АНУ-ын Ерөнхйлөгч ДЭМБ-ыг цар тахлын үед хариуцлагагүй, хэт нэг улсын эрх ашгийг хамгаалж ажилласан хэмээн буруутгаад тус байгууллагад өгдөг санхүүжилтээ зогсоох шийдвэрийг зарласан билээ.
Ийнхүү АНУ санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргасан нь тус байгууллагын хувьд том цохилт болсон юм. Учир нь АНУ нь ДЭМБ-ын хамгийн гол санхүүжүүлэгч орон бөгөөд жилд дунджаар 400 гаруй сая ам.долларын санхүүжилт өгдөг байна. Энэ нь тус байгууллагын нийт төсвийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.
Тэгвэл АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын 17 гишүүн Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханомыг ажлаа өгсөн тохиолдолд санхүүжилтээ үргэлжүүлэх хэрэгтэй гэх утгатай захидлыг Ерөнхийлөгчид өргөн барьжээ.
Мөн тэдний үзэж буйгаар ДЭМБ-д шинэчлэл хэрэгтэй ч одоо цаг нь биш гэдгийг захидалдаа илэрхийлсэн байна. АНУ-ыг уг шийдвэрийг олон улсын байгууллагууд болон дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид цагаа олоогүй шийдвэр хэмээн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ