Давж заалдах шатны шүүх БРАВО | News.MN

Давж заалдах шатны шүүх БРАВО

Давж заалдах шатны шүүх БРАВО

Давж заалдах шатны шүүх БРАВО

Уулын амыг хашчихаад өөрийн болгосон мэт аашилдаг эрхтэн, дархтнуудын өмнө төр хүчин мөхөстдөг жишээ цөөнгүй. Хамгийн наад зах нь л гэхэд Богд уул, Зайсан толгой орчмын тусгай хамгаалалттай газрыг хэдэн 10 гагаар нь тойруулж хашаа хатгачихаад газрын төлбөрөө төлдөггүй, орц, гарц гаргахгүй хав дарчихдаг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй.

1990 оноос эхлэн олгож эхэлсэн замбараагүй газар олголт, эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрийн “ач”-аар нийгмийн тэгш бус хуваарилалт бий болж, Зайсан, Богд уул орчимд өнөөдөр баячууд амьдардаг гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон. Угтаа бол тэнд хуулиараа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л үйлчилгээ үзүүлэх учиртай. Харамсалтай нь хэн нэгэн даргын үед авсан газартай аль нэгэн дарга барьцаж, гуйх үедээ гуйж, гуядах үедээ гуядаж газар авсаар өнөөдрийн байдалд хүрээд буй. Энэ асуудал үе үеийн Байгаль орчны сайд нарын толгойны өвчин болсоор өнөөдөртэй золгосон. Өмнө нь олгосон газрыг цуцлахаар хэн нэгэн даргын газар, танил ихтын газар байдаг учир байгаль орчны сайд нарын хувьд газар цуцлах асуудал нь толгойны өвчин болчихдог талтай. Өөрөөр хэлбэл Байгаль орчны сайд нар шүүхийн өмнө хүчгүйддэг гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд бугшсан олон асуудлын идээ бээрийг шахах ажлыг эхлүүлсний үр дүнд байгаль орчны салбарт нэлээд ахиц дэвшил гарч байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй нь лавтай. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан БОАЖЯ-ныхан өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уурхайн эхлэлийг тавихын зэрэгцээ дээрх жишгээр тэгш бусаар олгосон яамныхаа хамааралд байх газрын асуудлыг цэгцэлж эхэлсэн нь олны талархлыг хүртээд буй. Тодруулбал, 2018, 2019 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан.

Мэдээж эрхтэн дархтнуудын эрх ашгийг хөндсөн сайдын тушаал, шийдвэр дургүйг нь хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч доромжлохоос эхлээд бишгүй л дайралтад өртөнө. Ингээд ч бууж өгөхгүй бол газар ашиглах эрхээ цуцлуулагсад шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Яг энэ л эсэргүүцэлтэй дээрх тушаал шийдвэрүүд тулгарч, анхан шатны шүүхээс БОАЖ-ын сайдын тушаалыг хүчингүй болгодог.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн замбараагүй газар олголтын асуудлыг одоогийн төр засгийн удирдлагууд боломжоороо засах гэж оролдож байгаа дүр зураг ажиглагдаж байгаа нь сайшаалтай ч тушаалыг нь хүчингүй болгодог шүүх хэний талд үйлчилдэг вэ гэдэг хардлагад өртдөг. Харин сүүлийн үед хууль хяналтын байгууллагуудад шинэчлэлийн салхи сэвэлзэж, төрөөс хийж хэрэгжүүлэх гэж буй ажлыг дэмжих үзэгдэл ажиглагдаж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхээ цуцлуулаад байсан газрын төлбөр төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй байсан нэр бүхий компаниуд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын шийдвэрийг шүүхэд өгч, ялалт байгуулсан байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, төрийг ажлаа хийх боломжоор хангах ажлын эхлэлийг тавьсанд алга ташихаар яахав.

Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авчихаад төлбөрөө төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын толгойг шүүх, шүүгчид илж, газар ашиглах эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан сайдын тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргадаг цаг үүгээр өндөрлөвөл тэгш бус хуваарилалтыг засах гэж оролдож буй өнөөгийн төрийн үйлдэл ажил хэрэг болох нь дамжиггүй. Ямартай ч мөнгөний өмнө хүчин  мөхөстөж, хүчгүйд үйлчилдэг гэгддэг нэрнээсээ шүүх салж эхлэв бололтой. Bravo

Одоо зайсангийн амыг 20 жил бузарласан хөрөнгөтнүүд хуулийн өмнө бөхийнө гэдэгт итгэж байна.

Ц.АЛИМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-17 202.21.120.226

Одоо зайсангийн амыг 20 жил бузарласан хөрөнгөтнүүд хуулийн өмнө бөхийнө гэдэгт итгэж байна.

Avatar

Зочин 2020-04-17 183.177.99.242

илт хууль бус шийдвэр гаргаж төрийн ажлыг анхнаас нь сунжируулсан анхан шатны шүүгч нарт арга хэмжээ авахгүй бол манай шүүгч нар улаан цагаан хууль бус шийдвэр гаргах явдал тасрахгүй шүү.

Avatar

зочин 2020-04-17 59.153.113.147

Ийм арга хэмжээг аль хэдийн авах байсийн. Сайн байна. Алга ташихаас өөр яахав.
Дэмжиж байна. Цаашид үргэлжлүүлээрэй.

Avatar

иргэн 2020-04-17 202.131.227.82

Уулын амыг хашчихаад өөрийн болгосон мэт аашилдаг эрхтэн, дархтнуудын өмнө төр хүчин мөхөстдөг жишээ цөөнгүй. Хамгийн наад зах нь л гэхэд Богд уул, Зайсан толгой орчмын тусгай хамгаалалттай газрыг хэдэн 10 гагаар нь тойруулж хашаа хатгачихаад газрын төлбөрөө төлдөггүй, орц, гарц гаргахгүй хав дарчихдаг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй учраас газрын эрхийг нь хүчингүй болгож, тойруулсан төмөр хашаануудыг хүчээр буулгаж, газрыг чөлөөлөх.

Avatar

Хангал гэх луйварчинг шалга. 2020-04-17 66.181.180.153

Монгол банкны Пүрэвдоржийн хүүхэд Хангал, Хурцаа гэж дйилдэхгүй 2 луйварчин гарч ирсэн. Дан үл бүтэх шоронгийн новшуудаар хүрээлүлсэн. Тэр луйварчнаас айх хүн байхгүй шүү. Төр төмөр нүүрээ үзүүл. Зайсангийн ихэнх газар энэ луйварчны ах барсболдын гараар орсон. Одоо Голден Будда гэх хулхи, чанаргүй барилга барьж байна. Энэ барилга дээрээс нь хүн унаж үхсэн. Төр засаг гэж байдаг бол Зайсангийн газрыг бүгдийг улсын болгож, луйварчдын барилгыг нураа.

Avatar

зочин 2020-04-17 202.9.40.48

Анхан шатны шийдвэр эсрэг гаргасан тэр шүүгчийн нэрийг зарлаач ..

Avatar

zochin 2020-04-17 122.201.23.84

Гүнбалай гэж тэрбумтан Зайсанд хаан сууж байгаа

Avatar

ДАРХАН ЦААЗАТ БОГД ХАН УУЛ 2020-04-17 202.179.26.44

ДАРХАН ЦААЗАР БОГД ХАН УУЛ ГЭВЭЛ ИХ ОЛОН АМ ОРНО ДОО. СҮХБАТ АВАРАГЫН АВСАН БУГЫН САА., АСА АВРАГЫН КУВЕЙТЫН АМНААС ЭХЛЭЭД ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж