Бразиль Эрүүл мэндийн сайдаа халжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.17-нд нийтлэгдсэн

Бразиль Эрүүл мэндийн сайдаа халжээ

Бразиль Эрүүл мэндийн сайдаа халжээ

Бразиль улсын Ерөнхийлөгч Жайр Болсонару covid-19-ийн халдварын эсрэг авч буй арга хэмжээнээс нь болж, Эрүүл мэндийн сайдаа ажлаас нь халжээ. Латин Америк дахь коронавирусийн халдварын голомт болсон Бразиль улсад 1900 гаруй хүн нас барсан юм.

Бразилийн эмч мэргэжилтнүүдийн зүгээс ДЭМБ-аас зааварчилсны дагуу нийгмийг хөл хорих арга хэмжээ авахыг шаардсан боловч Ерөнхийлөгч Жайр Болсонару үүнийг эсэргүүцсэн аж. Тэрбээр хөл хорих арга хэмжээ нь эдийн засгийг унагааж, олон сая хүнийг ажлын байр, бизнесийг үгүй хийнэ хэмээн эсэргүүцжээ. Жайр Болсонару Пүрэв гаригт хэвлэлийн хуралд хэлсэн үгэндээ “Хүний амь бол үнэлшгүй. Гэхдээ эдийн засаг, ажилгүйдлийг хэвийн түвшинд оруулах хэрэгтэй” хэмээжээ.

Сүүлийн үед явуулсан судалгаагаар ард иргэдийн дунд Эрүүл мэндийн сайд Луйз Хэнрикэгийн рейтинг 76 хувь хүрч нэмэгдсэн бол Ерөнхийлөгч Жайр Болсонаругийнх 33 хувь болж буурчээ. Эрүүл мэндийн сайд Луйз Хэнрикэг албан тушаалаас нь огцруулснаар Бразилийн улс төрийн фракцуудын дундах зөрчлийг нэмэгдүүлжээ. Бразилийн хэвлэлүүдийн тодорхойлсноор Жайр Болсонару бол Дональд Трампыг бишрэн шүтэгч, популист улстөрч гэж мэдэгдсэн аж. Тэрбээр Эрүүл мэндийн сайдыг үл ойшоож, коронавирусийг “энгийн ханиадтай” зүйрлэн гудамжаар хүмүүстэй гар барин зургаа авхуулсан зэрэг нь ард иргэдийг бухимдуулжээ. Өдгөө 65 настай Жайр Болсонару өөрийгөө тамирчин хүн тул халдвараар өвдөх эрсдэл бага хэмээн мэдэгдсэн аж.

Эрүүл мэндийг сайдаар Бразилийн хавдрын тэргүүлэх зэргийн мэргэжилтэн Нелсон Тэйчийг томилжээ.

Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж