Завхан аймагт цасан туйлдас оржээ | News.MN

Завхан аймагт цасан туйлдас оржээ

Завхан аймагт цасан туйлдас оржээ

Завхан аймагт цасан туйлдас оржээ

Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр /2020.04.17/ хур тунадас орж байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Энэ үеэр тус аймгийн Алдархаан суманд цасан туйлдас буюу цас, бороо холилдон орсон талаар орон нутгийн цаг агаарын станцаас мэдээлсэн юм.

“Хүмүүс Завхан аймагт цас, бороо холилдон орсныг мөндөр орсон гэж андуураад байх шиг байна. Одоогийн байдлаар мөндөр орох цаг агаарын нөхцөл бүрдээгүй. Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр хур тунадас орж, сэрүүхэн байна” гэдгийг орон нутгийн станцын мэргэжилтэн хэлж байв.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөө маргаашдаа, энэ сарын 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраасонцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар дөрөвдүгээр сарын 18-нд бороо, нойтон цас, 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-17 66.181.161.115

Монгол хүн туйлаадас гуж ярьдаг. Хөдөөгийн хөгшчүүд гэлтгүй залуучууд ч ийм үгийг андахгүй. Энэ мэдээг бичигч монгол хэлээ сураасай

Avatar

Зочин 2020-04-17 59.153.113.80

нойтон цас

Avatar

Зочин 2020-04-17 49.0.213.170

Хуурай бороо

Avatar

/*-*/ 2020-04-17 49.0.213.170

Оливын тос

Avatar

Зочин 2020-04-17 66.181.185.160

Огт дуулдаагvй нэртэй гамшиг юм байх!! Яасан аймаар гамшиг болоо вэ??!! Хандив тусламжын аян дэлхий даяар зарлахаас аргагv юм болжээ!!

Avatar

Зочин 2020-04-17 103.212.119.201

ТУЙЛДАС ГЭХ ШИГ ЮУ ЗОХИОГООД БАЙНАА МАЛАА

Avatar

Зочин 2020-04-17 64.119.27.227

шинэ шинэ үг сурах юмаа. нутгийн аялга л байхдаа

Avatar

Зочин 2020-04-17 202.9.40.52

Чийг л унаж байвал цас бороны ялгаа юу байхав. 5-6 дугаар сард сайн бороо ордог бол мөн ч хэрэгтэйсэн. Тэгвэл миний сайхан Монгол орон мөн ч гоё болно доо

Avatar

ЗОЧИН 2020-04-17 202.9.46.140

ЦАСАН ТУЙЛААДАС

Avatar

Зочин 2020-04-17 202.21.108.22

Болдогсон бол говьд нь оруулмаар бна

Avatar

зочин 2020-04-17 103.229.123.54

энэ цас бол ард түмний ярьдагаар "шар тос" л гэсэн үг

Avatar

Зочин 2020-04-17 202.9.46.8

туйлдас гэж чихэнд чийртэй муухай үг байна.

Avatar

ЗОЧИН 2020-04-17 202.9.46.140

ЦАСАН ТУЙЛДАС БИШ, ЦАСАН ТУЙЛААДАС ЮМ, УУЛ НЬ

Avatar

Цасан туйлдас гэж ямар юм байдаг юм ? 2020-04-17 103.57.95.239

Цас бороо холилдон орлоо гэсэн нь дээр

Avatar

Зочин 2020-04-17 202.179.31.46

Шамрага гэдэг өөр үзэгдэл, туйлаадас гэх нь зөв

Avatar

Зочин2 2020-04-17 202.131.241.210

ТУЙЛДАС
1. Тэмээ сэвсээрээ тургих нь: ингэн туйлдас (ингэний тургиа), Монгол хэлний их тайлбар толь

Avatar

Зочин 2020-04-17 64.119.19.33

Туйлдас гэж юугаа бичээд байгаа юм? Шамарга гэдэг юм.

Avatar

gaihlaa tiim bhaa. shine ug zohioson yum bolovuu nogoo uhaantai erdemten doktoruud n. mongol helend bdg hend ch hereggui Щ usgee orosuudaas aigaad hasaj chadahgu muulj ch chadadgui archaagui ugaadasnuud 2020-04-17 202.126.88.235

gaihlaa tiim bhaa. shine ug zohioson yum bolovuu nogoo uhaantai erdemten doktoruud n. mongol helend bdg hend ch hereggui Щ usgee orosuudaas aigaad hasaj chadahgu muulj ch chadadgui archaagui ugaadasnuud

Avatar

санал 2020-04-17 202.126.89.147

цасан шамарга гэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж