“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна" | News.MN

“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна"

“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна"

“Диплом хамгаалахгүйгээр шалгалт өгөх санал тавьж байна"

Жил бүр 30 гаруй мянган оюутан их сургуулиа дүүргэж, ажил төрөлтэй болж, хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн аялалд гардаг. Covid-19-ийн халдвартай холбоотойгоор танхимын хичээл, шалгалтыг хориглосон энэ үед их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг хэрхэн яаж төгсгөх, шалгалт, дипломын ажлыг хэрхэн зохион байгуулах нь тодорхой бус байна. Тиймээс их дээд сургуулиуд оюутнуудаа хэрхэн төгсгөхийг энэ удаад сурвалжиллаа.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ОНЛАЙНААР ШАЛГАЛТ АВЧ БАЙНА

Төгсөх оюутнуудын диплом болон төгсөх шалгалтыг хэрхэн зохион байгуулахыг МУБИС-ийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоожоос тодрууллаа.


-МУБИС төгсөх оюутнуудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Манай сургуулийн хувьд диплом болон төгсөх шалгалтыг цахимаар явуулах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь, манайх 2014 оноос хойш багш боловсрол шинэчлэлийн хүрээнд олон зүйлийг шинэчилж, сургалтын удирдлага мэдээллийн системдээ онлайн хичээл явуулах боломжтой болсон. Энэ хүрээнд онлайн шалгалт, даалгавар, хичээлийн сан бий болгосон. Төгсөлтийн үйл ажиллагаа нь шалгалт, дипломын ажил гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Төгсөлтийн шалгалтыг өндөр голчтой, онц сурч байгаа оюутнууд өгдөг.  Багш боловсрол болон мэргэжлийн шалгалтыг манайх сүүлийн гурван жилд онлайнаар авч байна. Санаа зовж буй нэг л зүйл байна. Тэр нь шалгуулагчийн интернетийн хурд нь ямар байх, ямар утас, компьютер ашиглах зэргийг тодорхой болгох. Бид суралцагчдад маань технологийн бэрхшээл бага учраасай гэж хүсч байгаа. Бидэнд онлайнаар шалгалт явуулах бааз бий болохоор одоо суралцагчдад боломж олгох асуудлыг ярилцаж байна.

-Тухайлбал?

-Төгсөгч шалгалтыг ганцхан удаа өгөх ч шалгалт өгөх цагийн сонголтуудтай байлгана. Хоёрт, үзсэн хичээл, шалгалтын агуулгын талаарх мэдээлэл оюутнуудад өмнө нь хүрнэ. Өөрөөр хэлбэл, багшийн заасан хичээл видео хэлбэрээр, бас текст хэлбэрээр сургуулийн мэдээллийн системд тавигдана. Мөн шалгалтад ихэвчлэн сонгох хувилбарууд оруулж, нөхөх хувилбарыг цөөн оруулж байгаа.

-Шалгалтын чухам хэзээ авах вэ?

-Бидний төлөвлөж буйгаар улсын шалгалтыг тавдугаар сарын 23-30-нд явуулна. Мөн манайд энэ шалгалтаас гадна багш боловсролын шалгалт гэж бий. Энэ шалгалтыг ч мөн цахим хэлбэрээр явуулна.

-Төгсөх шалгалтыг онлайнаар зохион байгуулах юм байна. Харин дипломын ажил, шалгалтыг яаж зохион байгуулах вэ?

-Дипломыг мөн онлайнаар явуулна. Гэхдээ мэргэжлийн онцлогийг харгалзана. Багш нарыг оюутан дипломоо хамгаалахад шаардлагатай материалаар ханга гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ бүх нөхцөлөөр хангасан ч оюутан шалгалтаа өгч, дипломоо хамгаалж чадахгүй нь гэвэл ирэх жил шалгалт өгөх боломжтой. Гэхдээ төгсөх курсийн оюутнуудын шалгалтыг хэрхэн явуулах талаар БСШУС-ын сайдын тушаал гараагүй байгаа.

Халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байгаа энэ үед оюутнуудыг танхимд цуглуулах боломжгүй. Тиймээс бид төгссөн оюутнууддаа диплом, ромбыг хэрхэн өгөх асуудлыг ч судалж байна.  Шуудангаар явуулах уу, аймаг, нийслэлийн боловсролын газраар дамжуулан дипломыг нь хүргэх үү гэсэн асуудлыг ч ярилцаж байгаа. Жилд манай сургуулийг 2500-3000 оюутан төгсдөг бол энэ хавар 2000 орчим оюутан төгсөнө.

УР ЧАДВАР ШААРДСАН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫГ ЯАЖ ЯВУУЛАХЫГ ЯРИЛЦАНА

СУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга М.Амартүвшин “Төгсөх оюутнуудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах нь маргааш /2020.4.17/ хуралдаанаар шийдвэрлэгдэнэ. Сургуулийн зүгээс цаг товлоод цахим хэлбэрээр шалгалтыг явуулах байр суурьтай байгаа. Гэхдээ манай сургуулийн хувьд ур чадвар шаардсан мэргэжлийн шалгалтыг яаж явуулахыг хурлаар нарийвчлан ярилцана. Одоогоор ийм шалгалтыг лайв ч юм уу шууд байдлаар зохион байгуулах нь зөв гэж үзэж байгаа. Мөн оюутан хүсвэл төгсөлтөө хойшлуулж, дараа жил төгсөлтийн шалгалтаа өгөх боломжтой" гэсэн юм.

ЦАХИМААР ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ТАЛААР УДИРДАМЖ ИРЭЭГҮЙ

Энэ талаар МУИС-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулахад “Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Их дээд сургуулиуд төгсөх курсийн оюутнуудын шалгалтыг цахимаар явуулах төлөвлөгөөтэй байгаа ч БСШУС-ын сайдын тушаал одоогоор ирээгүй байна. Ирэх долоо хоногийн эхэнд төгсөх оюутнуудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаарх мэдээлэл тодорхой болно” гэлээ.

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫГ ОНЛАЙНААР ӨГСНӨӨР ЯМАР НЭГЭН АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ

Харин БСШУСЯ нь их дээд сургууль төгсөгчдийн шалгалтыг хэрхэн явуулах чиглэл өгснийг Монголын их, дээд сургуулийн консорциумын тэргүүн Т.Хэрүүгагаас тодрууллаа.


-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор их, дээд сургуулиудын шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар салбар яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Хорио цээрийн дэглэмийн үед Монголын их, дээд сургуулиуд, сургалт, судалгааны ажлаа цахим хэлбэрээр явуулж байгаа. Сургалт цахим хэлбэрээр явагдаж эхэлснээс хойш хичээл жигдэрсэн. Өмчийн хэлбэр харгалзалгүй Монголын их дээд сургуулиуд зургадугаар сарын 15-ныг хүртэл цахимаар хичээлээ явуулаад энэ жилийн хичээл өндөрлөнө. Төгсөлтийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар БСШУСЯ-нд мэргэжилтнүүд өнөөдөр /2020.4.16/ хуралдлаа. Товчхондоо төгсөлтийн шалгалтыг цахимаар явуулах бодлого баримталж байгаа. Диплом хамгаалж төгсөх оюутнуудад улсын шалгалт өгөх санал тавьж байгаа. Гэхдээ энэ бүхэн БСШУС-ын сайдын тушаал, удирдамжаар эцэслэгдэнэ.

-Сайдын удирдамж нь хэзээ гарах вэ?

-Өнөөдрийн хурал дээр БСШУСЯ цахим хэлбэрээр улсын шалгалтыг явуулна гэдэг дээр санал нэгдсэн. Сайдын тушаал гарч ирэх долоо хоногоос албажина. Сургуулиуд өөрсдийн онцлогт тулгуурлаад цахим хэлбэрээр явуулах шалгалтын журмыг боловсруулна. Улирлын шалгалт ч юм уу, ямар нэгэн шалгалтыг оюутнууд цахимаар өгч байгаа болохоор онлайн шалгалт өгөөд сурчихсан байгаа. Тиймээс төгсөлтийн шалгалтыг онлайнаар өгснөөр ямар нэгэн асуудал үүсэхгүй. Сургуулиуд ч хичээлийг онлайнаар явуулж эхэлснээс хойш төгсөлтийн шалгалтын бэлтгэлийг хийж эхэлсэн. Их дээд сургуулиудын төгсөлтийн шалгалтын бэлтгэл ажил ямар нэгэн хэмжээнд хангагдсан гэж үзэж байгаа.

-Энэ жил их дээд сургуулийг хэчнээн оюутан төгсөх вэ. Мөн төгсөлтийн шалгалт хэзээ эхэлж, хэдэнд дуусах вэ?

-Монголд төрийн өмчийн 15, хувийн 80 орчим их сургууль бий. Төрийн өмчийн нэг сургуулийг жил бүр 1000-3000 оюутан төгсдөг. Одоогоор энэ жил нийт хэдэн оюутан сургууль төгсөх нь тодорхойгүй байна. Учир нь танхимаар шалгалт өгмөөр байна, ирэх жил шалгалт өгье гэсэн оюутнууд бий.

Сургуулийн бүрийн сургалтын онцлогоор шалтгаалаад төгсөлтийн шалгалтын хуваарь өөр. Зарим сургуулийн төгсөлтийн шалгалт дөрөвдүгээр сарын 20-нд эхлэх бол зарим сургуулийн шалгалт зургадугаар сарын 1-нд дуусна. Ихэнх сургуулийн төгсөлтийн шалгалт тавдугаар сард болно.

-Гэхдээ дуу, бүжиг, зураг зэрэг тусгай ур чадвар шаардсан шалгалтыг арай өөрөөр зохион байгуулах уу?

-Онцлог хөтөлбөрүүд бий. Ийм онцлогтой хөтөлбөрүүдийн төгсөлтийн шалгалтыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-нд байхаар ярилцсан.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mash zov 2020-04-17 103.212.116.234

Ene COVID19-iin yed oyutnyydad diplom hamgaalahguigeer togsgoyo. Tedend neg ydaa bolomj olgoyo. Very good

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-17 202.9.46.166

За МУИС хэзээ улсын шалгалт авч байсан юм. Төгсөх ангийн оюутнуудаас улсын шалгалт авахгүй зүгээр л хичээлийн шалгалт авсан болж төгсгөөд удаж байгаа шүү дээ. Цөөхөн оюутан диплом бичиж байгаа. Сургалтын албаны дарга мэддэг баймаар юмаа. Улсын шалгалтын тов гэж худлаа яриад байх юм. Уг нь улсын шалгалт бүх оюутан өгч төгсдөг байхдаа арай чанартай төгсөж байсан. Одоо бол МУИС гэсэн сайхан нэрнээс цаашгүй болсон шүү дээ. Боловсролын яам ч мэддэггүй юм байна.

Avatar

Зочин 2020-04-17 103.9.90.98

4 жил сурч байгаа оюутнуудаас онлайнаар төгсөлтийн шалгалт аваад 5 жил сурч байгаа оюутнуудыг шууд дундаж дүнгээр нь төгсгөх хэрэгтэй. Боловсролын системийн алдаанаас болж хичнээн их хохирох юм бэ? Эцэг эхчүүдийг бодоход яана вэ? 5 дамжаа хүртэл сурсан хүүхэд хэд байна, хүний амьдрал эдийн засгаар хэмжигдэж байна. Боловсролын системийн гаж тогтолцооноос болж анги үсэрнэ, эрт төгсөнө, 5 жил сурна гээд энэ жилийн хүүхдүүд маш их хохирч, эцэг эхчүүд чирэгдэж дууслаа

Avatar

zochin 2020-04-17 64.119.20.159

orosoos irsen ouiutnuud mongold covid 19 iig zoovorlon boondson.Odoo 5,6 saruudad mongoliin ih deed surguuliin togsoh angiin oyuutnuud notiin oiroltcooh amraltiin gazruudaar golomtluulan taraah ni todorhoi bolloo ?????????????????????????????????????????

Avatar

zochin 2020-04-17 64.119.20.159

OHU augaa ih yualaltiin 75 jiliin oigoo ,delhii olimpiin naadmaa hoichluulj baihad manai ih surguuliud hend heregtei yumar chadamjtai mergejilten beltgesen tedniig ni yumar hedelmeriin zah zeel ajliin bair huleej baigaa gej yuarnam.covid 19 iin tuhai bodohgui gehed yudaj ene chalan deer ynachihsan deed bolovsroliin ner hundiig echuuhen ch gesen bodooch???????????????

Avatar

Good 2020-04-17 139.5.217.154

Diplom hamgaalah, gardan shalgalr gm hereggui, ene tahliin yed buyanaaraa bolig…. Online shalgalt avaad togsgohos hangalttai. Shiidne gj naidaj bna

Avatar

zochin 2020-04-17 64.119.20.159

tertee tergui uhe tcenegui deed bolovsrol …….tcahim shalgaltaa margaashdaa bagtaad avchih……ugaasaa tcaana chin 4 angiin oron hutgiin oyutnuud irchehsen angiin montaj zurgiin tcomog zugaalga niilleg geed gerel zurgiin studi amraltiin gazruudaa sudlaad yuavj baina aaaaa

Avatar

Зочин 2020-04-17 64.119.20.159

uoc iin shiidveriig tanilctuulahdaa Baatarbileg ids iin tegseltiig 08 sariin 15 naas gecheheed odoo bolohoor bolison uu.ene Hiragvaa gedeg etgeed deed bolovsroliig meddeg bolson uu

Avatar

Иргэн 2020-04-17 66.181.161.41

Цаг үеийнхээ бна байдлыг харгалзаж төгсөх курсын оюутан төгсгөж ар гэрээ хөнгөлж ажил төрөл бололцоогүй бол өдөржин гэртээ хоригдоод таргалаад хэцүү бна.сайд оюунаа төгсгөж өгч хүүхдийн ар гэрийн ачааг хөнгөлж үзээрэй гуйж бнаа

Avatar

zochin 2020-04-17 124.158.109.232

Их дээд сургууль төгсөж байгаа оюутнуудыг бол шалгалтыг нь аваад төгсгөх хэрэгтэй. Диплом бичиж хамгаалуулах гээд бараг хэрэггүй дээ

Avatar

kkkk 2020-04-17 202.9.46.184

uursdiiguu nerh mundag geed bodson hooson tolgoitoi bagsh nar diplom udirdah geed chichreed dairaad bhiimaa, boliulaad ugvul yaasiim be. uursduu ch sudalgaanii ajil hiij chaddaggui yum bj icheesei.

Avatar

Zuv shudee 2020-04-17 124.158.111.52

shalgalt avaad tugsguu, ugaasaa surah ymaa suraad avchihsan humuusiig hoishluul yah ym

Avatar

Зочин 2020-04-17 202.55.188.94

төлбөрийн мөнгийг нь буцааж өгөөчээ.

Avatar

zochin 2020-04-17 64.119.20.159

odoo negent unasan bolovsroloo ulam l une tsenegui bolgov. tegselt 2 sar hoishilson geed uls oron alillah huchnii dutagdald orohgui

Avatar

Зочин 2020-04-17 202.9.40.82

Шалгалт аваад төгсгөчихвөл хаа хаанаа амар. Онлайнаар диплом хамгаална гэдэг шиг худлаа юм байхгүй.

Avatar

ӨӨ 2020-04-17 59.153.112.49

ЗӨВ ДҮГНЭЖ ЧАДАХ УУ???

Avatar

Зараа 2020-04-17 182.160.36.34

Өө хөөрхий, мубис-н сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга гэх урт нэртэй албан тушаалд нэг иймэрхүү модон хэл яриатай, ур чадвар муутай нөхөр байхаар энэ сургуулийн удирдлагын байгаа царай ойлгомжтой юм байна.

Avatar

/*-*/ 2020-04-17 49.0.213.170

Онгоц буудаж тоглох нь амар байгаа байлгүй дээ цус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж