Маргаашаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ | News.MN

Маргаашаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Маргаашаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Маргаашаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18-НААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Дөрөвдүгээр сарын 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-04-17 49.0.213.170

Шар тос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж