“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн” | News.MN

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн”

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн”

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57.2 хувиар нэмэгдсэн”

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлсэн иргэн эргээд заналхийлэл, хүчирхийлэлд өртөх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд тухайн мэдээлэгч иргэнийг хэрхэн хамгаалах талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувдаас тодрууллаа.


 -Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хэр өгч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлж, хөл хорио цээрийн дэглэмийг өнгөрөгч хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тогтоосон. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 43 мянга 823 гомдол мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэсэн.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй боловч зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8517 буюу 75.6 хувиар өссөн дүнтэй байна.  Цагдаагийн байгууллага өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн шинжтэй нийт 7468 гомдол мэдээлэл хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 57.2 хувь өссөн гэсэн үг.

Харин гэмт хэргийн шинжтэй 137 буюу 1.8 хувь, зөрчлийн шинжтэй 7331 буюу 98.2 хувь гомдол мэдээлэл бүртгэгдээд байна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8.1 хувиар буурч, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 59.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 90 орчим хувь нь бусдын эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан байдаг.

Мөн дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдсэн. Тухайлбал, Франц Улсад хөл хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар, Аргентинд 25 хувь, Сингапурт 33 хувиар тус тус өссөн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэн мэдээлэл өгснийхөө төлөө хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалж байгаа юу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа болон үйлдсэн талаар заавал мэдээлэх үүрэг бүхий субъектүүд гэж бий. Үүнд, бүх шатны сургуулийн байгууллагын ажилтан, багш, эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, төрийн байгууллагын үүргийг гэрээгээр гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын ажилтан, төрийн албан хаагчид ажил үүргээ хийх явцдаа мэдсэн бол цагдаагийн байгууллага, сум, дүүргийн Засаг даргад заавал мэдээлэх үүрэгтэй.

Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 зүйлд зааснаар 200 мянган төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээлсний дараа хүчирхийлэл үйлдэгчид дуудлага өгсөн иргэнийг мэдээлснээс заналхийлсэн тохиолдол гарч байсан. Тэгвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ингэснээр эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.4, 6.20, 6.26 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрчид тусламж үйлчилгээ үзүүлсэн хүний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зөрчлийн хэргийг холбогдох этгээд, өмгөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээ авна гэж заасан. Хуульд ийм өөрчлөлт байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгснийхөө төлөө хохирсон хэр олон иргэн цагдаагийн байгууллагад ханддаг бол?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн талаар мэдээлэл өгсний улмаас заналхийлэлд өртсөн гэж албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсан хүн тун цөөн. Иргэдийн зүгээс хөл хорио тогтоосон энэ үед нийт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл багассан хэр нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага тодорхой хувиар нэмэгдэж байна. Хөрш айлуудын хувьд ч хүчирхийллийн тухай дуудлага мэдээллийг цаг алдалгүй өгдөг болсон.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээллийг хуульд зааснаар амаар, бичгээр, утсаар, цахимаар авах боломжтой. Сүүлийн жилүүдэд хүчирхийлэлд өртөж буй хохирогчид өөрсдөө цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх газрын хэлтэс гээд фэйсбүүк хуудас ажиллаад, нэг сар болж байна. Энэ хуудсаар дамжуулан иргэд гомдол, мэдээллээ бичиж байгаа. Бидний зүгээс тэр хүмүүстэй холбогдож, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст холбож өгдөг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-17 182.160.35.222

манай гэрт эмэгтэйчүүд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдээд, дарамтлаад байна шүү, үүнийг бас анхаарах хэрэгтэй байна

Avatar

Zochin 2020-04-17 202.55.188.85

Za odoo iimerhuu niitlel bichij sevj baigaad arhii hudaldaalahiig horih n dee yanz n. Tegeed nuguu ard tumen n oldohguj bolohoor n yu hamaagui uugaad bur balarsan yum boloh ayul bii shuu

Avatar

зочинЗочин 2020-04-17 192.82.70.188

Монголд архины хэрэглээ хирээс хэтэрч Залуусын олонх нь архичин болж зэрлэг танхай этгээдүүдээ дийлэхээ байж хүүхэд өсвөрийнхэн зэрлэгших шинжтэй энэ улсад амьдрахад ч мөн хүнд болж байна даа Энэ нь эрх чөлөө нэрийн дор захиргаагүй эмх замбараагүй байхыг сурталчлагч хэт барууныг шүтэгч манай ардчилагчдын л хийдэг ажил тэмцдэг зорилт Одоо бүүр хүчирхийллийн хуулийг үгүй хийж гэр бүлийн хүчирхийллийг гааруул Хүний амьдралыг бүү боо гээд сурталчилаад эхлэжээ Эднүүдийн үнэн нүүр царай нь энэ дээ

Avatar

Уншигч 2020-04-17 202.126.89.193

Архи зарж байгааг зогсоохгүй бол энэ асуудал хэзээч арилахгүй

Avatar

Зочин 2020-04-17 103.11.192.34

ажилгүйдэл, ядуурал буураагүй цагт хэрэг хэзээ ч буурахгүй. Ард иргэдийн толгойг зөв тийш нь залсан суртал нэвтрүүлэг их хэрэгтэй байна ш дээ!!! шоронгоор хүнийг хүмүүжүүлэх үү?

Avatar

Зочин 2020-04-17 202.55.188.35

emegtwichuudee bas shalgaacheee heruul uruul hiij bna orloggui boljihoor heruul hiij salj bna , jaahn yuman deer tsagdaa duudaj bna hamtad ni barivchlaj unen muniin togdoodog huulitai boloochee dan gants erchuudin buruuu bishsde

Avatar

Зочин 2020-04-17 5.136.133.144

Ene arhig tur horigloj boldoggui yum u buun ajilgui arhi uusan l humuus

Avatar

иргэн 2020-04-17 202.131.227.82

эр хүнийг архи уусан үед нь юу ч хэлээд хэрэггүй. Гагцхүү эрүүл үед нь үглэх янших биш чансаатай л үг хэлэх нь зөв байдаг. эхнэр хүн л өөрөө учраа олох, ээж аавууд бол хүүхдүүдийн амьдралд нь оролцох бүр хэрэггүй.насан туршид нь дагаж цуг явахгүйгээс хойш.

Avatar

Зочин 2020-04-17 202.179.27.72

нэмэгдэх бишээ. том толгойтой хүүхэд, арчаагүй эхнэр хоёроо нэг загначихаар дуудлага өгөөд байгаа юм. Үнэхээр сайн залуу багынхаа найзтай жаахан уучихаад очсон чинь шулам шиг эхнэр нь ээжтэйгээ нийлээд барьж идэх гээд дайрахаар нь "би ганц удаа найзтайгаа уулзаа л биз. Та нарын мөнгөөр уугаагүй юү" гээд хэлсний төлөө цагдаа дуудаад, гүтгээд баривчлуулаад, ажлаас нь халуулсан. Хүний амьдралыг бодооч.Хуулиа өөрчлөөчээ. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг сэдвээр хоолоо олж иддэг новшнууд боль!!!!!!

Avatar

Зочин 2020-04-17 202.21.124.18

Одоо яая гэхэвдээ хүн бүрт өөр өөр хууль батлалтай биш. Эргүү новшнууд эхнэр хүүхдээ зодож алаад бгаа болохоор аргагүйн эрхэнд батласан хууль. Архи уухаа багасга чадахгү бол ааш муутай авгайгаасаа сал гэж хэл тэр найздаа. Чиний хүслээр өөрчлөгддөг хууль гэж хаа ч бхгү.

Avatar

Зочин 2020-04-17 103.11.192.34

олон гэр бүлийг салгаж, олон хүүхдийг өнчрүүлсэн тэнэг хууль. Айл гэрийн амьдралд төрөөс оролцох ямар хэрэг байнаа. Хэрэг хийвэл эрүүгийн хуулиар л шийдэгдэнэ ш дээ.

Avatar

Зочин 2020-04-17 103.11.192.34

гэр бүлийн хүчирхийлэл ярьж, бизнес хийж хайран сайхан залуусын ирээдүйг алж байгаа хүмүүс нүглээ үүрнэ дээ

Avatar

зочин 2020-04-17 182.160.35.222

одоо сонгуульд энэ зэрлэгшсэн залуусаа гаргана гээд байгаа юм шдээ

Avatar

Зочин 2020-04-17 192.82.67.106

Баараа нээгээчээ!! Тэгэхгvй бол гэртээ архидаад хvvхдvvд хохироод бна!

Avatar

Зочин 2020-04-17 202.55.188.39

Манайд бүгдийг хорьчихоод архийг л хорихгүй үлдээчихэж байгаа юм даа. Гэртээ архи ууж цагийг нөгцөөг гэж байгаа юм шиг. Төрийн энэ шийдвэр гаргаж байгааг нь ээ

Avatar

Зочин 2020-04-17 66.181.166.134

harin tiim horih, neg bol tatvarig n tengert tulgaad uguh heregtei! tegehgui bol er n ene ulsig suirelruu hutluh neg huchin zuil bolchihood bndaa ene har us gej ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж