“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу?

“Страто”-ийн ашиг сонирхлын үйлдлийн цаана З. Энхболд байгаа юу?

Эдийн засагч Л. Наранбаатар “Страто” компани болон ЕТГ-ын дарга асан, АН-ын  даргын зөвлөх З.Энхболдтой холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга асан, Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдын хамаарал бүхий этгээд түүнтэй нэгдмэл сонирхолтой болон бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан мөн өөрийн улс төрийн нөлөөгөө тухайн этгээдүүдэд үзүүлсэн байж болзошгүй талаар шалгуулахаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн Ерөнхий газар, ТЕГ хандсан байна.  Гэвч “Хишиг-Арвин” компани, “Страто” компанийн асуудлуудаар АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шалгахгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Страто компанийн цаана Зандаахүүгийн Энхболд байгаа гэдгийг тэрбээр онцолж байгаа аж. Үүнтэй холбогдуулан дахин шинэ баримтыг дэлгэн тавьсан нь З.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд “Страто” компаниас цалинждаг басхүү тэдгээр этгээдүүд ЖДҮХС-аас зээл авсан гэх мэдээлэл юм.

Эдийн засагч Л. Наранбаатар хэлэхдээ “Страто компани 2015 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг унагаж, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд 30 сая тонны хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр барих боломжийг хаасан.  Эдийн засгийн тооцоогоор үүнээс болж, 11 тэрбум ам.долларын экспортын орлого хийх, үндсэн тооцооноос алдагдсан боломж нь 8,4 тэрбум ам.доллар байна. Гэрээг унагаснаас хойш хоёр сарын дараа байгуулагдсан “Страто” компани өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ий  нүүрсийг угааж, ашиг хийж байгаа. Тухайн орлогоос З. Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох компани байгуулагдсан өдрөөс эхнэр Т.Бат-Өлзийгийн дүү Т.Батдэлгэр 2018 оны аравдугаар сараас эхлэн цалин авсан.  Мөн ЖДҮ-гийн 950 сая төгрөгийн асуудал гарч ирж байгаа ба миний таамаглаж буйгаар З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ н.Батсүх, З.Хишигтогтох, Ж.Даваасүрэн гэх мэт өөрийн төрөл төрөгсөд болон намын ураг нэгтэй нөхдүүдээр дамжуулан ЖДҮ-г хийж байсан загалмайлсан эцэг байсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байна вэ гэдгийг онцолмоор байна” гэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж