвэр нь улс төрөө даахгүй унасан хэрэг. Тогтоол батлагдсанаас хойш тоолбол таван засаг солигдсон байна.

Уг тогтоолын дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ жил бүр батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгаж ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн гэрээг боловруулах даалгаврыг М.Энхсайханд өгсөн. Тэгээд одоо тэр яллагдагч болчихоод байна.

Мэдээж, гэрээ бол батлагдаагүй. УИХ-аар ч хэлэлцээгүй. Төсөл төдий.  Одоо, Засгийн газрын архив "бүрэн эхээр"-ээ хадгалагдаж байгаа. Гэхдээ төсөлд, олон нийтийн сүлжээнд сэвээд байгаа “Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нь уул, уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи ресурс”-т  үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр байхгүй. Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Б.Наранхүү, С.Ганбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар юугаа ч олоод уншчихсан юм, бүү мэд. Ямар хуульчид гэхээрээ нягтлаад шалгачих чадваргүй байдаг байна аа.  Монголын хууль шүүхэд, эдийн засгийн, тэр тусмаа мега төслөөр мэргэшсэн хуульч, шүүгч байхгүй. Тэд ерөнхийдөө "дээрээс өгсөн заавар"-ын дагуу л ажилладаг. Тэр нь М.Энхсайханы хэрэг дээр нотлогдож байна.

М.Энхсайханы боловсруулсан, архив хадгалагдаж байгаа гэрээнд бол, миний ойлгож уншсанаар “Эрдэнэс Тавантолгой лицензээ өөртөө хадгалж үлдэхээс гадна, үйл ажиллагааны эрсдэл хүлээхгүй, алдагдлыг хуваалцахгүй нүүрсний борлуулалтын орлогоос хамтын ажиллагааны төлбөр авна” гэж тусгасан байсан.  Эндээс  “Эрдэнэс Тавантолгой”-н  ашиглалтын найман лиценз “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэл байна гэдгийг бичиг үсэгт тайлагдсан хэнд ч ойлгомжтой бичжээ.

Хамтын ажиллагааны төлбөр нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд цэвэр ашиг болох байв. Цанхийн талбайгаас бус мөн Ухаахудгаас олборлож борлуулсан нүүрсний борлуулалтын орлогоос “Эрдэнэс Тавантолгой” хамтын ажиллагааны төлбөр авахаар М.Энхсайханы боловсруулсан гэрээнд тусгажээ.

УГ ГЭРЭЭНД:

  • Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ. Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгана.
  • Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгох үүрэг хүлээсэн.
  • Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Монгол Улсын хуульд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн рояалти төлнө.
  • Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг 2-оос доошгүй зах зээлд борлуулна. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улсад экспортолно.

Уг гэрээг зурсан бол нүүрсний зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж, Монгол дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох, борлуулалтын орлого, хөрөнгө оруулалт, төсөл дагасан санхүүжилтээр дамжин гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн бууралтыг зогсоох, жилд 340 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж олох боломжтой байсан. Одоо энэ тухай яриад яахав,  Монголын “аманд ор ирсэн шар тос”-ыг З.Энхболд, Х.Баттулга нарын бүлэглэл  хэлээрээ түлхээд гаргачихсан нь үнэн юм даг. Ямар сайндаа л Тавантолгойг гацаасандаа баяртай байгаагаа Л.Эрдэнэчимэг нуугаагүйгээр барахгүй "Оросын эрх ашгийг бодох ёстой" гэж нэгэн хэвлэлийн хурал дээр хэлсэн нь сонин, сайтын архивт үлджээ.

М.Энхсайхан хэлж байна лээ. “Хэрэвзээ, гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”, мөн “Энержи ресурс”-аас ч гэсэн мэдүүлэг авах ёстой шүү дээ” гэж. Зөв л дөө, тэднийг дууд. Бүр шүүх хурлаа  нээлттэй явуулах хэрэгтэй. Ингэж байж л шударга шүүх болно. М.Энхсайхан Монголын “эсрэг ажилласан” уу эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу гэдгийг иргэд  хармаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

86 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-04-17 202.126.89.122

Demjij bnaa

Avatar

Төмөр 2020-04-17 66.181.177.125

Энхсайхан зика гийн хулгай төмөр замын хулгай 2 т саад болсон

Avatar

vi 2020-04-17 202.126.88.58

mongolchuud bugdeeree teneg

Avatar

zochin 2020-04-17 202.126.88.234

Enkhsaihanii ued manai tagnuuliin tov gazriig tatan buulgaj baisan gej sonsoj baisan.

Avatar

Бор 2020-04-17 66.181.161.2

Энэ шүүх хурлын хохирогч нь хэн юм вэ гэрээ бол төсөл төдий зүйл хэрвээ батлагдсан бол Монгол улс хохирох байжээ үүний оронд Оюутолгойн гэрээ хийсэн нөхдүүдээ шүүгээчээ

Avatar

Зочин 2020-04-17 59.153.112.217

наад данжаадаа зүгээр бүх хөрөнгийг хураагаад ковид голомт руу хөөчихөөч

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Чиний шүтээн Монгол эх оронч чинь хамаг монголын хөрөнгөөр төглөөд дууслаа. Баттулга хулгайчаар толгойлуулсан монгол улс улам дампууралруу явж байна. Хүн буруу байж болно гэхдээ хийгээгшй хэргийн төлөө хүнийг хилсдүүлж болохгүй. Чи үүнийг хүлээн зөвшөөрч байвал үр хүүхэд чинь ирээдүйд сайхан амьдрах баталгаа байхгүй болно.

Avatar

зочин 2020-04-17 103.14.38.137

Энхсайхан бол гүйцэтгэгч, олгирхуудын даалгавраар ажилласан гэдгээ ч хэлсэн. шийтгэхдээ тулбал санаачилсан гүйцэтгэснийх нь төлөө шийтгэвэл зохино, жинхэнэ эздээ илчилбэл ялаас нь хөнгөл. Монголын баялгийг төрийн санг дээрэмдэж, идэж уусан олигархууд элэг нэгтэн монголчууд ямар ядуу буурай нийгмийн тэтгэлгээр амь зогоож байгааг хараач, буурай Монгол дэлхийд яаж дээрэлхүүлж, ядуу хоосноороо чичлүүлж байна вэ, олон зуун мянга монголчууд харьд боолын хөдөлмөр эрхэлж зовж байна

Avatar

зочин 2020-04-17 103.14.38.137

ОТ, Эрдэнэт, УБТЗ монголчууд мөнгөгүй, аргагүй эрхэнд хамтарсан үйлдвэрүүд, үр ашгийг 20-30 жилийн дараа үзсэн, үзэх байх. Одоо бид ухаалаг байвал хуримтлал үүсгэж, дэлхийн зах зээлээс хөрөнгө босгож, гүний уурхай биш юм гэхэд ТТ-гаа цогцоор хөгжүүлж,5-10 тэрбум долларын орлого, экспорт хийж хэдэн мянган монгол залуус 5-10 сая төг цалинтай Иргэд баялгийн сангаас жилд 1 сая төг наад зах нь авна. Шэньхуа, Энержи авсан бол х***а , тэдэнтэй хуйвалдсан олигархууд ихэнхийг авна

Avatar

зочин 2020-04-17 103.14.38.137

Монголын төр засаг ТТ шиг ил уурхай , төмөр зам, ДЦС, нүүрс баяжуулах үйлдвэр барьж чадахгүй бол тусгаар улс гээд яах юм бэ. ОТ -г хар мөнгөтэй хүмүүс дураараа дургиж, хүссэн болзлоо тулгаж байна. Монгол хамгийн богино хугацаанд хуримтлал үүсгэх ганц боломж бол 6 тэрбум тн нөөцтэй Тавантолгойн орд ЭТТ сүүлийн 2 жил батлаж байна. ОТ-оос олигтой мөнгө ойрын 20 жилд орж ирэхгүй, татвараа ч гүйцэд төлөхгүй байгаа биз дээ. Монголын баялаг учраас монголчууд ажиллахгүй яахийм

Avatar

зочин 2020-04-17 103.14.38.137

Энэ авгай дандаа гадаадынхан олигархуудыг хамгаалж бичих юм, үндэсний компани, монголчуудыг дандаа муулж байдаг, захиалгар бичихдээ ичдэггүй юм байх даа. Наад зах нь ЭТТ сүүлийн 2 жилд ямар их ашигтай ажиллаж байгааг, 2019 онд 1 тэрбум долларын цэвэр ашигтай бхймхн биз дээ. Гэтэл Шэнхуа ЭНержитэй гэрээ хийсэн бол ТТ 60-70 жил хятад, энержи-гийн олгирахуудад алдах байлаа, дээр нь 1300 км төмөр зам, ойр хавийн газрыг 30 жил 100%, дараа 49% үүрд хятадуудад алдах байлаа

Avatar

Kkkkkk 2020-04-17 83.20.245.122

Sain bn odoo bugdiig ilchleed og!!!

Avatar

Зочин 2020-04-17 192.82.78.220

ТТ гэрээ хэрэгжвэл нүүрсчдийн мөфийн сүлжээ амь тавихад бэлэн байсан!, тиймдээ ч одоо болтол машинаар нүүрс зөөж,Зигийн страто баяжуулах үйлдвэр баригдаж,оросын нарийн царигтай төмөр зам хятадтай 2 нутгаар холбогдож амжсан байдаг!
Төсөл хэрэгжээгүйгээс Монгол л ялагдсанд оросын улс төрчид баяртай байдаг юмаа!

Avatar

Зочин 2020-04-17 122.201.24.191

Шинхуагийн гэрээ хийсэн нөхөд нь авилгын хэргээр цаазаар авхуулчихсан биздээ монголд л улаан цагаан эх орноосоо урвачихаад гүрийгээд байгаа болхоос та нар өөр улсад байсан бол аль эрт алга болсон байх байлаа тэгээд хэзээ биелэх нь ойлгомжгүй гэрээ бариад далд санаа агуулж сансрын тооцоо яриад хэдэн жил ч бараг өөрсдөө үхтэлээ идэж суух санаатай но вшнууд

Avatar

Зочин 2020-04-17 192.82.78.220

Хаана хэн цаазаар авахуулсныг баримттай бичээрэй Мояа мин! Та нарын тархийг ингэж л угаадаг

Avatar

Зочин 2020-04-17 103.212.116.204

ОТ шиг тавиад туучих дөхсөн шүү. Одоо бид ашгийг нь олон жил хүртэнэ гэхээр сайхан байна.

Avatar

Зөв 2020-04-17 66.181.161.25

Маш зөв шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-17 182.160.1.151

Үнэхээр хараат бус шүүх юм бол юугаа нуугаад байгаа юм бэ? Хорвоогийн шившиг, онигоо болох гээд байгаамуу?

Avatar

Ард 2020-04-17 202.72.245.122

Тэр төсөл хэрэгжсэн бол өдийд төмөр зам гээд дэд бүтэц хөгжчихсөн, боловсруулах үйлдвэртэй, орчин үеийн уурхай болох байсан гэж би боддог. Үнэндээ Оросын олигархуудын захиалгаар л Женко, ЗИ нар таг зогсоосон гэж одоо ч гэсэн мэдэх хүмүүс нь халаглан ярьдаг юм байна лээ. Шийдвэр бус төсөл боловсруулсаны төлөө шүүгддэг энэ тэнэг тохиолдол дэлхийн түүхэнд онигоо болж үлдэх вий. Би Энхсайханыг таних байтугай хажуугаас нь ч харж байгаагүй жирийн иргэн өөрийн сэтгэлийн дуудлагаар энийг бичлээ

Avatar

зочин 2020-04-17 64.119.19.164

Шэнхуа, Энержид ТТ-г өгсөн бол 2дахь ОТ гарах байлаа, урьдчилгаа, нөхөн төлбөр 1 удаа төлөөд л болоо. Тэрнийг улс төрчид хуваагаад ЖДҮ, зам барилгын үнэтэй төсөл, үлдсэн жаахныг нийгмийн халамж гэж идэж уугаад дуусаа. жилд 1 $ тэрбум орж ирдэг, хийсэн болгон монголын өмч болон үлдэх ёстой ЭТТ байхгүй. Татвар , ажлын байр хэн ч байсан бий болно шинэ технологи орж ирэх бол гадаадын хөрөнгө хэрэгтэй, харин хийж чаддаг юмаа харьд өгөх тэнэг , гэмт хэрэг. их гүрнүүдээс татвар авч чадахгүй

Avatar

Ард 2020-04-17 202.72.245.122

ТТ-н асуудлыг цогцоор нь шийдэх их сайн гэрээ байсан гэж боддог. Монголд ямар ч эрсдэлгүй. За тэгээд заавал хорлонтой гэрээ болгох гээд байгаа юм бол боловсруулсан төслийн төлөө хүнийг буруутгаж болох уу. Шийдвэр болоод гарчихсан бол өөр хэрэг. Мөн энэ гэрээний төсөл тийм муу байсан юм бол УИХ дээрээ ЗИ нээлттэй хэлэлцүүлээд тэр үед нь шившиг болгохгүй яасийн. Женко, ЗИ-ийн талынхны тэр үед муулаад ярьж байсан нь гүтгэлэг байсан учраас айсандаа л хав дарсан шүү дээ.

Avatar

Доржготов 2020-04-17 202.179.24.96

Ерөнхийлөгчөө З.Энхболдоо, М.Энхсайхан эх орноо хорлон сүйгэх гэж байсныг ард түмэндээ ил тод нотлохын тулд түүнийг телевизээр нээлттэй шүүж, эргэлзээг тайлбал Та хоёрын хардлага сэрдлэгэ батлагдаж Та хоёрыг олон түмэн шүтэх болно.

Avatar

Зочин 2020-04-17 202.72.245.122

Маш зөв дэмжиж байна. Та 2-т тийм эр зориг байна уу

Avatar

Зочин 2020-04-17 96.51.169.163

Нээлттэй явуулахыг дэмжиж байна!!!

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2020-04-17 174.193.138.135

shuuh ter tomor zamiin tosold alga bolson $200000000 AA shalgaa.
Battulgiin 17 conaineriig bas shalgaa.
ENKHSAIHANIIG UND SALGAAD TENEGTEED BAINAA

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Баттулгыг өөрийг нь шүүхийн өмнө аваачаад шүүгээч! Ард түмний нүдэн дээр тэр их мөнгийг алга болгосон хүн л ял эдлэх ёстой, төмөр зам бариулалгүй танк ярьж тэнэгтсэн, жинхэнэ урвагч чинь тэр ерөнхийлөгч болчоод байна! Хийгээгүй гэрээний төлөө, зүгээр гэрээний төсөл ноорглосны төлөө хүн яагаад шүүгдэх болчихвоо?!! Энэ бол хэлмэгдүүлэлт!!!

Урвагч нар Бадамжунай шиг зугтаадаг юм. Энэ хүн үнэнд итгэж, ард түмэндээ итгэж энэ төрийн хулгайчуудтай тэмцэж байна! Нээлттэй шүүхийг хүсэж байна!

Avatar

зочин 2020-04-17 64.119.19.249

Тухайн үедээ болж бүтэж зөв зүйтэй гээд хийж хэрэгжүүлж байсан ажил хэдэн жилийн дараа тухайн үеийнхээ нөхцөл байдалд таарахаа больж гэмт хэрэг болж хувирдаг юм байна гэж ойлгохоор байдаг шүү.

Avatar

Зочин 2020-04-17 207.6.112.23

e****z hurliizuud urvagch adgiin amitad

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Монголын хөрс шороон дээр төрсөн л бол Монгол хүн, энэд э****з хурлийз гэх хэрэггүй байх. Харин эх оронч хүн, эсвэл адгийн хулгайч новшийн монгол хүн гэж яривал дээр байх. Мэдээж Монгол хүн л болсон хойно үр хүүхэд ач зээ нь сайхан амьдраасай гэж л бодож хүсэж л бүгд шийд гаргаж байгаа байх гэж найднам. Эх орноо Илүү өндөр хөгжилтэй болгохын төлөө л бүх эх орончид явсаар адаг сүүлд нь ял авдаг нь манай төр адгийн новшийн хулгайч монголчуудаар дүүрэн байгааг илтгэж байна.

Avatar

Зочин 2020-04-17 103.229.123.159

Маш их идэж уусан, байсаар байгаа авилгын хэргүүдийг хэлэлцээгүй мөртлөө хийгдээгүй гэрээний төлөө яагаад шүүх болоод байна. Энэ гэрээний талаар Энхсайхан олонд маш ойлгомжтой, цэгцтэй мэдээлэл өг. Энэ баялаг булаалдсан зодооноос чинь Монгол, монголын ард түмэн хагаралдаж хохирно. Их гүрнүүд хожино. Санатуйгай. Сэртүгэй.

Avatar

Галбадрах 2020-04-17 103.229.123.159

Нээлттэй шүү. Энхсайханыг..Их гүрнүүдийн даалгавар биелүүлж ажил хийсэнээ шоронд илгээдэг энэ байдал ардчиллын үед ч үргэлжлэх юм уу. Э З.Энхболд зуудаг нохой шиг л харагдаж байна. Эрдэнэтийн 49 хувийг авчирсан нь зөв гэж байснаа одоо ягаад шал өөр юм яриад, нүүр ам нь сэтгүүлчийн өмнө хачин болоод юу яриад байна. Хэлмэгдүүлэлтийн үед ийм л хүмүүс харийхантай нийлж эрэлхэг эрчүүдээ тамалж, хороож байсан байхдаа гэсэн дүр зураг харагдаад байна. Маш их идэж ууж, цөлмөж байгаа шуналтнууд байсаар ба

Avatar

Зочин 2020-04-17 104.56.116.76

Ene geree shig yumiig ni hiigeed MCS avsan bol Energy Resource iinhoo huvitsaag usguh bsn, bas olson ashig geh yum bhgui zardlaa ihesgeh bsn! Enenii ur dund Bid nar ashgaas ni neg 900 tugrig hurteh bsn bhaa. Odoo harin 900,000 shuu . Hench oilgono

Avatar

Зочин 2020-04-17 66.181.185.160

Жижиг хаванцар нэг зуувал сална гэж байхгvй дээ!!

Avatar

ОЮУН 2020-04-17 64.119.18.107

ШҮҮХ ХУРАЛЫГ НЭЭЛТТЭЙ ХИЙХ НЬ ЗӨВӨӨ. ЭНХСАЙХАНЫГ ЭХ ОРНООСОО УРВАХ АЖИЛ ХИЙСЭН ГЭХЭД ХЭЗЭЭ Ч ИТГЭХГҮЙ. МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТУУ НЬ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСЭЭ ХЭМЭЛДЭГ ЦАГ МОНГОЛ УЛСАД МИНЬ ИРЛЭЭ ГЭЖ ҮҮВ

Avatar

Зочин 2020-04-17 172.58.140.156

Ziko virus jenko erdenechimeg nariig hamtad ni shuu hen uls oronoo hohiroogood ba esergeeree baih shuu jenko zi nar hyadaduudaas mungu avch tt oruulsanaa bulah gej TT olon ulsiin zahad garah TZ zeregiig haaj mongoliig hohirooson ba

Avatar

Тарвага 2020-04-17 64.119.16.190

Тарвагадорж өөрийн NEWS.MN ГЭХ САЙТААРАА БАС ӨМӨӨРЧ БГАА ЮМУУ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД ЭХ ОРОНООС МИНЬ ЗАЙЛААЧЭЭ

Avatar

Зочин 2020-04-17 139.5.218.151

М.Энхсайхан бол Монгол улсыг зах зээлийн нийгэмд шилжих эхлэлийг тавиж өгч одоо бид түүний эхлүүлсэн ЭЗ-н бүтэцээр хөгжиж байна. Харин Улаан,З.Энболд нар kоммунист,захиргааны ЭЗ тогтоохоор оролдож байна.!!! Болгоомжил.!!! Тэд ноолуурын үнэ тогтоож үйлдвэрүүд,нэмүү өртөг бүтээгч нарын эсрэг ажиллаж байна!!!

Avatar

Зочин 2020-04-17 72.205.128.3

Olon tvmeeeeen oilgoj vzeeechdee !!!
1937 oni Genden, Demidiin hereg iig heden jiliin daraa buruu hudlaa baisnii ni uhaarsan bilee !!! Tegeed tsagaatgasan shvv !!! Enhsaihnii hereg gedeg yag tiim yum bolno shvv !!!

Avatar

Хуульч эрдэмтэн 2020-04-17 202.9.47.30

Эх орон, ард түмний эрх ашгаас урвасан хүнд гишгэх газар байхгүй.

Avatar

иргэн 2020-04-17 64.119.18.177

энхсайханыг энхсайханыггүтгэхээ энхсайханыггүтгэхээболь

Avatar

Зочин 2020-04-17 202.126.88.158

Элбэгдорж твитерчидтэй уулзалт хийж байх үедээ Бттулга 5 толгойг надаас гуйхаар нь би MCS- д өгсөн гээд ярьж бад даравгар Цогоо энэ тэр зөндөө заал дүүрэн хүн бсн гүйцэтгэх гэж явсан гар нь Энхсайхан

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Энэ бол ойлгомжтой байна Баттулга ерөнхийлөгчийн хийж байгаа ажил байна шдээ! Жоохон хүүхэд ч ойлгохоор юм болж байна. Нээлттэй хийхийг дэмжиж байна. Манай шүүгч, Прокурор, АТГ хэний тушаал дагадгийг одоо л харах цаг боллоо, Баттулга өөр дээр нь бүхэн буцаж их хүнд ял буухыг тооцож байгаа байлгүй дээ!

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Тодорхой бус байдал нь гэмтнийг хариуцлагаас мултална, эсвэл гэмгүй хүнийг хэлмэгдүүлнэ. 2020-04-17 122.201.24.186

“Албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгох” гэдгийг хуульд тодорхой болгох хэрэгтэй.Хохирол гарч болох санал гаргасан, ийм шийдвэр гаргасан, ийм шийдвэрийг хэрэгжүүлснээр хохирол учирсан гэж ядахдаа 3 ангилвал хүлээх хариуцлага нь өөр өөр байна.Үзэл бодлын их зөрүүтэй нийгэмд улс төрийн бодлогын шинжтэй шийдвэрийг буруу гэж хуулийн хариуцлага хүлээлгэх боломж бараг байхгүй. Юм холилдчихоод байна.Тодорхой бус байдал нь гэмтнийг хариуцлагаас мултална, эсвэл гэмгүй хүнийг хэлмэгдүүлнэ.

Avatar

Дорж 2020-04-17 103.29.144.170

2007 онд билүү Энхсайхан Баттулгын хулгай,луйвар,гэмт үйлдлийн талаар нилээд ноцтой нийтлэл бичсэн санагдана.Монголоос өөр хууль цааз үйлчилдэг улсад бол цаазын ял авахаар ноцтой баримтууд байсан.Үүний л зуулт,өш хонзон явж байгаа юм биш биз.

Avatar

k 2020-04-17 150.129.141.127

tegeed unen hudal ni todorhoigui shaltgaar unen hudal ni todorhoi bolson huniig zugeer ongoruuleh uu?

Avatar

Зочин 2020-04-17 192.82.78.220

Үнэн шүү! Бандааш Гантулга Жэнкогийн 40 гаруй оффшорыг зарласнаар л сул талаа ашиглуулан зуултанд орсон! Одоо тэр хөдөөний хүүхэн хотод баыртай унаатай болсон бна лээ

Avatar

Зочин 2020-04-17 202.9.40.20

Сэтгүүлчийн саналыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-04-17 222.14.8.228

odoo bie biee shuuhee bolimoor yumaa.uuchlah heregtei

Avatar

bayr 2020-04-17 150.129.141.127

tegeed Elbegdorjiig zugeer ongoruuleh uu?

Avatar

Зочин 2020-04-17 202.21.107.93

Улс төр үеийн үед байж байгаад хэн нэг хэнтэй ч нийлдэггүй чоныг авладаг юм шиг байгаа юм. Нөгөө сор зална гэдэг шиг. Арай л дөнгүүрийгээ цөөврүүд нийлж байгаад шахаад гаргадаг байхаа. Явж явж комбинацалж идэцгээсэн нь эрх мэдлээ авч үлддэг юм уу даа.

Avatar

Иргэн Амгалант 2020-04-17 150.129.140.30

Олигархууд бизнесээ булаацалдан дайтаж, дунд нь Төрийн албан хаагчид хэлмэгдэх, бурууг нь ҮҮРЧ хохирох жишиг тогтсон.Шүүх, Прокурорт Хуулийг хэрэгжүүлэх шударга зарчим алдагдсан Хуулийн "БАНТАН"-засаглалтай Улс болов.Үүнээс гарах арга замыг МАНАН олохгүй, шийдвэрлэхгүй нь тодорхой болсон.

Avatar

хахх 2020-04-17 192.82.72.24

битгий хуцацгаа муусайн луйварчидаа эрлиизүүдээ

Avatar

Zochin 2020-04-17 103.57.95.61

Ajil khiikh gej oroldson arai dunguur khumuusee suragaar boorlood baigaa yum bish uu Tegeed ch Mongol ulsiin tur Bulegleluudiin temtseliin talbar bolood baikh shig sanagdaad baina Neelttei shuukhiig demjij baina

Avatar

Зочин 2020-04-17 103.212.116.204

ОТ шиг тавиад туучих дөхсөн нь үнэн юм даг. Одоо ард түмэн ашгийг нь олон жил хүртэнэ.

Avatar

Зочин 2020-04-17 150.129.142.10

Just Bathuu buyu Nimbayar gaalin agulah tondog baisan ukraine-d halasni hulgar. Erdent tusgai chmaig shibsen shuu. bathuu uilaad odoo bi tegeed yana nogoo ukraine mongold konsul boly ireh suragtai. Bi lebedeb haldalgad zay ugsun Bayrmagnai bid 2 deeremdeh geed ochson. naad ukraine gadarlaad baina. bas ene tamga huuramch gedeg medsen bol uhne yadiin geed iher tatan uilsan. za er hun yund uildiin dairaad garahgui Anadbazar bol ebgui siileh baihdaa.

Avatar

Дорж 2020-04-17 202.126.89.129

Энэ Шүүх хурлыг нээлттэй явуулмаар байна, харах хүн маш олон байна.

Avatar

ААК 2020-04-17 119.40.98.210

ӨӨРИЙН БОДОЛТОЙ, ЗЭГСЭН ЧАДВАРТАЙ, БҮЛЭГЛЭЛ, ХОНГИЛ ҮҮСГЭДЭГГҮЙ, "ГАНЦААРДСАН ЧОНО" ЛУГАА ХҮЧИРХЭГ ЭДИЙН ЗАСАГЧ ШҮҮ ДЭЭ, ШУДАРГА ШҮҮХ , БАС ЦАГ ХУГАЦАА ХЭЛЭЭД ӨГНӨ ДӨӨ, АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-04-17 150.129.142.10

Just bathuu MT baihad nadaar huuramch padan120 shirheg tamgaluulsan reketelsen. Bathuu ene uzle changa yarigcha untaraahgui bol oor Just zahialsan 20 bagon benzin hoid hilees butsaasan. odoo hurtel Naushka boomt dee zogsood baina.

Avatar

Иргэн 2020-04-17 59.153.114.177

Энхсайханыг хэлмэгдүүлэхээ ЗОГСОО

Avatar

Зочин 2020-04-17 202.21.107.99

ЭНХСАЙХАН ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДУУДАД ӨГӨХ ГЭЭД УЛАЙРАН ЗҮТГЭЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ..ЭХ ОРНООСОО УРВАСАН ЭНХСАЙХНЫГ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХИЙ..

Avatar

Апре 2020-04-17 202.126.88.199

Энхсайханд ямар ч буруу байхгуй Харин Монголыг хегжлийг гацаасан Баттулгыг шоронд хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-17 66.181.168.81

Улс төрчид сүүлийн үед ард түмэнд таалагдахын тулд нэг дайсан босгож ирээд тэр нөхөр дээр хамаг муу муухай бүхнээ овоолж, сошиалаар зохион байгуулалттайгаар битүү муулж байгаад сор залж ард түмэнд дайснаа дарж, шударга ёсыг тогтоосон баатар болж харагддаг жүжиг тавьдаг болжээ. Энэ нь дандаа ажил хийсэн бүтээсэн, шийдвэр гаргасан нөхдүүд өртөж нөгөө юу ч хийдэггүй, гацаадаг, ухраадаг, харлуулдаг попууд нь баатар болж төгсдөг.

Avatar

Zochin 2020-04-17 66.181.187.47

Olin niited neelttei shyye .Ter geree ne heregjsen yum uu hyanadag zasag ne buren butneeree ajillsj baisan bizdee

Avatar

Zochin 2020-04-17 150.129.140.153

Control.mn deer ene hunii hiisen gereenii zaaltuudaas tsuhas durdsan bhiin. Uneheer mongoliin esreg huiten setgeltei zaaltuudiig oruuljee. Uuniig n Burhan taalsangui bololtoi.

Avatar

Zochin 2020-04-17 202.179.27.6

Zov schaardlaga tavij, tsaachdaa jigd erchteigeer schuuch churliig zaaval neelttei ubuul.

Avatar

Зочин 2020-04-17 103.26.193.124

З.ЭНХБОЛД ЗОГСООГООГҮЙ БОЛ ТАВАН ТОЛГОЙГ ГАДНЫХАНД ШУУД ӨГӨХ БАЙСАН ГЭДГИЙН БҮГД Л СОНСООД Л СУУЖ БАЙСАН ДАА УИХ -ААР ОРУУЛНА ГЭЭД ЗОГССОН ШҮҮ ДЭЭ

Avatar

Тт 2020-04-17 202.9.40.69

чиний тархи угаагдсан байна ядаж л нүүрсээ зөөх төмөр замаа тавьсан бол монголчуудын амьдрал дээшлэх байсан 10 жил гацааж байна оросуудын гөлөгнүүд

Avatar

? 2020-04-17 64.119.23.35

Энэний төрд зүтгэсэн, зүтгүүлсэн 2 ч адилдаа адил байх өө. Юу хийж ардыг гийгүүлсэн юм

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Юм хийгээгүй гээд хүнийг хилсдүүлж болохгүй! Чи ийм юмыг дэмжвэл Монгол улс маш муу засаглал руу явж байна гэсэн үг. Хүн муу байж болно, муухай байж болно, тэнэг байж болно, гэхдээ тэр хүнийг хэзээ ч хилсдүүлж болохгүй. Энэ бол бидний ирээдүйн хөгжил байх ёсгүй!

Avatar

хотын иргэн. 2020-04-17 94.187.194.121

Хэн нэгнийг Монголын төрд зүтгэснийх нь төлөө захиалгаар хэлмэгдүүлж болохгүй.Монголын ард түмний эсрэг ардын дайсан гэж Зөвлөлт Сталингын даалгавараар хичнээн олон Монголын төрд ажиллаж байсан эрчүүдийг Лефертовийн шоронд хатааж хэлмэгдүүлсэн.Энэ цаг үед ийм юм бүү болго.Хэрэв үүнийг захиалгаар зохион байгуулагч гүйцэтгэгч нар байдаг бол бас эргэн тэд нарын толгой дээр энэ явдал бий болно гэдгийг бодож шударгаар шүүх ёстой .

Avatar

Зочин 2020-04-17 66.181.160.104

шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй

Avatar

зочин 2020-04-17 66.181.161.79

Энхсайхан идэж баяжсан бол оффшор гээд зөндөө байгаа байлгүй дээ. Би лав их идсэн гэхгүй. Ганц энхсайханы буруу биш. Нэг хэсэг нь хэрэг хийчихээд, нэг хүндээ тохдог ГЭМ үүсчээ.

Avatar

зочин 2020-04-17 139.5.217.208

Үтэр түргэн хуралдаад байх ёстой газарт нь хүргэж өг энэ хүн монгол төрийн төлөө зүтгээгүй өөрийнхөө зүтгэсэн

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Чи хэний төлөө зүтгэж байгаа вэ?

Avatar

mongol 2020-04-17 150.129.141.127

MONGOLIIN TOR ZUTGESEN HUNDEE BISH LUIVARCHIDAD HALTAI,ENE TSAG UED

Avatar

Элдэв Очир 2020-04-17 119.40.103.3

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Амар гуайн хэлсэн үнэн дээ

Avatar

Элдэв Очир 2020-04-17 119.40.103.3

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Амар гуайн хэлдэг үнэн бололтой шүү.

Avatar

Иргэн Тунгалаг 2020-04-17 49.190.155.175

Нээлттэй шүүхийг шаардаж байна!

Avatar

Зочин 2020-04-17 182.160.35.148

Өмөөрөх юмаа зөв өмөөр. Энэ Энхсайхан гэгчийг цахзлах ч багадна. Эх орноосоо урвагчийг

Avatar

Na 2020-04-17 134.176.61.239

Эхлээд сэхээтэн хэдэ бариаад идчих, дараан хоорондоо алалц.

Avatar

Зочин 2020-04-17 121.168.50.25

Чи энэ хүнд дургүй байж болно, би ч дургүй! Гэхдээ нотлогдоогүй баримтаар хүнийг хэзээ ч хилсдүүлж болохгүй. Энэ бол бидний хүсэж байгаа ирээдүй биш! Энэ хэрэг хилсдүүлж шийдэгдвэл Монголчууд бид бүгд хилс хэрэгтэн болж байгаатай яг адил! Үүнийг хэзээ ч бид уучлаж болохгүй!

Avatar

mongol 2020-04-17 59.153.87.251

Neelttei shuusen ni deeree

Avatar

MONGOL ULSIIN NERIIN UMNOOS!!! 2020-04-17 192.82.72.191

ta nar meddeg uim uu? neg l ih helmegdsen baataruud boloh geed,odoo Elbegdorj huur bas ingeh uim bainaldaa,uls ornoo ,ard tumnee horloson bodlogo yvuulchihaad ui gej matariin nulimas unagaj ih helmegduuleltiin urgeljlel bolloo geed uilan duulaad bgaan,ingehee medsen uim bol ui gej huviin erh ashigaa #1 tavisan uimbe? ta nar bitgii chatsga tsarailaad bai,mongol ulsad shudrag shuuh ,shudrag tor baidag gedgiig oilgoh tsag chin bolson,ta nar eniigee medeed zaatsiig ugui bolgoson,amid yvah erhgui shu

Avatar

жанхуу, тарвага 2 шорондоо ор. 2020-04-17 66.181.180.153

тарвага бол жанхуутай нийлж гэмт хэрэг хийсэн хэрэгтэн. Энхсайхан бол хулгай хийгээгүй, шилдэг сэхээтэн.

Avatar

Зочин 2020-04-17 103.212.119.96

Тархиа угаалгасан мал байна даа. Тавантолгойг хөдөлгөсөн бол Монгол өдийд томрох нь тодорхой болсон байх байлаа.

Avatar

zochin 2020-04-17 59.153.113.35

Odoo teged hudluugui yumu. Yuma bodoj bichij bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж