Дэлхийн улсуудын тал нь ОУВС-аас санхүүгийн тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн улсуудын тал нь ОУВС-аас санхүүгийн тусламж хүсчээ

Дэлхийн улсуудын тал нь ОУВС-аас санхүүгийн тусламж хүсчээ

Дэлхийн улсуудын тал нь Олон улсын валютын сангаас яаралтай зээл, тусламж хүссэн талаар “Их-20” орны уулзалт дээр тус сангийн менежментийн захирал Кристалина Жеоржиева мэдэгджээ. Коронавирусийн өвчний цар тахлаас үүдэн дэлхий дахинд санхүүгийн хямрал үүссэнээр 100 гаруй орон яаралтай тусламж хүссэн аж. ОУВС-ын хувьд нэг их наяд ам.долларын зээлийн сан байгаа бөгөөд 10 гаруй оронд яаралтай зээлийг олгожээ. Харин үлдсэн орнуудын тал нь энэ дөрөвдүгээр сарын сүүл гэхэд хүсэлт тавьсан зээлээ авах боломжтой гэнэ.

“Их-20” орны уулзалт дээр олон улсын эдийн засаг 1930-аад оноос хойших хамгийн гүн хямралд орж, эргэн сэргэх үйл явц удаан байхыг онцлон мэдэгджээ. ОУВС-ын сангаас таамагласнаар олон улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ 2020 онд гурван хувиар унаж, хямрал гүнзгийрэх гэнэ. Тус сангаас халдвар гарахаас өмнө олон улсын ДНБ-ны өсөлт 3.3 хувиар нэмэгдэх таамгийг дэвшүүлж байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж