Францын хотын дарга гэрээсээ нүцгэн гарч гүйжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Францын хотын дарга гэрээсээ нүцгэн гарч гүйжээ

Францын хотын дарга гэрээсээ нүцгэн гарч гүйжээ

Францад хөл хорионы үеэр буюу дөрөвдүгээр сарын 14-нд Бихорел хотын дарга 53 настай Паскал Хуброны гэрт нь очсон иргэн уурлаж, буу тулгаад нүцгэлүүлсэн хэрэг гарчээ.

Хотын дарга Паскал Хуброн иргэдтэйгээ уулзсан юм байна. Хотын удирдлагууд хөл хорио эхэлснээс хойш гэрээсээ ажиллан, уулзалтуудаа гэртээ зохион байгуулдаг болсон аж. Уулзалтын үеэр халдагч гэнэт галт зэвсэг гаргаж ирээд, Хуброныг сүрдүүлж эхэлжээ. Халдагчийн хэрэглэсэн зэвсэг хийн гар буу байсан бөгөөд Хуброн “Тэр над руу буу тулгаад, зугтах боломж олголгүйгээр хувцсыг минь тайлуулаад зураг авсан” хэмээн мэдүүлсэн байна.

Хотын дарга халдагчийн хараанаас мултрангуутаа гэрээсээ нүцгэн гарч зугтсан байна. Тэрбээр “Би нүцгэн зугтаасан. Тусламж хүсч орилсонд хөрш маань намайг гаражиндаа нууж аварсан” хэмээн ярьжээ.

Сэжигтнийг тэр хооронд цагдаа нар бүсэлж, баривчилжээ. Өдгөө энэ үйл явдалд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хуброны нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл сэжигтэн хотын даргад хотын бүсийн цэцэрлэгжүүлэлтийн төсөл танилцуулсан ч бусад иргэд хүчтэй эсэргүүцсэн юм байна. Уг төсөл 15 жилийн өмнө яригдаж байсан ч дэмжлэг авалгүй өдийг хүрчээ.  Сэжигтэн тэр өдрийн өглөө хотын даргын гэрт шинэ төсөл танилцуулна хэмээн ирсэн байсан аж.

Сэжигтэн хотын даргын нүцгэн зургийг аваад цахим сүлжээнд цацна хэмээн сүрдүүлсэн байна. Хотын дарга энэ талаар “Би өмнө нь олон заналхийлэлд өртөж байсан ч ингэж нүүр рүүгээ буу тулгуулж байсан удаагүй. Би үүний төлөө сонгогдоогүй. Би энгийн иргэнийг ч гэртээ урьдаг сайхан сэтгэлтэй хотын дарга байсан. Харин хариуд нь ийм зүйл боллоо” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж