Хунтайж Харри эхнэртэйгээ хамт Лос Анжелест нууцаар буян үйлдэж явна

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри эхнэртэйгээ хамт Лос Анжелест нууцаар буян үйлдэж явна

Хунтайж Харри эхнэртэйгээ хамт Лос Анжелест нууцаар буян үйлдэж явна

Хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүл байхаас татгалзаж, Лос Анжелест нүүж очсоноосоо хойш чимээгүй байсан билээ. Харин сүүлийн үед тэд чимээгүй байдлаа үргэлжлүүлэхийн хажуугаар буян үйлдэж эхэлсэн байна.

Тэд цар тахлын эсрэг хөл хорионы үеэр гэрээсээ чимээгүйхэн гарч, Лос Анжелесийн хүнд байдалтай байгаа иргэдийг хооллодог болжээ. Хос Лос Анжелест өвчтэй хүмүүст хоол хийж, хүргэж өгдөг Angel Food төсөлд сайн дурын ажил хийж байсан гэнэ.

Төслийн үйлчлүүлэгчид ихэнхдээ гэрээсээ гарч хоол авахад хэтэрхий хүнд өвчтэй хүмүүс байдаг аж. Ялангуяа цар тахал дэгдсэн энэ үед төслийнхний ажлын ачаалал эрчимтэй нэмэгдэж, өдөрт 70 хүртэл дуудлага ирэх болжээ. Иймд хоол хүргэгч, жолооч дутагдаж байгаа гэнэ.

Чухам энэ үед л Харри Меган хоёр тус болсон гэж төслийн гүйцэтгэх захирал Ричард Аёуб ярьжээ. Харри Меган хоёр улаан өндөгний баярыг оролцуулбал хоёр ч удаа сайн дурын ажил хийсэн байна.

Тэднээр хоол хүргүүлсэн үйлчлүүлэгч хосыг буцаад явтал нь хэн гэдгийг нь таниагүй гэнэ. Учир нь Харри, Меган хоёр түүний төсөөлж байснаас дэндүү энгийн хувцасласан байж.

Angel Food төсөл бол Харри, Меган хоёр хатан хааны гэр бүл байхаас албан ёсоор татгалзсан гуравдугаар сарын 31-нээс хойш хийсэн анхны сайн дурын ажлуудын нэг байлаа. Энэ сард тэд өөрсдийн шинэ буяны үйл ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Angel Food төслийн удирдагч Ричард Аёуб Харри, Меган хоёр дахин хоол хүргэх ажил хийх эсэхийг мэдэхгүй ч хүссэн үедээ ирж болно хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж