Ерөнхийлөгчийн охинд хорио цээр үйлчилсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн охинд хорио цээр үйлчилсэнгүй

Ерөнхийлөгчийн охинд хорио цээр үйлчилсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп хорио цээрийн дэглэмийг үл хайхран Нью Жерси муж руу аялсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Тэрбээр гэр бүлийн хамт Вашингтон мужаас гарч Бедминстер дэх Трампын гольфийн эдлэн газарт очиж амарсан байна. Энэхүү эдлэн газар нь хорио цээрийн дэглэмийн улмаас хаалгаа барьсан байгаа юм.

Харин Цагаан ордны зүгээс түүнийг хамгаалсан мэдэгдэл гаргаж, Иванка Трамп Бедминстерт очсон нь ямар ч худалдаа, бизнесийн, аялал жуулчлалын шинж чанартай байгаагүй. Амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхөөр шийдэж, ажлаасаа гэр рүүгээ харьсантай адил зүйл байсан хэмээн мэдэгджээ.

Тус улсад коронавирусийн халдвараар 670 гаруй мянган хүн өвчилж, 34 мянган хүн нас бараад байгаа ба 40 гаруй мужид хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөлөөд байгаа энэ үед Ерөнхийлөгчийн охин ийм үйлдэл хийсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж