Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм, урам хайрлах сайн үйлсэд Их мастерууд нэгдэж "Хандивын онлайн зэрэг тоглолт" зохион байгуулж байна.
Монголын шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолтод энхийн цагт эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, ялалт байгуулж явсан баатрууд болох дараах Их мастер, Олон улсын мастерууд нэгдэж байна.
1. ИМ Б.Хатанбаатар
2. ИМ Д.Шаравдорж
3. ИМ Ц.Батчулуун
4. ИМ Б.Гүндаваа
5. ИМ С.Билгүүн
6. ИМ Б.Мөнгөнтуул
7. ИМ Т.Батчимэг
8. ИМ А.Энхтуул
9. ИМ Д.Номин-Эрдэнэ
10. ИМ Б.Аминаа
11. ОУМ Г.Мөнхгал
12. ОУМ У.Насанжаргал
13. ОУМ Д.Батсүрэн
14. ОУМ Т.Мөнхзул
15. СМ Ү.Агьбилэг
Та доорх зурагнаас энэхүү тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
MOGEUH 2020-04-17 202.55.188.41
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
зочин 2020-04-17 66.181.161.111
Шатар гоё тоглоом шүү. Тэвчээр ухаан суулгадаг спорт. Монголчууд шатар сайн тоглодог үндэстэн.
Зочин 2020-04-17 150.129.143.234
11.12.13 бас их мастерын болзолоо хангачихсан
Зочин 2020-04-17 192.82.72.114
Монголын их мастеруудын тоо ч явж егч байгаа юм байна даа, энд лав 10 байна