“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу? | News.MN

“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу?

“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу?

“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу?

Эдийн засагч Л. Наранбаатар “Страто” компани болон ЕТГ-ын дарга асан, АН-ын  даргын зөвлөх З.Энхболдтой холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга асан, Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдын хамаарал бүхий этгээд түүнтэй нэгдмэл сонирхолтой болон бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан мөн өөрийн улс төрийн нөлөөгөө тухайн этгээдүүдэд үзүүлсэн байж болзошгүй талаар шалгуулахаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн Ерөнхий газар, ТЕГ хандсан байна.  Гэвч “Хишиг-Арвин” компани, “Страто” компанийн асуудлуудаар АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шалгахгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Страто компанийн цаана Зандаахүүгийн Энхболд байгаа гэдгийг тэрбээр онцолж байгаа аж. Үүнтэй холбогдуулан дахин шинэ баримтыг дэлгэн тавьсан нь З.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд “Страто” компаниас цалинждаг басхүү тэдгээр этгээдүүд ЖДҮХС-аас зээл авсан гэх мэдээлэл юм.

Эдийн засагч Л. Наранбаатар хэлэхдээ “Страто компани 2015 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг унагаж, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд 30 сая тонны хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр барих боломжийг хаасан.  Эдийн засгийн тооцоогоор үүнээс болж, 11 тэрбум ам.долларын экспортын орлого хийх, үндсэн тооцооноос алдагдсан боломж нь 8,4 тэрбум ам.доллар байна. Гэрээг унагаснаас хойш хоёр сарын дараа байгуулагдсан “Страто” компани өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ий  нүүрсийг угааж, ашиг хийж байгаа. Тухайн орлогоос З. Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох компани байгуулагдсан өдрөөс эхнэр Т.Бат-Өлзийгийн дүү Т.Батдэлгэр 2018 оны аравдугаар сараас эхлэн цалин авсан.  Мөн ЖДҮ-гийн 950 сая төгрөгийн асуудал гарч ирж байгаа ба миний таамаглаж буйгаар З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ н.Батсүх, З.Хишигтогтох, Ж.Даваасүрэн гэх мэт өөрийн төрөл төрөгсөд болон намын ураг нэгтэй нөхдүүдээр дамжуулан ЖДҮ-г хийж байсан загалмайлсан эцэг байсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байна вэ гэдгийг онцолмоор байна” гэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-17 103.229.123.159

Таваниолгойг хэний захиалгаар унагаав. Ер нь том төслүүд дандаа зогсдог нь бидний анхаараах, бүр заавал ажиглаж байх нэг өнцөг.

Avatar

Дөшиннис 2020-04-17 75.159.156.120

Хөлсний тэмцэгч Наранбаатар больдоо. Хүмүүст болон ААН-д атаархаж явснаас Өөрөө баялаг бүтээж сэтгэж ажиллаач чагванцаа.

Avatar

Зочин 2020-04-17 202.55.188.44

Ямар ч байсан Зи бол ах дүүс хамаатнаараа дамжуулан маш бохир тоглолт хийж төрөөс иддэг. Муухай явуулгатай гар. Энэ Страто бол зах зух нь. Иргэдийн нүдэн дээр ил байгаа нь.

Avatar

Зочин 2020-04-17 66.181.187.45

тт заруулахгүй гэсний төлөө харлуулах ажиллагаа

Avatar

Зочин 2020-04-17 202.126.89.129

Энэ ийг тоодог хүн бараг байхгүй дээ, эдийн засагч гэх шиг балай амьтан хайран залуу нас чуганц царайлсан шинэ цагийн тролл.

Avatar

Гал 2020-04-17 202.126.89.204

Наранбаатар гэж юун амьтан ардын баатар болох гээд гараад ирэв, шал шал хийгээд өвгөн царайлаад байдаг боллоо.

Avatar

Зочин 2020-04-17 202.126.89.223

Elbegdorj Naranbaataryg sanhuujuuldeg gej unen shuu

Avatar

Иргэн 2020-04-17 202.179.31.13

Наранбаатарын цаад санаа одоо цухалзаж эхэллээ Наранбаатар ТТолгойг хамгаалах биш ЗЭнхболд ТТг манангынхан хятадуудтай хуйвалдан зүгээр авах гэж байхад нь зогсоосныг буруутгаж хэрэв хятадууд болон МSC д зүгээр өгчихсөн байсан бол одоо нүүрс угаах үйлдвэр барьчихаад зөндөө ашиг олох байсан гэх ухааны юм ярьжээӨөрөөр хэлбэл тэр ТТ г авах гэсэн манангынханы гар хөл болж яваа юм бишүүТэр гэрээгээр өгчихсөн бол монгол улс ТТ оос ашиг авахгүй зөвхөн татвараа л авах яг л одоогиин оюу толгой шиг болох б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж